Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Манай улс өрийн дарамтанд ороогүй

2016-4-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын өрийн асуудлаар МАН-ын бүлгийн гишүүдийн асуулгад хариулт өгнө.

 

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл өглөө.

 

УИХ-ын дэд, дарга, эрхэм гишүүд ээ,

 

Сүүлийн үед өрийн асуудлаар улс төржих болж, цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтийн дунд Засгийн газар, Улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар цаг үеийн энэхүү мэдээллийг хийж байна.

 

1.  Өрийн удирдлагын эрх зүйн орчны талаар

Өмнө нь 10 гаруй хууль, тогтоомж, журмаар зохицуулагдаж ирсэн өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг нэгтгэж Өрийн удирдлагын тухай цогц хуулийг УИХ-аас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Өрийн удирдлагын тухай хуультай болсноор Засгийн газар өрийн удирдлагын бодлого, стратегийн дагуу макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм. Энэхүү хуулиар Засгийн газрын өр, төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй бөгөөд харин хувийн хэвшлийн гадаад, дотоод өр төлбөрийн асуудал нь энэ хуулиар зохицуулагдахгүй болно. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын өрийн статистик мэдээлэл, бүртгэлийг Сангийн яам бүртгэж, мэдээлэх, тайлагнах үүргийг хүлээдэг. Төвбанкны тухай хуулийн дагуу Монгол Улсын гадаад секторын статистик буюу Монгол Улсын Засгийн газрын, хувийн хэвшлийн, банкны системийн өрийн бүртгэл, статистик мэдээллийг Монголбанк хариуцан бүртгэж, тайлагнах үүргийг хүлээж байгаа болно. Дээрх хуулиар хүлээсэн үүргийн дагуу Сангийн яам Засгийн газрын өрийн тойм гэсэн тайланг жилээр боловсруулан гаргаж байгаа, Монголбанкны хувьд Монгол Улсын нийт гадаад, дотоод өрийн бүртгэлийг хөтөлж, улирал, жилээр тайлан мэдээг гаргаж байна.  Дээр дурьдсан тайлан мэдээлэл нь олон нийтэд хүртээмжтэй, ил тодоор Монголбанк, Сангийн яамны цахим хуудсанд тавигдаж ирсэн болно. Иймээс улс төрийн намууд, улс төрчид болон бусад сонирхсон иргэд, судлаачид Монгол Улсын гадаад, дотоод өрийн асуудлаар ямар нэгэн мэдээлэл, судалгаа хийхээр бол дээрх албан ёсны тоо мэдээллийг ашиглаж байх нь ойлголтын зөрүүтэй байдал үүсэхгүй байхад тустай гэдгийг зориуд анхааруулъя.

Олон улсын түвшинд Дэлхийн банкнаас эрхлэн улс орнуудын нийт өрийн дэлгэрэнгүй статистик мэдээлэл, тайланг жил бүр боловсруулан гаргаж ирсэн. Хамгийн сүүлд 2014 оны жилийн эцсийн статистик мэдээлэлд тулгуурласан улс орнуудын гадаад, дотоод өрийн тайланг боловсруулан гаргаад байна. 

УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Сангийн яамнаас бэлтгэн ирүүлсэн 2015 оны жилийн эцсийн байдлаарх Засгийн газрын өрийн статистик мэдээллийг урьдчилан хүргүүлсэн тул та бүхэн албан ёсны тоо мэдээлэлтэй танилцсан гэдэгт найдаж байна.

Засгийн газраас өрийн статистик мэдээллийг боловсруулах, бүртгэл хийхдээ бусад улс орнуудад нийтлэг мөрдөгдөж байгаа ОУВС-аас батлан гаргасан Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн аргачлалын дагуу тооцож, бүртгэж байгаа болно.

 

2.  Эдийн засгийн нөхцөл байдлын талаар

Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байх үед манай гол нэр төрлийн экспортын орлого нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид томоохон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулсны дүнд эдийн засгийн бодит өсөлт өсч байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, Хятадын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, өсөлтийн хурд саарсан, олон улсын зах зээлд зэс, нүүрс, алтныүнэ жил бүр буурсан зэрэг үйл явдал, түүхий эдийн экспортоос хамааралтай манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон. Монгол Улс 2012 онд бага орлоготой орноос дунд орлоготой оронд шилжсэнээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох улмаар эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэж эхэлсэн нь өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгож, өрийг зохистой удирдах, зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломж нээгдсэн. Олон улсад  эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг авч хэрэгжүүлдэг туршлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Засгийн газраас өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламжийг авахын зэрэгцээ олон улсын зах зээлд үнэт цаас гаргаад байна. Хэдийгээр эдийн засаг богино хугацаанд хумигдсан байдалтай байгаа ч энэ оны 2, 3 дугаар сараас эхлэн олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа, макро эдийн засгийн өсөлтөд огцом нөлөөлөхүйц мега төслүүдийг урагшлуулж эхэлсэн, хуримтлал урамшуулсан тогтолцоонд шилжсэн зэрэг үйл явдал нь дунд болон урт хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, улмаар эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.

 

3.  Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар

 

Монгол Улс гадаад өрийн статистикийг олон улсын стандартын дагуу олон нийтэд ил, тод мэдээлж байна. Улс, орнуудын бүртгэлийн систем, өрийн удирдлагын хууль эрх зүйн хамрах хүрээ харилцан адилгүй. Зарим улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаггүй бол манай улсын хувьд тусгаж ирсэн.

 

Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ өөрсдөө хүлээн олгодог бөгөөд Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Хувийн салбарын зээллэгийг Монголбанк төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдийг тооцох, төлөвлөх зорилгоор бүртгэдэг болно. Дэлхийн банкны мэдээллээс харахад эдийн засгийн онцлог байдлаасаа хамаарч улс орон тус бүрийн улсын нийт гадаад өрийг ДНБ-д нь харьцуулсан харьцаа өөр өөр байна.

 

Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн гадаад өрийн үлдэгдлийг ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар Люксембург - 5,661 хувь,  Сингапур улс – 574 хувь, Франц улс – 194 хувь, Хонгконг – 607 хувь, Швейцарь улс – 228 хувьтай байна.

 

Төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг өр бол Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 55 хувь гэсэн өрийн хязгаарт бүрэн нийцэж байна. Энэ нь Засгийн газар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.

 

4.  Улсын нийт гадаад өрийг хүн амд харьцуулсан харьцааны талаар

 

Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.  

 

Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна.

 

Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна.

 

5.  Өрийн дарамтад орсон эсэх талаар

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улсын гадаад секторын өрийн тогтвортой байдлын 5 шалгуур үзүүлэлтийг тогтоож, эдгээр үзүүлэлтээр улс орнуудыг өрийн дарамтанд орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог.

 

Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт, 2014-2015 он

№

Үзүүлэлтүүд

2014

2015

1

Гадаад өр (ӨҮЦ) / ДНБ - /шалгуур 40%/

46.3%

52.1%

2

Гадаад өр (ӨҮЦ) / Экспорт - /шалгуур 150% /

99.1%

129.0%

3

Гадаад өр (ӨҮЦ) / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 250%/

162.6%

201.9%

4

Гадаад өрийн үйлчилгээ / Экспорт - /шалгуур 20%/

4.9%

5.0%

5

Гадаад өрийн үйлчилгээ / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 30%/

8.1%

7.8%

 

 

Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд дээрх тооцооллоос харахад манай улс дээрх 5 үзүүлэлтийн 1 -ээс бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна .

 

6.  Засгийн газрын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

 

Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тулгуурлан өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүний хүрээнд дараах зарчмыг баримтална.

·  Төсөв болон төлбөрийн тэнцэлд үлэмж хэмжээний дарамт учруулахгүй байх;

·  Гадаад валютын албан нөөцийг бууруулахгүй байх;

·  Төгрөгийн тогтвортой байдал алдагдуулахгүй байх;

·  Дахин санхүүжилтийг бага зардлаар хийх;

·  Зээлжих зэрэглэлийг сайжруулах;

 

Үүний хүрээнд гадаад зээл авах, Засгийн газрын үнэт цаас гаргах замаар 1) өрийг дахин санхүүжүүлэх, 2) эргэн төлөлтийн хугацааг уртасгах, 3) нэг жилд ногдох ачааллыг бууруулах, 4) Засгийн газрын гаргасан үнэт цаасны тодорхой хэсгийг буцаан худалдан авах зэрэг өрийн удирдлагын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, өрийн үйлчилгээний ачааллыг дунд хугацаанд жигдлэнэ.

 

Нөгөө талаар эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Дараагийн үндсэн том чиглэл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг авч явуулах явдал юм.

 

Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (150.129.142.39)
    Odoo chamaig sonsdog nohoi ch bguiee
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.9.42.2)
    Юун ерөнхий сайд вэ?. Жижигхэн компани ч удирдраж чадах юм уу. Иймэрхүү хүн удирдаж байхад монгол яаж ч хөгжих билээ. Бас болоогүйээ. Их намчирхаж байгаа харагддаг юм чааваас даа.
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • иргэн (150.129.142.132)
    Энэ одоо чадахгүй байж зайлдаг болоосой. ямар ч эдийн засгийн мэдлэггүй юмыг ёрөнхий сайд болгоод их хурал нь гэж ...
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • sodoo (66.58.207.25)
    yaj ingej helj chadaj bn aa.argagyi l bolovsrol muu ni medegdej bn daa. 45 surguuliin 3 surlagatan yaj uls avch yavhav dee.
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.115)
    ЭНЭ ХҮНД ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ БАЙДГИЙНМУУ.ЯМАР ЧЧАДВАРГҮЙ ХҮНЭЭР ЕС БОЛГОЧИХООД.АМАРЖАРГАЛ БОЛ 100 ДЭЭР БАЙСАН
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.114.190)
    УИХ-ын дарга нь эдийн засаг хямраагүй, ард түмний амьдрал дээшиллээ гээд байх, Ерөнхий сайд нь өргүй гээд байх. Арай ч дээ. Биднийг юу ч хэлсэн үнэмшиж дагах тэнэгүүд гэж байгаамуу.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
    • зочин
      Эргүйтсэн төлөг шиг. Ард түмний амьдрал сайжирч байгаа гэж ярьж байгаа нь тоглоом тохуу болгож байх шиг. Мал малдаа тархи нь устаж эргүү туссан мал шиг амьтан.
      2016 оны 04 сарын 15
  • ЗОЧИН (59.153.114.190)
    ЭД НАР ЕР НЬ ЭРҮҮЛ Л БАЙДАГ БАЙХ ДАА. ЭНД ДУРДСАН ТООНУУД ХУДЛАА, ХАМААРАЛГҮЙ Л ТООНУУД БАЙХЫН.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • bats (103.229.123.109)
    Erguut pizda mini chinii ugend unemshine gej bodoo uy uuriiguu bodson aluurchin mini ter huuhdiidiin ami nas chamtai hamaatai shuu saidiig ni tomilson bol uur l baih baisan daa mongoliin ireedui chamd hamaagui um bn ldaa
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • ОГТ ХУДАЛ ХАМААГҮЙ тоонууд (59.153.113.179)
    Сайханбалаг өөрөө юу ярьж байгаагаа ОГТ ОЙЛГООГҮЙ байна. Зүгээр хэн нэгэн чадвар нимгэн нэгний бэлдэж өгсөн материалыг харж байгаад уншаад гадаад өрийн дарамтүй гэж хэлж байгаа нь ҮНЭХЭЭР УСАН ТЭНЭГ ПИОНЕРЫН УДИРДАГЧЫН хийх ажил. Люксембург - 5,661 хувь, Сингапур улс – 574 хувь, Франц улс – 194 хувь, Хонгконг – 607 хувь, Швейцарь улс – 228 хувьтай байна. ОГТ ХУДАЛ ХАМААГҮЙ тоонууд. Эдгээр орнуудын гадаад өр гэдэг нь манайхаас огт өөр тэнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн корпорацуудын гадаад зээлийг оруулсан тоо юм. Энэ өр эдгээр улсуудын ЗГ болоод ард түмэнд ОГТ Хамгаагүй!!! ийм тэнэг тоог харьцуулна гэдэг утгагүй!!
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • ddd (59.153.113.179)
    Люксембург - 5,661 хувь, Сингапур улс – 574 хувь, Франц улс – 194 хувь, Хонгконг – 607 хувь, Швейцарь улс – 228 хувьтай байна. ОГТ ХУДАЛ ХАМААГҮЙ тоонууд. Эдгээр орнуудын гадаад өр гэдэг нь манайхаас огт өөр тэнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн корпорацуудын гадаад зээлийг оруулсан тоо юм. Энэ өр эдгээр улсуудын ЗГ болоод ард түмэнд ОГТ Хамгаагүй!!! ийм тэнэг тоог харьцуулна гэдэг утгагүй!!
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (59.153.114.35)
    neg l gelbelzeed gululzuud orvolzuud baina lee dee ene erunhii said oortoo ymar ch itgelgui ailgadag um ni sandarsandaa hun zagnah
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.21.147)
    kapitalizm zaaval zerlegshdeg
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • iltgel (122.201.21.147)
    delhii niit choloot zah zeelees tovlorsonzah zeel ruu shiljij bain
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.123.101)
    ан- с ахуяг сбалаг гээд олигтой ёс- тавигдсангүй. хямраагүй гэсээр л хямарсан. өрөнд ороогүй гэж бгаа бол эсрэгээр нь ойлгоход таарна биз.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.123.101)
    ан- с ахуяг сбалаг гээд олигтой ёс- тавигдсангүй. хямраагүй гэсээр л хямарсан. өрөнд ороогүй гэж бгаа бол эсрэгээр нь ойлгоход таарна биз.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    3 цаг 45 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    3 цаг 57 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    7 цаг 15 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    7 цаг 17 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    7 цаг 22 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    7 цаг 56 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    8 цаг 5 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    8 цаг 7 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    8 цаг 9 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    8 цаг 20 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    8 цаг 32 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    8 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    9 цаг 0 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    9 цаг 23 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    23 цаг 5 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    23 цаг 12 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК