Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд улаанбурхан өвчлөлийн асуудлаар ХӨСҮТ-д ажиллав

2016-4-17
0
ЖИРГЭХ

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр энэ үеэр тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнууд болон тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзан санаа бодлыг нь сонсч ярилцлаа.

 

Эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр 18 өвчтөн эмчлүүлж байна.

 

Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж манай улсад өчигдөр ирлээ. Энэ сарын 18-нд буюу даваа гаригт ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулна. Нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат, соруулгын 5 аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж иржээ. Эдгээрийг суурилуулснаар эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмж дутагдахгүй болно гэдгийг тус төвийн удирдлага хэлж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй, шинээр авч байгаа эд биш, эрчимт эмчилгээний тасгийн 10 ор тутамд амьсгалын аппарат, хяналтын мониртой  буюу стандартын хэмжээнд хүргэхээр захиалж, авчирсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн  бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

 

Эмч, сувилагч дутагдалтай байгааг эцэг, эхчүүд хэлж байгаа юм. ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт өөр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч ажиллахад амар биш, тусгай бэлтгэгдсэн хүмүүс ажилладаг. Гэхдээ ажиллах хүчээ нэмсэн. Энгийн үед тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 25 сувилагч шөнийн ээлжинд ажилладаг байсан бол одоо 45-50 хүн ажиллаж байгаа. Эмч ажилтнуудын илүү цагийн хөлсийг 10 дугаар сард нэгтгэж өгдөг нь гомдол дагуулдаг. Илүү цагийн хөлсийг цаг тухайд нь өгч эхэлсэн нь  эмч, ажилтнуудын ажиллах урам, хүчийг нэмж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэлж байна. Мөн тусагт тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн ар гэрийнхнийг амарч, хонох өрөө гаргасан зэрэг ээж, аавуудын санал, хүсэлтийг сонсч, ажиллаж байгаа гэж тэрээр ярилаа.

 

Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар ярьж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас 948 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улаанбурхны нэмэлт вакцин захиалсан. Мөнгө шилжсэн учраас захиалга энэ оны тавдугаар сарын 1 гэхэд орж ирнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар зөвшөөрөгдсөн үйлдвэрээс авч байгаа. Энэ нэмэлт вакцинд 18-30 насныхныг хамруулах зорилт тавьсан, гэхдээ хамрагдахыг хүссэн иргэдэд нээлттэй байх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлээд харин товлолын болон голомтод хийх вакцин тасраагүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа гэв.

 

Хүндэрч ирж байгаа хүүхдүүдийн дархлааг сэргээх, эмчлэх зорилгоор иммуноглобулин, вантаксим зэрэг эм захиалгын дагуу ирсэн. Энэ эмийг өнөөдөр тус төвд хүлээлгэн өглөө. Энэчлэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ.

 

Сүүлийн хоёр, гурван сар штабын зохион байгуулалттай ажиллаж буй багийг Улсын онцгой комиссын зэрэглэлд шилжүүлж ажиллуулах нь зүйтэй. Хүүхдийн дархлааг дэмжих, сэргээх, эмчлэх зорилго бүхий эм хэчнээн шаардлагатай байгааг ирэх даваа гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх, захиалгаар орж ирсэн тоног төхөөрөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай нийлүүлэхийг үүрийг болголоо.

 

0-8 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг гэрээр нь явж, хянах тогтолцоонд долдугаар сарын 1 хүртэл шилжих  арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын яам болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод ийм насны хүүхдээ өрхийн болон Эрүүл мэндийн төвд аваачих хэрэггүй, гэрээр нь очиж эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ гэдэг мэдээллийг ээж, аавуудад хүргэх нь зүйтэй гэлээ.

 

Мөн нэг хүртлэх насны хүүхэдтэй, ажлаа хийж байгаа эхчүүдэд хүүхдээ асрах боломж олгох, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажил олгогч нарт уриаллаа.

 

Халдварт өвчний дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

 

Улаанбурхан өвчний дэгдэлтийн энэ хүнд үед иргэн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагч нартай хамтарч ажиллахыг уриаллаа.

 

24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилчдын илүү цагийн хөлс, цалингийн тооцоог гаргаж,  цаг тухайд нь олгож байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өглөө.

 

Улаанбурхан 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. Энэ насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт  хийх зайлшгүй шаардлага байгаа. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг энэ үеэр дахин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • irgen (202.9.40.92)
    Er ni bol ovdohoos ni omno huuhed hun geltgui darhlaajuulah heregtei. Darhlaajuulaltiig buur oron dayar zohion baiguulaad aminogulblin biluu teriig hiih yostoi yum baigaa yumaa. Tegvel yadaj gants ene ulaan burhan geltgui buhii ovchnind oroogdood baihgui darhlaatai bolnoo. Yadaj l ovdoh huuhed hunii too buurval emneleg emch suvilagch em tariand shuud bolon dam zamaar ulsaas bolon huvi hunees garah zardal, garah mongo ni bagasana. Huuchin sots niigmiin ued bol torood l torsnoos hoish huviartaigaar darhlaajuulalt gej ene taria hiigddeg baisan yum baina lee.
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (185.64.197.80)
    Ene idoo uyn bahan halad mask be.uhtlee aijre.Ta nar ubdsun ch ichod emchluleh gadad chin bga bitgi ai
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (185.64.197.80)
    Hamgin gol salbaraa anharalhgu saudgui bailgaj uursdin biznesin talbar bolgoj baigaa Lambaa saihanbileg nar shud ogtsorbol taarna,bitgii yadarsan hunusin amidralaar songulin show hiigeed bai.
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Сайдааа томилж чадахгүй ийм гөлөг тэрүүгээр очоод яах вэ дээ
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2016 оны 04 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    3 цаг 45 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    3 цаг 58 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    7 цаг 16 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    7 цаг 17 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    7 цаг 22 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    7 цаг 57 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    8 цаг 5 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    8 цаг 8 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    8 цаг 10 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    8 цаг 21 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    8 цаг 32 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    8 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    9 цаг 1 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    9 цаг 24 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    23 цаг 6 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    23 цаг 13 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК