МАН-ын дарга М.Энхболд болон ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН, МАХН сонгуульд эвсч орно гэж тохиролцсон ч МАХН эвсэх саналаасаа татгалзсан юм. Хоёр намын удирдлагууд өчигдөр уулзаж ярилцсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс МАН сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргаснаа энэ үеэр дуулгалаа. Гэхдээ хоёр нам хамтрах асуудал цаашид нээлттэй гэж тус намын дарга М.Энхболд мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)