Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр” баталлаа

2016-5-03
0
ЖИРГЭХ

 

“Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр” баталлаа

 

 Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон юм. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн эрхийн зөрчил нэмэгдэж байгаа нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндсэн шаардлага  болж байна. Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчин, оновчтой тогтолцоо бүрдүүлэх, зах зээлд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.   Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдлээс хамгаалж, стандартын мөрдөлтийг сайжруулах, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох үндсэн зорилтуудын хүрээнд 20 арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тогтоолоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.  “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

 

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” хэрэгжүүлнэ

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” болон “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх ажлууд багтаж байна. Мөн гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлууд хийгдэх юм. Төсөл хэрэгжсэнээр худалдаа эрхлэх ажиллагаа хялбар, ойлгомжтой болж, шаардлагатай зөвшөөрөл, лицензийг нэг хандалтаар, нэг дороос авах боломж бий болно. Гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал багасч,  худалдааны эргэлт нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжирна. Гааль, татварын мэдээллийн систем харилцан уялдаатай ажилладаг болсноор бодит мэдээллийг хугацаа алдалгүй авах боломж бүрдэж, нэгдсэн мэдээллийн системтэй болно гэж тооцоолж байна.

 

  Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулна

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлагад үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна.  Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг бүрэн тохиролцох юм. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, хотын усан хангамж, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, төмөр зам, замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын төслийг санхүүжүүлнэ.  

 

Товч мэдээ:

-  Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-5-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаад даалгалаа.

-  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

-  “Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага”-д гишүүнээр элсэхийг дэмжиж, гишүүнчлэлийн төлбөрт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

 

-  Дэлхийн цогц ажиглалтын мэдээ, мэдээллийг солилцох, ашиглах чиг үүрэг бүхий Газар дэлхийг ажиглах бүлэгт гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзээд гишүүнээр элсэх хүсэлтийг албан ёсоор уламжлахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

 

-  Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

 

-  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад ажилласан тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

 

-  Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газраас мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар”-ын төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг судалж тусган эцэслэн боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

 

-  “Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”, “Мал эмнэлгийн хяналтын цэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус баталлаа.

 

-  Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалагдаж байгаа 5000 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөлтэйгээр худалдаж, борлуулалтын орлогоор нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    53 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    1 цаг 45 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    2 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    2 цаг 23 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    2 цаг 32 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    2 цаг 54 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    2 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 59 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    3 цаг 3 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    3 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    3 цаг 14 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    20 цаг 57 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    23 цаг 20 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК