Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбурханы талаар УИХ-ын гишүүд юу гэж хэлэв?

2016-4-16
0
ЖИРГЭХ

     Өчигдөр чуулганы хуралдаанд олон нийтийг цочирдуулаад буй улаанбурхан өвчлөлийн асуудлаар ярилцлаа. УИХ-ын Г.Уянга уг асуудлаар асуулга хүргүүлсний дагуу ийнхүү  Шадар сайд, ЭМС-ын яамын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн юм.

    Ц.Оюунбаатар сайд хэлэхдээ "Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр энэ оны гурван сарын байдлаар 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээллийг тарааж байна. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор олон оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа байдаг. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдлээ. Ийм ачаалал, ийм хүндрэл урд өмнө нь гарч байсангүй. Эхний гурвын сарын байдлаар улсын байдлаар 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувьтай байна. Эндэгдлийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, 50,8 хувь нь лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархалаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. 2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин ачигдаад байна. Эмнэлгийн ажилтнуудыг 24 цагаар өндөржүүлсэн нөхцөлд ажиллуулж байна. Бүх орон тоондоо багтааж эмч, сувилагч нарыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллуулах зохицуулалтыг хийсэн" гэв.

 

Үүний дараа УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, асууж холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Яг хэдэн хүүхэд улаанбурханаар эндээд байна вэ. Шаардлагатай хөрөнгийг гаргасан уу. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуумаар байна. Ер нь хэзээ Эрүүл, мэндийн сайдыг томилох юм бэ?

 

ЭМЯ-ны ТНБД С.Ламбаа: 59 хүүхэд Улаанбурханы сэжигтэй тохиолдлоор нас барсан.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Манай улс төрчид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудал өнөөдөр бий болоогүй. Шадар сайдэ энэ салбарыг удирдаад явж байна. Бас ч үгүй уг салбарт туршлагатай сайн мэргэжилтэн Төрийн нарийн бичгийн даргаар нь очсон. Эрүүл мэндийн салбар штабын зохион байгуулалтайгаар ажиллаж байна. Улаанбурханы асуудлаар Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан. Хөл, хорио тогтоох саналыг гаргасан. Гэхдээ хөл хорио тогтоох нь улаанбурхантай тэмцэх шалгарсан арга биш юм байна лээ.  Харин вакцин хий гэж мэргэжилтнүүд зөвлөсөн. Вакцины 960 сая төгрөгийг шийдээд явж байна.  Бусад зардлыг ч мөн гаргана. Би Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад улаанбурханы талаар мэдээлэл өгсөн. Гэтэл өнөөдөр миний утсанд хүмүүсээс мессеж ирж, зохион байгуулалттайгаар энэ асуудлыг хөндөж байна. Хэн худал мэдээлэл цацаж уг үйл ажиллагааг явуулаад байгааг тагнуулынхан шалгана.

 

УИХ-ын гишүүн Ц.Батцогт: Улаанбурханы өвчлөл хяналтаа алдчихсан уу. Эсвэл байдал тогтворжиж байна уу. Зөв ойлголт өгнө үү? Эрүүл, мэндийн сайд томилохгүй удаж байгаа нь буруу. Олон жил салбар удирдсан туршлагатай хүн төрийн нарийн бичгийн даргаар очсон тулдаа гайгүй байна.

 

ХӨСҮТ-ийн албаны дарга  н.Амбасэлмаа: Улаанбурханы өвчлөл бол вирусын халдвар. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд нэг их өвчлөхгүй байгаа. Вакцинд хүрээгүй 0-8 настай хүүхэд болон 18-30 насны хүүхэд нилээн өвчилж байна. Өвчлөл тогтворжих хандлагатай байна. Хүлээн авахаар ирж байгаа өвчлөлийн тоо 400 байснаа 300 болж байна. Бид улаанбурханы вакцин тарих бэлтгэл ажлыг төлөвлөөд явж байна. ДЭМБ-аас вакцин авсан.  Халдвар зургаан сар гартал үргэлжлэх байх. Улаанбурханы дэгдэлт 3-4 жил үргэлжлэх шинжтэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:  Нэг сувилагчид 9 нярай оногдож байна гэдэг нь үнэн үү.  Өвчлөл хүндрээд байгаа шалтгаан нь яг юу юм бэ. Төлөвлөлт вакцинд бүгдийг нь хамруулж чадаж байна уу. Эмнэлгийн хүний нөөцийн асуудал яагаад муу байна вэ? техник, тоног төхөөрөмж нь хэзээ орж ирэх ёстой вэ.

 

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Түвшинбаяр: Манай эрчимт эмчилгээний тасаг 10 ортой. Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор 22 хүн эмчлүүлж байна. Зохиомол амьсгалын аппарат 4 байгаа. Бидэнд тоног, төхөөрөмж хэрэгтэй байгаа. Яамнаас уг асуудлыг удахгүй шийдэж өгөх байх. Аппаратанд орж чадаагүй байж байгаад нас барсан хүүхэд одоогоо байхгүй. 5 хүүхдийн дунд нэг сувилагч сувилагчийн туслах гэж хоёр хүн ажиллаж байна. Гэхдээ манай эмч сувилагчид 24 цаг тасралтгүй хэд, дахин ачаалалтай ажиллаж байна. Ер нь дахин сэргэж байгаа өвчин учир  яг вирусынх эсрэг устгах эмчилгээ байхгүй байнха. Богино хугацаанд уушиг гэмтэж байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Бидний зүгээс юу хийх вэ

Т.Энхэлээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • irgen (202.9.40.92)
    Er ni bol ovdohoos ni omno huuhed hun geltgui darhlaajuulah heregtei. Darhlaajuulaltiig buur oron dayar zohion baiguulaad aminogulblin biluu teriig hiih yostoi yum baigaa yumaa. Tegvel yadaj gants ene ulaan burhan geltgui buhii ovchnind oroogdood baihgui darhlaatai bolnoo. Yadaj l ovdoh huuhed hunii too buurval emneleg emch suvilagch em tariand shuud bolon dam zamaar ulsaas bolon huvi hunees garah zardal, garah mongo ni bagasana. Huuchin sots niigmiin ued bol torood l torsnoos hoish huviartaigaar darhlaajuulalt gej ene taria hiigddeg baisan yum baina lee.
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
  • Бухимдагч (103.26.194.3)
    Энэ Сайханбалаг дэндүү эргүү маанаг, дурак идиот амьтан юмаа! Хүүхдүүдийн эндэгдэл, амь нас яригдаж байхад тагнуул туршуул тавих юм бурах юм! Тэр тагнуулаараа Баярцогтын хулгайлсан, нуусан мөнгө хөрөнгийг хайлгаач дээ, дурак минь!
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
    • Ээж
      Харин тиймээ естой цагаа олохгүй улин хуцаж байна даа. Юун хүн тагнуулж шалгуулах вэ. Гол салбараа эзэнгүй хаячихсан байж ичих чгүй ингэж ярьдаг болиосой ичээсэй новш
      2016 оны 04 сарын 17
  • TSetsgee (31.151.59.19)
    N.Enh-bayar.Oyun-baatar.Baasan-huu.Gurvaas.bolson.Alban.tushaalgui.bol.uhlee.yu.tegvel.ta.3-rav.uh.
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • zochin (103.57.93.241)
    muu novshnuud oorsdiin ni huuhed ovdoogui bol busad ni hamggui gj bxgui yu
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.143.142)
    xaldvartiin gadaa ta nar hezee ch ochson har zah deer humuus bnu gemeer bujignasan olon hun bga.Uneheer gaihmaar bas aimaar.Songuuli gj hutsaj suuhaas naad 76giin 1ni ch tend sejigleed ochoogui l bhgui yu
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • ХАРАА (103.10.22.189)
    САЙХАНБИЛЭГ АРАЙ ХЭТРҮҮЛЭГТЭЙ ЯРИХ ЮМ. ӨВЧЛӨЛ ЭНДЭГДЭЛ ЯРИГДАЖ БАЙХАД НӨГӨӨХ ТАГНУУЛ, МЕССЕЖ ГЭХ МЭТ ИЛҮҮ ҮГ ХЭРЭГЛЭХ ЮМ.БИДНИЙ ХҮҮХЭД ӨВДӨХӨД ӨӨРТ ИРСЭН МЕССЕЖИНД ЧИНЬ ЮУНЫ ХАМАА БАЙНАА.ТЭДНИЙГ ЭНДҮҮЛЭХГҮЙ,ДАХИН 3-4 ЖИЛ ЭНЭ ӨВЧНИЙ ДАХИЛТЫГ ЗОГСООХ ТУХАЙ ЯРИГДАХ БАЙХ.
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.195.180)
    em taria dutagdaltai geed etseg ehchuudiig gadnaas avhuulj bga gee bizde teriig ni yaraltai tsag aldalgui shiideed ogch bolohgui bnu yadaj
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (116.31.241.142)
    монгол орон эрх чөлөөгөө олоод тэмбүү болоод улаан бурхан гэх мэт халдварт өвчинөөс бүр мөсөн ангажирч хүүхлийн эндэгдэл бараг үгүй эрүүл мэндийн салбао төлбөргүй мөртөө хариуцлагатай байлаа. Одоо хардаа хүүхдийн эндэгдэл халдварт өвчин маниас өмнө байсан юм гээд Монгол Улсын Их-ын гишүүд ерөнхий сайд ичихгүй ярьж байх юм. Нөхдөө энэ арай дэндэж байна. Энэ нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцож сонгуулиар МАХН,АН,МАН бусад намын нөхдийг бүү сонго муусайн мафийн хэлбэрт орсрэ луйварчид.
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.3.118)
    59 gej yu we hun bish ym bainldaa uih hnii huuhduud uheesei
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (59.153.112.90)
    918 ch bai 59 ch bai ard tumnii ur huuhed uhej bn!!!!!! Oyunbaatar guai ta namiin namiin dargaa umuurch suuhiin orond erthen anhaaralaa handuulsan bol heden ch huuhdiin am nas abragdah bolomj bh bsan yum bilee Zuvkhun uursdiinhuu erh ashgiig l bodohoos uur yum bodoh uhamsar Oyunbaatart bhgui l dee Harvaas huiten zevuun tsaraitai hogiin novsh!!!!
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • irgen (59.153.115.155)
    Helh muu ug oldohgui yumaa hurdhan shig vaccine apparat em taria hun huch nemj uguuch durakuudaa yugaa asuugaad yugaa yariad bdgiin erguuu malnuud yoooyo helsen muu ug ch goyodmoor tarhiguinuud 1 ch huuhdiin ami ersdeh Yosgui
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • suren (202.21.106.127)
    asuudliig hurdan shiidehgui hoorondoo hereldseer baital iim olon huuhed nas barlaa.Ur huuhdee aldana gedeg etseg eh hund ymar baih bilee Ed nar yu yariad bainaa utsand irsen messejiig shalguulna ch geh shig
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.41)
    Muu nobshnuud 60 huuhed burhan bolchood bhd shiideed yabj bn gd ichihgui yariad yabj bh um.tanau namiin l buruu fraktsuudiin chn gai.2 sar uldsen ch saidiig ni tomilooch saihan balai mn
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
    • Иргэн
      Зөв
      2016 оны 04 сарын 16
  • сонгогч (103.57.94.158)
    Ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хариуцсан яамаа сайдтай болгож чадахгүй өчнөөн сар болж байгаа чинь таны хариуцлагагүйн хар гай мөн биздээ,энэ дутагдлаа хүлээх тэнхээтэй байхын оронд тагнуулын байгууллагаар бүү сүрдүүл,ЭХЯ чинь Энхбаярын хувийн ХХК биш биздээ.
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.12.16)
    26 n jil ezengvi yawsanii xar gai gj vnen n ene l bn
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (150.129.142.167)
    Улаанбурхан арай дэндүү бна шүү дээ. Дээр нь тагнуул юу чив дээ сайханбилэг гуай. Наад тагнуулаа офшор данстай нөхдүүд дээрээ ашиглаач. Энэ олон хүүхдүүдийн эцэг эхийн хараал үр хүүхдэд чинь тусах бх шүү
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (59.153.114.250)
    Хүүхдүүд сонгуульд санал өгөх эрхгүй тул хэн ч хэзээ ч тэдний төлөө зүтгэж цагаа барахгүй ээ эцэг эхчүүд нь л шахалт хийж хөдлөхгөхгүй бол
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • ssss (202.131.252.209)
    huuhduudee uwchinuus hamgaalj chadahgui turtei bgad yhiin 59 huuhed endegdeed bhad unuul heruulee hiiseer uhjil bdag uhaanii ym yrih gd bhiin
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    3 цаг 47 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    3 цаг 59 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    7 цаг 17 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    7 цаг 19 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    7 цаг 23 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    7 цаг 58 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    8 цаг 6 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    8 цаг 9 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    8 цаг 11 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    8 цаг 22 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    8 цаг 33 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    8 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    9 цаг 2 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    9 цаг 25 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    23 цаг 7 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    23 цаг 14 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК