АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр сэтгүүлчдэд Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсантай холбоогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр өчигдөр АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 46 дугаар хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэргээ гаргалаа.
Хоёрдугаарт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрий хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. АН энэ удаагийн сонгууль Монгол хүн 2020 гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн энэ мөрийн хөтөлбөртэйгөө оролцоно. Хийсэн зүйлүүдээ бид дүгнэж цэгнэлээ. Цаашид ямар зүйлээр баяжуулах уу гэдгээ хэлэлцэж баталлаа. Мөн АН УИХ-ын сонгуульд оролцохдоо аль нэг улс төрийн нам хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй дангаараа оролцоно гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (4)