Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авахыг дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Үүний дараа буюу ирэх пүрэв гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Хүлээж авахгүй Цэц их суудлын хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Ингэснээр намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болох юм.