УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр гаргасан 05 дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ дахь АН болон МАН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон жижиг намууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж мэдэгдэл хийсэн.
Өчигдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ. Одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэрвээ УИХ хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаараа дунд суудлын хуралдааны шийдвэрээ баталгаажуулна. Ингэснээр намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болох юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Хулан