Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудлаар саналаа нэгтгэх ёстой байсан боловч өнөөдрийн хуралдаанаа хойшлуулсан байна.
Тодруулбал, өнөөдөр МАН бага хурлаа хийж байгаа бол АН орой 18.00 цагаас Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах юм. Намууд өнөөдрийн хурлаараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, батлах юм байна.
Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал хойшилсон байна.
Сэтгэгдэл (3)