УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 80.4 хувийн саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн сарын 22-ны өдөр гаргасан билээ. Ингэснээр 2016 оны сонгууль мажоритараар системээр явагдахаар болж, жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцоллоо.
УИХ-аар одоо сонгуулийг жижиг 76 тойргорр явуулах уу том 26 аар явуулах уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болж байна.
Сэтгэгдэл (4)