Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

2016-4-19
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.19/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

 

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан 1.0 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

 БНЭУ-аас 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

 

Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай 2016 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөл, Экспорт-Импорт банкны зээлийн процедурын талаар хэлэлцэн, зээлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцоод байгаа аж.

 

Зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Тлейхан, зээлийн зориулалтыг дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх гэж өөрчлөх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал нэгтэй дэмжсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг нар зээлийн зориулалтыг тодорхой болгох, зориулалтын үндэслэл, тооцоо судалгааг нарийвчлан гаргах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

2015 оны үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

 

Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцлээ.

 

Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулсан юм.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 11 хувь буюу 10 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 67 хувь буюу 61 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 22 хувь буюу 20 арга хэмжээ тусгагджээ.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5 бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээний биелэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар 76.1 хувьтай гарлаа хэмээн сайд Д.Зоригт танилцуулсан юм. Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 78 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.8 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 67.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 85.7 хувь, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86.3 хувьтай гарчээ.

 Түүний дараа 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Ганхуяг, Ж.Батсуурь нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Ц.Баярсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

 

Ажлын хэсгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд уг тогтоолын төсөлд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээний шалтгааныг тодорхой болгож, хэрэгцээ, шаардлага, хөрөнгийн эх үүсвэрийг харгалзан эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжтой зорилт, арга хэмжээг 2016 онд Үндсэн чиглэлтэй уялдуулан нэгтгэж, хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

 

Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Мөн өдрийн хуралдаанаар “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцууллаа.

 

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай“ УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол тус тус батлагдсанаар Монгол Улс малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс анх удаа урамшуулал олгох болсон нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд эерэг олон нөлөөлөл авчирсан юм.

 

Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог төрийн дэмжлэг, бодлогоор шинэчлэн өөрчилснөөр хөдөө нутагт талаар нэг тарж үнэ цэнэгүй байсан хонины ноосыг төвлөрүүлэн бэлтгэж үйлдвэрт нийлүүлэх, арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушаах үйл ажиллагаа, сонирхол сэргэж зөв гольдролд шилжсэн. Үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явагдах, шинээр үйлдвэр, цех ашиглалтанд орж нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.

 

Гэвч эдгээр тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь амьдрал дээр нотлогдсоор байна. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч энэхүү томъёололоос үүдэн орон нутагт “эзэн төвтэй, хийсвэр” хоршоод олноор байгуулагдах, малчид төрийн урамшуулалд хамрагдахын тулд л хоршоонд төлбөр төлж элсэх асуудал ихэссэн. Энэ нь хоршооны ардчилсан зарчим, мөн чанарыг алдуулж, үр дагаварт нь малчид хохирох нөхцөл байдлыг үүсгэх болсон хэмээн сайд Д.Зоригт хэллээ.

 

“Хоршооны гишүүн биш” гэсэн үндэслэлээр 2014 онд 18,1 мянган малчин өрх үйлдвэрт тушаасан 2,6 мянган тонн ноосондоо 2.8 тэрбум төгрөгийн, 7,2 мянган малчин, мал бүхий этгээд үйлдвэрт тушаасан 148,2 мянган арьс, ширний урамшуулал болох 617,5 сая төгрөгийн урамшууллыг авч чадаагүй бол 2015 онд 7481 малчин өрх үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлсэн 1,1 мянган тонн ноосонд 1,1 тэрбум төгрөгний мөнгөн урамшууллыг авч чадахгүйд хүрээд байгаа аж. Үүнээс үүдэлтэйгээр малчдаас Үндсэн хуулиар олгогдсон “үл ялгаварлах” эрх ашиг зөрчигдөж байна гэсэн гомдол, маргааныг үүсгэх болжээ.

 

Нийгэмд үүсч буй дээрх нөхцөл байдлыг харгалзан энэхүү асуудлаар 2015 онд Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлал, тогтоолын төслийг 2 удаа боловсруулж, Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас “тогтоол батлагдсанаар гарах нэмэлт зардал, төсөв дээр ирэх ачааллыг тооцож, Сангийн яамтай тохирсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанд оруулах”-аар шийдвэр гаргасан аж.

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны батлагдсан төсвийн багцад урамшуулалд олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн тул энэхүү тогтоол батлагдсанаар ноосны урамшуулалтай холбоотой төсөвт ямар нэгэн ачаалал үүсэхгүй гэлээ.

 

УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол болон УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолд тус тус өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуут асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    2 цаг 37 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    2 цаг 49 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    6 цаг 7 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    6 цаг 9 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    6 цаг 14 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    6 цаг 48 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    6 цаг 57 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    6 цаг 59 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    7 цаг 1 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    7 цаг 12 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    7 цаг 23 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    7 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    7 цаг 52 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    8 цаг 15 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    21 цаг 57 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    22 цаг 4 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    23 цаг 44 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    23 цаг 47 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    23 цаг 52 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    23 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК