Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай тогтоол гаргалаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь нийт долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 аймаг, нийслэлд байгуулагдаж тэдгээрт 196 төрийн албан хаагчид ажиллана. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь нийт долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 аймаг, нийслэлд байгуулагдаж тэдгээрт 196 төрийн албан хаагчид ажиллана.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.
Мөн тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, ажиллуулахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.