Өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдана. Хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байгаагаас үүдэн эхлээгүй байна. Хуралдаанаар МАН-тай эвсч сонгуульд орох асуудал болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар ярилцах аж. Өчигдөр МАН, МАХН нэгдэх эхний алхам хийгдсэн. Одоогийн байдлаар ажлын хэсгүүд дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд 51:25 гэсэн зарчмаар мандатуудаа хуваах болсон юм. Харин өнөөдрийн хурлуудаар эцсийн шийдвэр гарна. Бага чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс оролцох юм байна. Өнөөдөр МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурал мөн үргэлжилнэ.
Намууд маргааш гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын газар хүлээлгэж өгөх ёстой. Тиймээс өнөөдөртөө амжиж мөрийн хөтөлбөрөө батлах шаардлагатай болж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)