УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа дахин хойшлуулж, маргааш 10:00 цагт хуралдуулахаар болжээ. Тус бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдах товтой байсан. Гэвч хуралдаанаа хойшлуулж 14:00 цагт хуралдах зар тараасан юм. АН-ын бүлэг ийн хуралдаанаа хоёр ч удаа хойшлуулаад байна. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Эрүүл мэнд, спортын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилох шаардлагатай гэсэн байр суурьт нэгдсэн аж.