Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль сахиулах тухай болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2016-4-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.28.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхэлж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс чуулганы үдээс хойших хуралдаанаар хийхээр хойшлуулсан юм.

 

Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооны 2016 оны 08 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмжүүжин нар орж ажиллажээ.

 

 

Хууль зүйн байнгын хороо 04 дүгээр сарын 06, 13, 20-ны өдрийн хуралдаанаараа Хууль сахиулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудыг нэгбүрчлэн хэлэлцэж санал хурааж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлд тусгасан баримт бичиг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэрэгжүүлэх этгээдийг тодорхой болгох, тухайлбал гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн даруйд нь мөрдөн хөөж баривчлах, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргон зайлсан, оргосон яллагдагч, шүүгдэгч, ял шийтгүүлсэн хүн, хоригдлыг мөрдөн хөөж баривчлахаас бусад тохиолдолд холбогдох хууль сахиулагч бусдын орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орохыг хориглохоор тусгах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, хэрэглэх субьектийг тодорхой болгох чиглэлээр саналын томьёолол боловсруулсан байна. Тухайлбал, галт зэвсэг хэрэглэх 11 үндэслэлийн тухайлсан 2 үндэслэлээр зохих сургалтад хамрагдсан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг хэрэглэдэг байхаар зохицуулах нь зүйтэй гэж үзжээ.

 

Мөн эрэн сурвалжлах ажиллагаа, эрэн сурвалжлах нууц ажиллагаа явуулах үндэслэл, журам, хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой харилцааг зохицуулсан “Хууль сахиулах тусгай ажиллагаа” гэсэн Дөрөвдүгээр бүлгийг хуулийн төсөлд нэмж тусгах; зарим төрлийн зөрчлийг захиргааны хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэхээр төсөлд тусгасныг өөрчилж Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн эрүүгийн хэргийн шүүхээр бүх төрлийн зөрчлийг харьяалан хянан шийдвэрлэдэг байхаар тусгахыг дэмжжээ. Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанаар Хууль сахиулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн теслүүдийн нэр томьёо, найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гүйцээн боловсруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

 

Ингээд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудаар санал хураалт явуулж эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй эхний санал чуулганы үдээс өмнөх хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байснаас дэмжлэг авч чадаагүй тул дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Иймээс хуралдаан даргалагч гишүүний гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул үдээс өмнөх хуралдаанаар дэмжигдээгүй эхний санал хураалтыг хүчингүй болгох санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувийн дэмжлэг авсан юм. Ингэснээр хуулийн төслийн нэрийг “Хууль сахиулах ажиллагааны тухай” гэж өөрчилж, төслийн холбогдох зүйл, хэсэгт заасан нэр томьёог жигдлэх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжлээ.

 

Ингээд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 147 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Тухайлбал, хуулийн төслийн “Хуулийн зорилт” гэсэн 1.1 дүгээр зүйлийг “1.Энэ хуулийн зорилт нь нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, энэхүү ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 1.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг холбогдох тус тусын хуулиар зохицуулна.”, “Энэ хуульд заасан тохиолдолд хил хамгаалах байгууллагын алба хаагч, улсын байцаагч, байгаль хамгаалагч хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэсэн агуулгатай 5, 6 дахь хэсгийг нэмэхээр болов.

 

 

Байнгын хорооны ажлын хэсэг төслийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “1.Хууль сахиулах ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна шуурхай байх, нууцлалыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх зарчмыг баримтална.” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдлээ. Төслийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” гэсэн 1.4 дүгээр зүйлийн “зөрчил шалган шийдвэрлэх”, “нийтийн эмх замбараагүй байдал”, “оролцогч”, “хамгаалах хүн”, “хувийн баримт бичиг”, “хууль сахиулах ажиллагаа”, “зөрчлийн хэрэг бүртгэлт”, “зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан” зэрэг нэр томьёог хэрхэн ойлгохыг өөрчлөн найруулж томьёолов. Тухайлбал, “нийтийн эмх замбараагүй байдал” гэж хүний амь нас, эрүүл мэнд, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулахуйц түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, хууль бусаар галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, аюултай бодис хэрэглэх, зэвсэглэн эсэргүүцэх, нийтийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хориг саад босгох зэрэг нөхцөл байдал бий болсныг; “хууль сахиулах ажиллагаа” гэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно. Харин энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно гэж тусгахаар болов.

Түүнчлэн төслийн 2.10 дугаар зүйлд “гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн даруйд нь мөрдөн хөөж баривчлах”; “эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргон зайлсан, оргосон яллагдагч, шүүгдэгч, ял эдэлж байгаа хүн, хоригдлыг мөрдөн хөөж баривчлах”-аас бусад тохиолдолд орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орохыг хориглоно гэсэн агуулгатай 8, 9 дэх хэсэг нэмэхээр тогтов. Харин цагдаагийн алба хаагч энэ зүйлийн 8 дахь хэсгийн 8.1, 8.2 дахь заалтад заасан, хил хамгаалах албаны алба хаагч энэ зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахарын албаны алба хаагч энэ зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 дахь заалтад заасан үндэслэлээр бусдын орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орох эрхтэй байхыг дэмжлээ.

 

 

Мөн төсөлд “Иргэн, байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу ажиллах” гэсэн 2.14 дүгээр зүйл нэмэхээр болов. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэн, байгууллагаас амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр мэдээллийг 24 цагаар хүлээн авах нэгжтэй байна” гэж нэмж тусгахаар зохицуулав. Мөн цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл утсаар хүлээн авахдаа өгч байгаа мэдээллийн талаархи нөхцөл байдал, мэдээлэл өгч байгаа хүний хувийн байдлыг тодруулах, боломжтой бол түүний хэлсэн зүйл шүүхэд нотлох баримтаар ашиглагдахыг хэлж, энэ талаар тэмдэглэлд тусган дууны бичлэгээр бэхжүүлж авахаар зохицуулах нь зүйтэй гэж тогтлоо. Цагдаагийн байгууллагын мэдээлэл хүлээн авах нэгжийн ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах юм байна.

 

Төслийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэсэн 10.5 дугаар зүйлд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй; зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэхийг дэмжлээ. Түүнчлэн эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор хамтран батлахаар, эрх бүхий албан тушаалтан нь энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хүнийг саатуулсан бол даруй түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэж байхаар зохицуулахаар тогтов.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунгаж хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан найруулгын 54 саналыг хэлэлцэж дэмжсэнээр Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    54 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    1 цаг 47 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    2 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    2 цаг 24 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    2 цаг 34 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    2 цаг 55 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    2 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 0 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    3 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    3 цаг 15 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    20 цаг 58 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    23 цаг 22 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК