УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдсангүй. Учир нь тус бүлгийн дарга Н.Батцэрэг НҮБ-ын уулзалтад оролцож байгаа аж. Тиймээс хуралдааныг маргааш дахин зарлах юм байна. УИХ дахь бүлгүүд энэ долоо хоногийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэж байр, сууриа нэгтгэх ёстой. Учир нь дээрх дүгнэлтийг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Иймээс тус бүлэг энэ асуудлыг маргаашийн дотор хэлэлцэх шаардлагатай болж буй аж.
Сэтгэгдэл (3)