Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тосны үйлдвэр барих төсөлд дөрвөн консорциум хүсэлтээ ирүүлжээ

2016-4-14
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож аж үйлдвэрийн салбарт хийж,  хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцууллаа.

Төмс хүнсний ногоо  болон нийт 28 бараа бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийлээ

 

Өнгөрсөн оны долоодугаар сард анх удаа дотоодын зарим барааны зах зээлийг хамгаалах чиглэлээр импортын тарифын зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 74 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон болно.

 

ЗГ-ын 2015 оны 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг 5 нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн.

 

Үр дүнд:

 

Цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн


Үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн


Зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан үзүүлэлттэй байна.

 

Дээрх эерэг үзүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлээс хамаарч гадаадын ижил төрлийн бараанд импортын зохицуулалтыг хийхийг мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн. Тиймээс  импортын тарифын зохицуулалыг 28 нэр төрлийн бараанд  хийж, гадаадын ижил төрлийн  импортын бараанаас  дотоодын бараа бүтээгдэхүүнээ хамгаалах хоёр дахь алхамыг хийсэн болохоо тэрбээр мэдээллээ. Үүнд: 20 хүртэлх хувийн татварыг төмс хүнсний ногоонд тогтоохоор болсон  байна. Үүнээс гадна монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгаалалын хувцас  гутал, барилгын үйлдвэрийн салбар нэлээд цэгцэрч байгаа учраас  бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт  хийсэн талаараа мэдээллээ.

 

Аж  үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дараа нь  Хүнд үйлдвэр суурь аж үйлдвэрийн талаар мэдээллээ.

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаанд дөрвөн консорциум хүсэлтээ ирүүлжээ

 

Хүнд үйлдвэр хөгжүүлэх чиглэлийн ажлууд урагшилж байгаа гэдгийг онцлоод  Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарч, байршлыг тогтоосон. Үүний дараа газрын тос боловсруулах үйлдвэр барих компаниудын уралдаант шалгаруулалтыг зарлаж, материал хүлээж авсан.

 

Үндэсний консерциум оролцсон дөрвөн компани шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж,  шалгаруулалтад ороод ажилдаа ороход бэлэн болсон байна.  ЗГ-ын 2016 оны 75 дугаар тогтоолын дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, 4 консорциумаас уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Үүнд:

Монгол-Канадын хамтарсан консорциум
СРР-МАХ консорциум (Монгол-Хятадын хамтарсан)
Монгол-Хятадын хамтарсан консорциум
Ай Эс Эн /ISN/ (Монгол-Английн хамтарсан консорциум) аж.

 

Үүнээс харахад газрын тос боловсруулах үйлдвэр барихад Дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан  үйлдвэрийг барихад сонирхол өндөр байгаа нь ажиглагдаж  байгаа гэдгээ салбарын сайд хэлж байсан юм.  Харин   тус үйлдвэрийг барихтай холбоотой дараагийн ажил Нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Зохион байгуулалтын  бэлтгэл ажил дуусахаар ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлах ажил эхлэхэд бэлэн болсон байна. Зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн  ТЭЗҮ -г бэлдэх ажил  явагдаж байна. Цэвэршүүлэх үйлдвэрээс дагалдан гарах бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах, нэмэлт дагалдах үйлдвэрүүдийг байгуулж болох  зэрэг асуудлуудад нарийвчилсан судалгаа шаардагдаж байна.  Энэ судалгаа дуусахаар  Зэс хайлуулах үйлдвэрийг барих тендер зарлагдана.   Ган хайлах үйлдвэрийн   ТЭЗҮ-г хийх компаниуд  шалгарч дууссан. Байгаль  орчин нийгмийн нөлөөллийг хийх зөвлөх компаний сонгон шалгаруулалт хийж дууссан. Төмөртэй-Хандгайтын шинэ төмөр зам барих ажлыг дуусгаснаар ган хайлах үйлдвэрийн суурь дэд бүтцийн ажил дууссан.

 

Төлөвлөж байгаагаар зургаадугаар сарын сүүлээр Дарханы ган хайлах үйлдвэрийн суурь ажлыг эхэлнэ.

                         

50 тэрбум  төгрөгийг сумдад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд   олгоно

 

Мөн Жижиг,  дунд үйлдвэрийн бодлогын зээлийн схемд шилжүүлэх талаар мэдээлж байсан. Үүнтэй  холбоотойгоор тус сангийн зээлийн журмыг өөрчилсөн.

 

Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваариласан.  50 тэрбум  төгрөгийг бүх сумдад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгохоор  журмандаа тусгасан. Өөрөөр хэлбэл сумын иргэн өрхийн бичил бизнес, үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа бол тухайн орон нутагтаа мэдүүлээд зээлийг авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Аймгийн сонгон шалгаруулалтын дэд хороонд эрх  нь шилжсэн гэдгийг хэллээ.

 

 Хийгдэх гэж буй ажлын талаар мөн дурдлаа. Аж үйлдвэрийн яам  Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор  Сангийн яам, Монголбанк, ЗГХЭГ-тэй хамтарч Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон. Уул уурхайн бус боловсруулах үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын санг байгуулахаар ажиллаж байна. Нийт экспортын 90 хувь нь эрдэс түүхий эд бүтээгдэхүүн, уул уурхайн баялаг үлдсэн нь боловсруулах үйлдвэр байгаа тэгш бус харьцааг зохицуулахын тулд хөрөнгө оруулалтын сангаар шийдвэрлэх  болно.

 

Үүнээс гадна Аж үйлдвэрин сайдын эрхэлсэн ажлын хүрээнд концессын гэрээгээр гүйцэтгэж  байгаа эрчим хүчний  хоёр төсөл байгаа  аж.   Багануурын 700 МгВ цахилгаан станцын ажил гурван жилийн хугацаанд баригдаж дуусах юм байна. Харин Эгийн голын төсөл дэд бүтцийн төсөл нь концессийн гэрээгээр хийгдэх хэлэлцээрийн төвшинд явж байгаа тухайгаа хэллээ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.31.40)
    Amhilt xvsie
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • zochin (202.179.26.92)
    Ter neft damjuulah hooloig Battulga metiin novshnuudaas hol bailgaarai daa
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (84.167.106.18)
    Sain baina. Ikh l yarilaa. Hursun dr buulgaldaa said aa. Yag ehelsen yum alga daa. 300.000 tn uildver yasan ve,,, hen negen huivaldaad darchihsan yy
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Хөх дээлт (59.153.87.201)
    Эрдэнэбат сайдад амжилт хүсье..........
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    3 цаг 46 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    3 цаг 59 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    7 цаг 17 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    7 цаг 19 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    7 цаг 23 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    7 цаг 58 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    8 цаг 6 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    8 цаг 9 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    8 цаг 11 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    8 цаг 22 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    8 цаг 33 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    8 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    9 цаг 2 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    9 цаг 25 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    23 цаг 7 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    23 цаг 14 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК