ИЗНН -ын Үндэсний хороо өнгөрсөн бямба гаригт хуралдаж намын ерөнхий нарийн бичгийн даргаар М.Хүрэлсүхийг томилсон байна. Тэрээр өмнө нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байсан юм. ИЗНН-ын генсекээр ажиллаж байсан Б.Хүдэр- Ян сонгуультай холбоотойгоор өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Тэрээр УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвших гэнэ.
Тус нам энэ удаад сонгуульд эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, Эх орон намаас ирүүлсэн санал болон сонгуульд оролдох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргана гэж байсан ч хойшлуулжээ. Үндэсний хороо нь маргааш хуралдаж сонгуульд хамтрах, эвсэх тухай шийдвэрээ гаргах юм байна.