Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: МАХН биднийг улам хойш суулгах бодлого барьж байсан

2016-4-20
0
ЖИРГЭХ

МАН-ын дарга М.Энхболд болон ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд "Бид өчигдөр орой хүртэл МАХН-ыг эвсэхийг хүлээж хүлээцтэй хандлаа. Гэсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаяр эцсийн мөчид тохиролцсон ярианаас буцаж, илүүг шаардаж, бусад улс төрийн намуудтай мөн тохиролцох яриа хэлэлцээрийг хийж Улс төрийн шоу хийлээ. Төрийн ордноо МАХН-ын дарга Н.Энхбаяртай өчигдөр орой 3 цаг орчмын хугацаанд уулзаж ярилцсан. Гэсэн ч Н.Энхбаяр тохиролцсноос илүү ихийг шаардсан. Иймээс МАН өчигдөр оройг хүртэл мөрийн хөтөлбөрөө батлалгүй хүлээсэн. Гэтэл МАХН-ынхан 15 цаг гэхэд мөрийн хөтөлбөрөө баталчихсан байсан юм билээ. Иймээс 2016 оны сонгуульд МАН дангаараа оролцох нь тодорхой боллоо. Энд нэг зүйлийг онцолмоор байна. МАН цаашид МАХН-тай нэгдэх, эвсэх итгэлээ хэвээр хадгалсаар байх болно" гэж мэдэгдсэн юм. 

 

 Дашрамд дурдахад, МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

-Таныг бага хурлаа завсарлуулж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай Төрийн ордонд уулзаж, цөөнгүй цаг ярилцсан гэх мэдээлэл бий. Ямар асуудлаар ярилцсан вэ?

 

- МАН-ын дарга М.Энхболд: Бид МАХН-аас 16.00 цагт эцсийн хариугаа өгөөч гэсэн. Сонгууль болон аудитын байгууллага, сонгуулийн хуулинд заасан хугацааг тооцож, 20-ны 17.30 цагт эвсэлд хамтрах бол хамтарсан мөрийн хөтөлбөрөө, үгүй бол дангаараа орох мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой. Бид 17.00 цаг хүртэл хүлээсэн. Ямар ч хариу ирээгүй. Тэгээд бид 17.00 цагт бага хурлаа өндөрлүүлэхээр тогтоол, шийдвэрээ баталж байсан. Харин 18.00 цагийн үед манайд нэг бичиг ирж, хоёр намын дарга, ажлын хэсгүүдтэй уулзах санал тавьсан. Тиймээс бид өндөрлөх гэж байсан бага хурлын үйл ажиллагааг зогсоогоод, шөнийн 24 цаг хүртэл хүлээлгэсэн. Төрийн ордонд МАН, МАХН-ын ажлын хэсэг, хоёр намын дарга нар уулзсан. Уулзах хүсэлт тавьсан МАХН саналаа хэлсэн. Нэгдүгээрт нэмэлтээр оруулж байгаа саналаа авч үзэхийг хүссэн. Хоёрдугаарт, 20-нд мөрийн хөтөлбөрийг заавал аудитад өгөх  шаардлагагүй, гуравдугаарт УИХ-д нэр дэвшихээр тохирсон тоон дээр тодорхой зүйлүүдийг яриач гэсэн саналыг тавьсан. Тухайлбал, пропорционалиар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын 6-г нь эхний 15-д заавал бичнэ. Можаритариар МАХН-аас нэр дэвшихээр шийдсэн 15 хүн эхлээд 48 тойрог дээр сонголтоо хийнэ, үлдсэн 33 дээр нь танайх хүнээ тавина гэсэн саналуудыг дахин дахин нэмж тавьсан. Эндээс МАХН-ын удирдлага эвсэх тал дээр хүчин чармайлт гаргах бодолгүй, асуудлыг хүндрүүлж, биднийг улам хойш суулгах бодлого барьж байгаа нь харагдсан. Бид гурван цаг гаран уулзсан. Сонгуулийн байгууллага 20-ны өдрийн 17.30 цагт гэчихээд байхад эвсэх гэж байгаа намынхаа удирдлагын үгэнд орж, 24, 25-нд мөрийн хөтөлбөрөө өгч чадахгүй. Сонгуульд амжилттай оролцож, эвсээд ялах нь чухал. Гэхдээ сонгуульд орох, оролцох нь ялалтаас илүү чухал. Орж чадахгүй бол ямар ялалт байх билээ. Тиймээс ямар нэг хууль зөрчилгүйгээр сонгуульд орох ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон.

 

-Сонгуульд эвсэж орох асуудалд цэг тавигдлаа. Тэгвэл сонгуулийн үр дүнгээс хамаарч, МАХН-тай хамтрах асуудал дахин яригдах уу?

 

-Сонгуулийн үр дүн ямар гарахыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Бид ялахгүй бол Монгол орны өнөөгийн нөхцөл байдал цаашид үргэлжлэх нь. Ард түмний аж амьдрал сайжрахгүй, гадаад ертөнц биднийг өнөөгийхөөр харсаар байх нь, нийгэмд нааштай ахиц гарахгүй, төр засгийн эмх замбараагүй байдал арилахгүй нь гэж харж байна. Бидэнд хэнтэй ч эвсэхгүйгээр төр засгийг авч явах боломж гарах байх гэж найдаж байна. Сонгуулийн дараа олонхгүй УИХ бүрдвэл манай нам хэнтэй ч эвсэхэд бэлэн. Өчигдөр муудсан өнөөдөр юм ярихгүй гэх асуудал байхгүй. Улс орон, ард түмний эрх ашгийн төлөө хэнтэй уулзаж, хэнтэй ч шинэ асуудлыг үүсгэж, хамтраад явах боломжтой.

 

-МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын удирдлагатай уулзаж, хэлэлцээр хийсэн гэх мэдээлэл бий. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байна уу?

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар:  МАХН-ын удирдлагууд АН-ын удирдлагатай уулзсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Гэхдээ бид уулзаж байгааг нь нүдээрээ хараагүй. Бид өчигдөр МАХН-ын ажлын хэсэгт “хэлэлцэж, тохирсон зүйлээсээ буцаж байна, МАН-тай сонгуульд эвсэхээр санамж бичигт гарын үсэг зурсны дараа бусад намын удирдлагатай уулзаж, яриа хэлцэл хийгээд яваад байгаа нь бидний эвсэх асуудлыг улам тодорхой бус болгож байна” гэсэн бичиг хүргүүлсэн. Харин МАХН-аас бидэнд өгсөн хариудаа “бидний бусад намуудтай хийсэн уулзалт, яриа хэлцэл МАН-тай хамтарч эвсэхэд нөлөөлөхгүй” гэсэн. Тэгэхээр тэд уулзсан, хэлэлцсэн асуудал байгаа гэдэг нь харагдаж байна.

 

-Хоёр намын ажлын хэсэг 10 гаруй удаа уулзаж, тохиролцсон гэсэн. Харин ажлын хэсгүүдийн уулзалт, тохиролцооны талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар ч мэдээлэлгүй байсан гэж ойлгогдоод байна.  Н.Энхбаяр ирээд бүх тохиролцоог нураачихлаа.

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар:  МАХН-ын ажлын хэсэг дотооддоо ажлаа яаж зохион байгуулж байсныг би мэдэхгүй. МАН-ын ажлын хэсэг бол уулзалт, хэлэлцэж ярьж байсан бүхнээ намынхаа удирдлагад тухай бүрт нь танилцуулж, санал авч байсан.

 

-МАХН мөрийн хөтөлбөрөө эвсэх болон эвсэхгүй гэсэн хоёр хувилбараар боловсруулсан гэсэн. Танай нам мөрийн хөтөлбөрөө яаж боловсруулсан вэ?

 

-Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт: Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдсан. МАХН-ын ажлыг хэсгийг сайд Ц.Цолмон хариуцан ажиллаж байсан. Эвсэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж, ажлын хэсгүүд ойлголцох үед мөрийн хөтөлбөрөө хэдийд нэгтгэх асуудлаар би Ц.Цолмон сайдтай очиж уулзсан. Уулзаж, ярилцаад мөрийн хөтөлбөрөө нэгтгэх асуудлаар зарчмын хувьд санал нэгдсэн. Өчигдөр орой 18.00 цагт МАН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байсан. Харамсалтай нь МАН-тай эвсэхээр ярьсан МАХН өчигдөр 15.00 цагийн үед мөрийн хөтөлбөрөө түрүүлээд баталчихсан байсан. Бид бол эвслийн мөрийн хөтөлбөр гарна гэж хүлээж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодолд тулгуурласан, өнөөдөр үүсээд байгаа бухимдалтай асуудлыг шийдэхэд зориулагдсан хөтөлбөр болсон. Бид мөрийн хөтөлбөртөө цалинтай ээж, бүх оюутанд 70 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан. 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргах асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл энэ хүндрэлтэй байдлыг МАН ард түмэнтэй хамтдаа давж чадна гэдгийг мөрийн хөтөлбөрөө тусгасан.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (202.179.26.105)
    Одоо МАН-хан сонгуульдаа бэлдэж сонгуульд оролцох эрхээ авах асуудалд анхааралаа хандуулах хэрэгтэй.Хэн юу гэх хамаагүй хуулийн хүрээнд сонгуулийн бичиг баримтаа бүрдүүлж өгч маш хянуур нухацтай сонгуулийг дуустал хандаж хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулахгүй бол АН МАХН бусад намууд МАН-руу бүх анхааралаа хандуулсан байна.ЯАгаад гэвэл 1зөрчил илрүүлэхийн төлөө ыайна.Тэгээд МАН-г сонгуульд оролцуулахгүй нам дарах л тактик барьж байгааг мэдрэх цаг ирсэн байна шүү.Энгийн иргэн надад ингэж санагдаад байхад МАН-ханд бүр илүү мэдрэгдэж байгаа байлгүй дээ.Хий гаргаж болохгүй алдах эрх байхгүй цаг мөчид ажиллаж байгаагаа маш сайн ойлгож ухамсарлаж ажиллах шаардлага хүссэн хүсээгүй шаардаж байна шүү.Сонгуулийн ажил зохион байгуулах хүмүүсээ маш зөв сонгохгүй бол АН-ханы гар хөл болох магадлал өндөр.Залуучууд хамгийн их туйлбаргүй хүмүүс шүү зөв хүнээ л сонгуулийн ажилд томилоорой.
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
    • kXvrbKwH
      1
      2016 оны 04 сарын 21
  • БИТГИЙ СОНГО (202.9.41.23)
    АЛЬ Ч НАМ АДИЛХАН НЭР ХҮНД НЬ БУДАА БОЛЛОО МОНГОЛ УЛС НАМААР ДУТАХГҮЙ
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.179.31.42)
    Эд одоо МАН, МАХН гэсэн нэрийг л зарж идэх гээд байнаа даа янз нь эхний төдөд нь би орно чи орно ч гэх шиг намынх нь энэ нэрүүд нь л одоо аминд нь орно гээд бүр үхэн хатан булаацалдаж байнаа. Их санасан газар есөн шөнө хоосоон гэж нэг үг байдаг даа.
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • irgen (183.177.98.242)
    Jagsaaltiin ehnii 18d MAN oorsdiigoo suuliin 10t MAHNiig bichih gej bsimu. Ene ardiin nam jaahan soliotoi yu ugui yu
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • irgen (183.177.98.242)
    Тухайлбал, пропорционалиар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын 6-г нь эхний 15-д заавал бичнэ. Можаритариар МАХН-аас нэр дэвшихээр шийдсэн 15 хүн эхлээд 48 тойрог дээр сонголтоо хийнэ, үлдсэн 33 дээр нь танайх хүнээ тавина гэсэн саналуудыг дахин дахин нэмж тавьсан mash shudraga sanal bnshde yuun bolohgui bgam
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • бүгд хөгширч байна хувьсгалт нам (202.179.18.61)
    хувьсгалт нам 2020 онд гэхэд л мөхөх байх
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • Зочин
      МАН ХАРИН СУРАГГҮЙ БОЛЧИХСОН БАЙНА БАЙХ
      2016 оны 04 сарын 20
  • туг (202.179.24.182)
    энхбаяр бол саин эр ан махн сонгуулын дараа хамтран засагаа байгуулна даа ман юу бодож бнадаа
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (112.72.15.66)
    за удахгүй сонгууль болно. МАХН-ынхан их зүйл горьдолтгүй дээ иргэдийн дунд юу болж байгааг анзаардагуу
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • ХИАРАВДАА (202.72.245.200)
    ХӨӨРХИЙ ХАРВААС СУЛЬДААТАЙ АМЬТАС НЭНХБАРЫН ШИРВЭЛТЭНД ӨРТМӨӨР БГАА ЮМ БАЙХДАА
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зоч (103.57.93.161)
    Энхбаярыг буруутгахаас илүү шоронд тамлаж дэвсэлж хуурай өлсгөлөн зарлаж үхэхээс бусдыг үзэж байхад та бүхэн яаж хандаж байснаа эргэж сана. Тулахтай хүчин мөн бол хүн чанар хүний мөстэй байх ёстой биш үү. Коридороор халз тулахдаа зугатаах нь шахам хэн нь явдаг вэ. Энхбаярын нүд рүү эгц харах хүн Энхтөвшингөөс өөр бий юү. Ард түмэн өнөөдрийн Энхбаяраас илүү та нарын дүр төрхийг жигшиж байгаа шүү дээ. Энхбаярыг яргалалцсан Баяр Нямдорж Хүрэлсүх нарын дүр төрх Энхбаяраас илүү муухай байгаа шүү
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • иргэдийн нэг нь
      Энэ нөхөр нөгөө хөтлөлцөөд явдгийн нэг нь юмаа даа, хэн хаашаа харж байгааг бүртгэдэг гэхээр. Үгүй тэгээд өш санаад байгаа юм бол яах гэж АН-тай хавсраад байгаа юм, албан тушаал хэрэгтэй юу. Яагаад МАН-тай эвсье гэж гуйгаад байсан билээ. Жирийн бид чамаас илүү боловсрол, холч ухаантай байж мэднэ шүү.
      2016 оны 04 сарын 20
  • Зочин (77.247.181.163)
    улс маань хөгжинөө сонголтоо зөв хийх хэрэгтэй
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.247.181.163)
    МАХН-д итгээд үзье гэж бодоод байгаашдээ бусад нь хэрэг алгаа чорт
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • UHOdllxh
      1
      2016 оны 04 сарын 20
  • Зочин (216.17.110.252)
    MAN bolon AN-d ard tvmnee tuilduulj erh ashig haihaas oor yamarch chadvar alga
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (216.17.110.252)
    MAN bolon AN-d ard tvmnee tuilduulj erh ashig haihaas oor yamarch chadvar alga
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (65.19.167.130)
    enhbayar yaasan aimaar hvchtei yumbe
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • azaa (77.247.181.162)
    MAN ingeed archuulah n todorhoi bolowoo hoorhii
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.24.224)
    Миеэ Эхболд л эргүү учраас Энхбаярт итгэж байсан байх, харин Энхбаяр нь МАН-ыг мөрийн хөтөлбөрийг нь өгүүлэхгүй байлгаж байгаад сонгуульд оролцуулахгүй байх яриаг АН-тай хийснийг тэнэг үхэр нүдэт Миеэ яаж мэдэх вэ дээ.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.56)
    МАН бол том хүчтэй боловсон хүчин сайтай жудагтай нам олон ахмад гишүүдийнхээ саналыг хүндэтгэж МАХН тай нэгдэх эвсэх саналыг гаргалаа хүлээцтэй хандлаа ухаалагаар асуудлыг шийдье гэлээ Харамсалтай нь МАХН-ын дарга гэх Н.Энхбаяр олон хүний итгэлийг хөсөрдүүлж зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө намынхаа гишүүдийг дарамталж нөгөөдүүл нь ч морь унасан толгойгүй хүн шиг байлаа. МАН-д бүх гишүүд нэгдэх боллоо. Ер нь заавал энэ хүний амыг харах ямар шаардлага байнаа нэгдэцгээе бүх гишүүдээ бид чинь нэг л намын гишүүд тэр таарч тохирдоггүй улсууд нь гардаг л юм байгаа биз.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • Зочин
      ЁСТОЙ БААС ӨМХИЙ УЛСЫН МӨНГӨӨР ГАДААДАД КАЗИНОДСОН ОРОС ЯНХАН ЦОХИСОН ЁСТОЙ ОЛИГГҮЙ ХУЛГАЙЧУУД ТЭР АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ТАВЬСАН 10 ТЭР БУМ ДОЛЛАРАА ТӨЛӨӨРӨЙ МУУ ЛУЙВАРЧИД
      2016 оны 04 сарын 20
  • Naraa (203.169.50.193)
    Hun shunaltai baij zorilgotoi baij ayagaa ih zorilgiig uvurtulj baij ih uilsiig buteene.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.42.4)
    Ewssen bol deer bsiin.. MAN odoo dalaaraa tawiulna!!!
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.41.169)
    Хөгшин залуу олигархуудаасаа хурдан салаа. Тэгвэл ариусаж ард түмэнд нүүртэй болно.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.114.148)
    outni 70 bol hereggui dee,
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.122)
    ЭДНИЙ ЭВСЭХ ГЭЖ ЯМАР ЮМ БАЙХ ВЭ ДЭЭ МӨНГӨНДӨӨ ЭРДСЭН БАЯЧУУДАА ШИНГЭЭХ ТОЙРОГГҮЙ БАЙХАД
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Сайхан хулхидуулж дээ болж болж тэгүүлж байхдаа тулсан коммунист луйварчид
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.41.241)
    Энхбаяртай нийлнэ гэж ярьсанд орвол четгертей хамт унтана гэвэл арай дээр байлгуй дээ ман нам энхбаяртай нийлээд урууднуу гэхээс ееделне гэж байхгуй дээ энхбаярын шуналыг дарна гэж байхуу.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    2 цаг 35 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    2 цаг 48 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    6 цаг 6 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    6 цаг 7 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    6 цаг 12 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    6 цаг 47 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    6 цаг 55 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    6 цаг 58 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    7 цаг 0 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    7 цаг 11 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    7 цаг 22 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    7 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    7 цаг 51 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    8 цаг 14 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    21 цаг 56 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    22 цаг 3 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    23 цаг 43 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    23 цаг 46 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    23 цаг 51 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    23 цаг 53 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК