Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АЕПТ-ийн уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

2016-4-22
0
ЖИРГЭХ

2016.04.22-ны 09:00 цаг  Төрийн ордны Их танхим 

 

        Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, 
        Бүгд Найрамдах Итали Улсын парламентын  Сенатын Ерөнхийлөгч
        Эрхэмсэг ноён Пьетро Грассо, 
        Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,
        Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,     
        Хатагтай, ноёд оо, 

 

Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд  Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд,  манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж,  түүчээ болж байгаагаараа онцлог  юм.
 
1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын  Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм. 
 
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.  
Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.  
Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд  Монголын Их Хаан Гүегт  Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө  Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг  холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй  үүргийг өвөг дээдэс  минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.  
 
Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн  жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар  уулзалтын  буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна. 
 
Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ. 
 
Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна. 
Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа  хэлэлцэхээр хуран  цуглаад байна.  
 
Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
 
Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 
 
Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан  энэхүү салбарын яриа хэ лцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно. 
        Эрхэм хүндэт зочид оо, 
 
Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.  
 
Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай  байна.
 
Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил  олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.   
Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг  эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. 
 
Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг  эх орондоо  зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.  
 
Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш  32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.  
 
Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу  уулзалтаас бидний батлан гаргах  Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний  санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү  үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. 
 
Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.  
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж,  манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.
 
Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуудан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын  ажиллагаанд амжилт хүсье. 
 
        Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье

        Анхаарал тавьсанд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    2 цаг 33 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    2 цаг 46 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    6 цаг 3 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    6 цаг 5 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    6 цаг 10 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    6 цаг 45 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    6 цаг 53 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    6 цаг 56 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    6 цаг 58 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    7 цаг 9 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    7 цаг 20 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    7 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    7 цаг 49 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    8 цаг 12 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    21 цаг 54 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    22 цаг 1 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    23 цаг 41 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    23 цаг 44 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    23 цаг 49 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    23 цаг 50 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК