Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц бусниулагч байгууллага болсон

2016-4-26
0
ЖИРГЭХ

        УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг “МАНАН-ын захилга ба Сонгуулийн хууль” сэдэвт өргөтгөсөн хурал хийлээ. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон холбогдох бусад хүмүүс оролцов. 

 

Тус намууд Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ энэ үеэр мэдэгдэв. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Харин дээрх намууд тус шийдвэрийг төрийг үймүүлсэн дэндүү хариуцлагагүй үйлдэл хэмээн эсэргүүцэж АН болон МАН-д мэдэгдэл хүргүүлэхээр болов. 

 

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэллээ. 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:-  Монгол Улс 1992 оноос хойш сонгууль явуулчихаад системээ олж чадахгүй будилсан хэвээр байна. Ардчилсан нийгмийн гол зарчим нь нэг ч иргэний санал гээгдэх ёсгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, хөгшид эмэгтэйчүүд ч байсан эрх ашгийг нь хамгаалах ёстой. Хүн бүхний эрх ашгийг дээдлэх ёстой. Гэтэл одоо хиймэл олонхийг бий болгож өөрсдийн эрх ашгийг МАНАН хамгаалах гэж байна. Намайг ингээд ярихаар МАН, АН-ынхан “тойргоос гарч чадахгүй хүмүүс ингэж ярьж байна” гэж басамжилж байна. Үнэхээр шударга сонгууль болвол би тойрогт гарч ирж чадахгүй ч тодорхой хэмжээний тойргуудад гарах боломжтой хүмүүсийн нэг гэж үздэг. Гэхдээ би өөрийгөө бодож шударга бус, олонхийн дарангуйлалыг тогтоохыг хүсэхгүй байна.  МАНАН-ын захиалгаар бий болсон олонхийн тогтолцоог дархлах гэж байгаа зарчмыг бий дэмжихгүй байна. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Гэхдээ энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт ардчилалын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хэлж байна.  Яагаад ийм муухай захиалгат үйл ажиллагаа явуулж байна вэ. Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөврчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь МАНАН-ийн захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. Тиймээс онол, практикийн аль алиных нь хувьд Монголын ардчилалд асар том аюул занал учруулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа. Монголчуудыг хагалган бутаргасан большевик дэглэм рүү ойртуулсан аюултай алхам гэж үзэж буй учир энэ саналыг хэлж байгаа юм. Түүнээс биш ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох гээд байхад нь бид саад учруулах гэсэнгүй. Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна. Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон мажоритор, пропорциональ системийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно. ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Бид дахиад МАНАН-г арилгаж чадахгүй. МАНАН-ийн үед Оюутолгойн буруу шийдвэр гардаг Тавантолгой хэдхэн хүний гарт ордог. МАНАН-ийн хүмүүс нь олон жижиг тойрогт очоод мөнгөөр сонгогчдын саналыг хувааж авдаг. Зөв зүйл яриад нэмэргүй. МАНАН-ийнхан зориудаар ард иргэдийг ядуу байлгаад саналыг худалдаж авах гэж байна. Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Одоо энэ шийдвэрээр хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. Хуулийн талаас нь харсан ч ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. УИХ-аар баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын дотор хуулийг өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Бүр хориглоно гэсэн байдаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг бүдүүлгээр зөрчиж байна. Тоглоомын дүрмээ бүгдэд нь ойлгомжтой болгох ёстой биз дээ. Гэтэл сонгуулийн хууль, дүрмийг хоёрхон сарын дотор өөрчилж байна. Ийм бүдүүлэг, хууран мэхлэх үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Шүүмжлэх амархан. Харин ямар гарц байна вэ. Би хувьдаа  ийм хувилбар байж болно гэж бодож байна.   Нам бүр 76 хүний нэрийг дэвшүүлнэ. Жагсаалтаа гаргана. Сонгогчид санал өгөхдөө намын жагсаалтын аль нэгэн хүнийг дугуйлна. Намыг биш хүнийг дугуйлна. Мэдээж сонгогчид олон юм чинь ганцхан хүнд бүх санал ирэхгүй шүү дээ. Дор хаяж 20-30 хүний саналыг аль нэг намын гишүүн авна. Тэр саналыг бүгдийг нь гээгдүүлэхгүйн тулд тэр саналыг тухайн намын хүнд өгсөн санал гэж үзэх хэрэгтэй. Тэгээд аль намын хэн нь илүү санал авсан байна түүгээр нь эрэмбэлэх хэрэгтэй. Тэр нь тухайн намд нь өгсөн санал болж тооцогдох ёстой. Үзэл бодол, үнэт зүйл, хамт олон багт нь өгсөн санал гэж тооцох ёстой. УИХ-д ч олон хүний санал авсан эрэмбээрээ орж ирэх ёстой. Ингэх юм бол нэг ч хүний санал гээгдэхгүй. Ийм хувилбарыг бид гаръя. Гэхдээ АН, МАН хоёр хэлэлцэхгүй л дээ хараарай. Монгол улс нэг л тойрог байна. Улс төрчид Монголын бүх суманд сургууль, цэцэрлэг барихгүй шүү дээ. Харин нэг суманд нэр дэвшиж байгаа хүмүүс сургууль, цэцэрлэгээр хуураад байна. 

 

 

М.Энхсайхан: Шаардлагатай бол сонгуульд оролцохгүй

 

МҮАН-ын дарга М.Энхсайхан:- Монгол Улс энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд мөнхөд пропорцианаль системээс татгалзаж байгаа мэт шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргаж байгаа нь буруу Сонгуулийн хууль хэлэлцэж байхад  “Шударга ёс” эвсэл 76 гишүүний 50 хувь нь мажоритар 50 хувь нь пропорцианаль байх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Хэрвээ 48:28 байвал  48 нь 28-ыгаа голно.  “Чи хаанаас гараад ирсэн юм, юу юм” гэсэн өнцгөөс харьцдаг. Энэ хандлага том намууд болон УИХ дотор байгаа. Хэрвээ тэнцүү байвал чи хаанаас гараад ирэв гэдэг маргаан байхгүй. Том намууд яагаад өнөөдөр пропорцианаль тогтолцооны эсрэг байв гэхээр хуучин улсуудаасаа салъя гэдэг залуучуудын хөдөлгөөн жагсаалтад орно гэдгээс эмээж байна. Энэ утгаараа үе солигдох хөдөлгөөн буруу хэлбэрээр гарч ирж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн тогтолцооноос алслагдаж явах нь буруу. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан  сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн байр сууринаас татгалзаж байгаа нь буруу. Учир нь сонгуульд орох гэж байгаа намууд, саналаа өгч байгаа сонгогчид нь ямар дүрмээр саналаа өгөх вэ гэдэг нь зургаан сарын өмнө тодорхой болсон байх ёстой гэсэн дэлхий нийтээр баримталдаг жишиг манайд алдагдаж байна. Хэрвээ сонгууль болохоос хоёр  сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилвөл сонгочдыг төөрөгдүүлнэ, байгуулагдсан УИХ хүлээн зөвшөөрөгдөх чадамжгүй болно. Сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газар хүлээн зөвшөөрөгдөх чанар байхгүй бол эмх замбараагүй байдал бий болох аюул учирч болзошгүй. Гуравдагч хүчин, жижиг намууд, эрдэмтэн мэргэд, эмэгтэйчүүд улс төрд орох боломжийг хаасан тогтолцоо руу шилжиж орж байгаа нь харамсалтай. Бид нэгдэж идэвхитэй сөрж зогсох ёстой. Хэрвээ бүр болохгүй бол сонгуульд оролцохгүй байхыг үгүйсгэхгүй. 

 

Ц.Ганхуяг: - МАНАН-гийн хуйвалдааныг зогсоох бололцоо байгаа

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:- Жижиг намууд хүчээ нэгтгэх ёстой. Хуулийн бололцоо шавхагдаагүй байна. МАНАН-гийн хуйвалдааныг зогсоох бололцоо байгаа. Бүхий л бололцоог ашиглаж МАНАН-гийнханд шахалт үзүүлэх ёстой. Ялангуяа “Шударга ёс” эвсэл завсарлага авах онцгой эрхтэй. Тэр бүх бололцоогоо ашиглаасай гэж хүсмээр байна. Сонгуулийн хууль хэлэлцэхээс өмнө Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргах чадамжтай юу, үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Цаг хугацааны хувьд ч зургадугаар сарын 29-нд сонгууль болж амжих уу гэдэг асуудал үүснэ.

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (59.153.113.238)
    Enhbayariig demjij bna
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Irgen (202.9.40.220)
    Oimsniixon booj uxlee. Oimsguigeer songuulid garaxgui medsen zarim nam ni songuulid oroxgui ch gej bn
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (109.27.84.150)
    Монголд шудрага ёс гээч нь сураггүй болсон юм биш үү. Элбэгдорж тэргүүтэй МАНАН -гийн гэмт бүлэглэл монгол улсыг худалдаж цөөн тооны гэр бүлүүд монголын баялгыг эзэмших эрхээ баталгаажуулж үндсэн хуулийн цэц гэх худалдагдсан байгууллагыг ашиглаж өөрсдөө ашигтай шийдвэрийг гаргуулаж байна. Ард түмэн одоо л сэрэхгүй бол үүрд ядуу хоосон үлдэхийн сацуу улс орноо харьд алдах аюул тулгарлаа. Монголын нийт баялгын ихэнхийг МАН-ын олигархууд эзэмшиж өөрсдийгөө ард түмний төлөө гэж худлаа дугарч Элбэгдоржтой хуйвалдан үлдсэн байгалийн баялгыг хуу сорхоор хуйвалдаж байгаа нь харагдаж байна.
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (101.254.146.73)
    ene hund suuliin ued unen ug baihaa bolison uurt ashiggui bolhoor ingej baina
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Борхүү (23.239.10.144)
    Цэц н манангийн олгариудыг өөхшшүлж эрхлүүлээд байхаар улс орон н ийм өрөнд орж байгаам шдэ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр үнэхээр үүний өөдөөс босох н Энхбаяр л байхымдаа Таныг дэмжиж байгаа шүү
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.245)
    Enhbayar zov l helsen bna
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Ene zavharal chin tanii uyes ehtei shu de dargaa
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • тоглоомын ЗГ тоглоомын Цэц Тоглоомын ИХ (112.72.12.5)
    Элбэгдорж МАН-тай хуйвалдаж Цэцээр ийм тоглоомын шийдвэр гаргууллаа гээд хэлчих зүрх зоригтой гишүүн алга уу Эмэгтэй гишүүд минь эцсээ хүртэл явах хэрэгтэй бусуу Одоо янз бүрийн асуудлаар дуугарвал Инэр дэвшихгүй хаягдана гээд хүн бүр айдас хүйдэст автаж байна Тоглоомын Цэц буюу түүгээр тоглогч энэ нөхцөл байдлыг сайтар тооцсон нь мэдээж Монголд иймэрхүү аргаар засийн эрхээр наадаад байх өргөн боломж байгааг тоглогч ашиглаад харин ИХ мад тавиулсаар суух нь иргэдэд тод харагдах боллоо Мөнгөөр худалдаж авах хүмүүс ИХ-д хаалтгүй орж ирээд бүхнийг санаан дураар бужигнуулах нь илт боллоо Иргэний байгууллагууд сонгуулийн хуулийн эсрэг цэцийн шийдвэрийн эсрэг тэмцэхгүй бол Монголын төр ердөө тоглоомын төр болох нигуур бүрдэж эхлээд байнадаа
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Харин тиймээ.
      2016 оны 04 сарын 26
  • Сонгогч (183.177.109.36)
    Эд нар одоо юу юм бэ. Хэл амны бай ш дээ. Жингийн цуваа явсаар жингэрийн ноход хуцсаар л үлдэнэ. Өөрсдийгөө мөн их юманд бодовоо
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.180)
    урт шар дээлт гончигоо тэргүүтнүүд үх-г дордуулсанаас энэ завхрал үүссэн. үх-г бусниулагч нь урт шар дээлт мөнөөсөө мөн.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Тийм тийм
      2016 оны 04 сарын 26
  • Зочин (103.229.121.180)
    урт шар дээлт гончигоо тэргүүтнүүд үх-г дордуулсанаас энэ завхрал үүссэн. үх-г бусниулагч нь урт шар дээлт мөнөөсөө мөн.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ
    33 мин
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
    1 цаг 1 мин
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
    1 цаг 9 мин
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    2 цаг 9 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    3 цаг 1 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    3 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    3 цаг 39 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    3 цаг 48 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    4 цаг 10 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    4 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 15 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    4 цаг 19 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    4 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    4 цаг 30 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    22 цаг 13 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК