Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид өнөөдөр хуралдаж Засаг дарга М.Чинболдыгоо огцруулжээ. Энэ удаагийн хуралд МАН-ын 20, Ардчилсан намын 8, МАХН-ын нэг төлөөлөгч оролцсон байна.
Түүнийг сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хоморголон халсан, төсвийн хөрөнгөөр гадаад улс руу гэр бүлээрээ аялан дүүргийн нэр хүндийг унагасан, дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дээр хайнга хандаж ирсэн зэрэг үндэслэлүүдээр буруутган хариуцлага тооцсон байна.
Сэтгэгдэл (3)