Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жагсаалтыг халах асуудлаар хэн, юу хэлэв?

2016-5-04
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 80.4 хувийн саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцээс  Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн сарын 22-ны өдөр гаргасан билээ. Ингэснээр 2016 оны сонгууль мажоритараар системээр явагдахаар болж, жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцоллоо.

 

УИХ-аар одоо сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах уу том 26 аар явуулах уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болж байна.


 

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: МАН өөрсдөө олонх байхдаа холимог тогтолцоог сонгодог хувилбар гэж тайлбарлаж байснаа одоо үүнийгээ буцаах гээд байгаад гайхаж байна. Нөгөө талаас жагсаалтыг байхгүй болговол нийгмийн төлөөлөл болсон хүмүүс их хуралд орж ирэх боломжгүй болно. Мөн үүнийг дагаад эмэгтэй гишүүдийн квотыг устгах асуудал яригдаж байгаа. Тиймээс энэ талаар эмэгтэй гишүүд тууштай явна. Жагсаалт байхгүй болбол нийгмийн зорилтот хэсгээс хүмүүс хууль тогтоох төвшинд орж ирэхгүй болно. Нэр дэвших боломжгүй болно. Ирээдүйд маш том ухралт хийж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 60 гаруй орон пропорциональ системээр явж байна. 11 гишүүний 40 хувь нь жагсалтаар орж ирсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хүүхдийн хуульд манаач хийсэн. Ийм том дэвшил гарсан зүйлээсээ ухрах нь. УИХ-ын эрэгтэй гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг устгах талаар ярьсан байгаа. Ийм зүйлээр далимдуулж квотыг устгавал эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ. 

 

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шуугиан сүүлийн нэг жилд маш их гарч байна. Цэцийн шийдвэр амьдралтай зөрчилддөг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө явах хэрэгтэй. Тэрнээс аль нэг нам захиалсан, тойргоос сонгогдсон гишүүдийн талаар ярих хэрэггүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг муулж хэлэх шаардлага байхгүй, өнөөдөр жагсаалтаар сонгогдоод байнгын хорооны дарга болоод явж байгаа хүмүүс ч байгаа. Энэ дүгнэлтийн тухайд бол ҮХЦ сонгуулийг шударга явуулах тухай биш зөвхөн ард иргэдийн дунд өөрсдийнхөө нэрийг өсгөхийн тулд л гаргасан гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах ёстой, учир нь нийгмийн захиалга тийм байгаа юм. Яг эрх зүйн дагуу яривал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихсан учраас жагсаалтаар сонгогдсон 28 гишүүний эрх түдгэлзчихсэн байгаа. Даанч нөгөө 28 гишүүн нь мэдээгүй юм шиг суугаад байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Цог: Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр арга байхгүй. Монгол Улсад холимог тогтолцоо байхгүй, тэгэхээр Цэц хуулийн дагуу л шийдвэр гаргасан. Зарим гишүүд Цэцээс хоёр дүгнэлт гаргасан мэтээр яриад байна, гэтэл яг үнэндээ хоёр шийдвэр гараагүй.  Тэрийг ухаж олж унших хэрэгтэй. Мөн Цэц захиалгаар ийм шийдвэр гаргалаа гээд байх юм, үнэндээ бол энэ чинь жил гаруйн өмнө иргэний гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн. Р.Гончигдорж гишүүн өөрөө Үндсэн хуулийн цэцийн дарга болох гээд яваад байж ийм зүйл ярьж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Өнөөдөр бид жагсаалт Үндсэн хуулийг зөрчсөн талаар ярилцаж байна. Нэгэнт цэц дүгнэлтээ гаргачихаад байхад бид цаг алдвал сонгууль хойшлоход хүрнэ. Ардчилсан намын гишүүд цэцийн дүгнэлтийг хүлээж авах дургүй байр шиг байна. Үнэндээ АН-ынхан өнгөрсөн дөрвөн жил Засгийн газрыг самарсан. МАН захиалгаар Үндсэн хуулийг өөрчлүүлж байгаа мэтээр дэмий зүйл яриад байх юм.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дүгнэлт ирээдүйд ямар нэг ноцтой байдал үүсэхэд нөлөөлж магадгүй. Өнөө долоодугаар сарын нэгэн гэдэг гашуун туршлага бидэнд бий.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Ойлгомжтой, тодорхой асуудлыг тодорхойгүй байдалд шилжүүлсэн нь УИХ улс төр судлаачдын зөв бичээд байгааг анхаардаггүй. Үндсэн хууль судлаачид хамгийн зөв гаргалгааг хэлсэн байна лээ. Энэ асуудлыг бид шийдэх байх. Гэтэл дөрвөн жил болсон байтлаа огт шийдээгүй асуудлууд байна. Сонгогчидтойгоо та бүхэн уулзаж байгаа. Бүх намууд энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж амласан. Одоог болтол хийсэнгүй. Бизнесийн орчныг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүх нам амласан. Сонгогчиддоо очоод юу гэж хэлэх вэ. Сонгуулийн тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан, тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, тогтвортой байлгах хуулиуд хэлэлцэгдэхгүй байгаад байна. Тийм учраас хоёр намын бүлэгт хандаж хүсэлт тавихад ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулийг шахаж байгаад шийдээд яваасай.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж байгаа. Захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгаад гайхаж байна. Хоёр алхмаар урагшилж байснаас хойш ухарлаа. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Үүнд харамсаж байна.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Холимог тогтолцоотой байвал Монголын парламент төлөвшихөд дөхөм болно. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эсрэг гарсан тул хүлээж авахаас өөр аргагүй боллоо. Гэхдээ би нэг зүйлд ихээхэн эмзэглэж байна. Цэцийн дүгнэлтийг далимдуулж олон нийтийн санаа бодлыг үймүүлж, нийгмийг талцуулж улс төр хийн ашиг хонжоо хайх хэрэггүй. Ё.Отгонбаяр гишүүн улс төрд олон жил ажилласан хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн. Гэтэл олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн буруу зүйлд уриалж байна. Одоо та нар бүгдээрээ гадагшаа зугатаана гэх мэт юм ярьж байна. Сонгуулийн үр дүн гараагүй байхад ингэж сүрдүүлж байгаа юм чинь МАН ялбал толгой авах юм байна. Ийм коммунист үйлдлээ зогсоох хэрэгтэй.  Бид ийм зүйлээр улс төр хийж болохгүй.

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • zochin (122.201.22.249)
    Bas ih bylduuch er bilee,namdaa unench hun boloh geed hun medehgui yum shig tenegtej ugnuu,husrii tolgoilchihoof.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.249)
    Garamgaibaatarin monroud gej zamin kompani 2 sm-iin zuzaantai zam tawidag,ter ni 6 sarin l nastai baidag sh dre,zamin mungunuus tsohij bsigaad ih hurlin gishuun bolson gardaa.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.22.249)
    Ard olnooc l songogdoh estoi sh dee.jagsaaltand olon tumen uneheer durgui baigaag odonchimeg awgai anzaarch medehgui baigaa yum uu.bayngolin songogchdin sanalig unench shudarga awchihsan yum shig,luiwarcgid sh dee.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.22.249)
    Ard olnooc l songogdoh estoi sh dee.jagsaaltand olon tumen uneheer durgui baigaag odonchimeg awgai anzaarch medehgui baigaa yum uu.bayngolin songogchdin sanalig unench shudarga awchihsan yum shig,luiwarcgid sh dee.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • ганаа (139.5.217.229)
    цецийн шийдвер зов. тойрогт очилгуй..ард иргедеес сонгогдоогуй уих-н гишуун байна гедег буруу ..ш дее.Жагсаалт нереер орж ирсен хуц ухна шиг юмнууд л гонгинолдоод ичихгуй мю.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Болд (203.169.50.152)
    Сонгуулийг нэгдсэн нэг том тойргоор явуулвал зүйтэй санагдаж байна. Энэ сонгогчидын санал гээгдэхгүй, ирц сайтай байх давуу талуудтай юм. Намын нэр дэвшигчид нь 76н суудлаасаа хэтрэхээргүй байхаар нам тус бүр нэр дэвшигчидээ дэвшлүүлэх хэрэгтэй байна. Мөн энэ нь жижиг олон намуудад сайн талтай юм. Намын нэр хүнд нөлөөгөөр УИХ д орж ирдэг асуудал байхгүй болно гэсэн үг.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Болд (203.169.50.152)
    Сонгуулийг нэгдсэн нэг том тойргоор явуулвал зүйтэй санагдаж байна. Энэ сонгогчидын санал гээгдэхгүй, ирц сайтай байх давуу талуудтай юм. Намын нэр дэвшигчид нь 76н суудлаасаа хэтрэхээргүй байхаар нам тус бүр нэр дэвшигчидээ дэвшлүүлэх хэрэгтэй байна. Мөн энэ нь жижиг олон намуудад сайн талтай юм. Намын нэр хүнд нөлөөгөөр УИХ д орж ирдэг асуудал байхгүй болно гэсэн үг.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Болд (203.169.50.152)
    Сонгуулийг нэгдсэн нэг том тойргоор явуулвал зүйтэй санагдаж байна. Энэ сонгогчидын санал гээгдэхгүй, ирц сайтай байх давуу талуудтай юм. Намын нэр дэвшигчид нь 76н суудлаасаа хэтрэхээргүй байхаар нам тус бүр нэр дэвшигчидээ дэвшлүүлэх хэрэгтэй байна. Мөн энэ нь жижиг олон намуудад сайн талтай юм. Намын нэр хүнд нөлөөгөөр УИХ д орж ирдэг асуудал байхгүй болно гэсэн үг.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.134)
    Odoo luivar hiih arga l uldlee gej,,,
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.179.26.1)
    С.Эрдэнэд улс орноо гэсэн сэтгэл өчүүхэн ч байхгүй. Улс төрөөс яаж баяжиж болдог яруу тодын илрэл. Угаасаа л эрүүгийн хэрэгтэн. Их хурлынхан энэнээс айгаад дуугарч чаддагүүй юм биш үү. Төрийн албадуудыг өөрийн үнэнч нохдоор дүүргэж байгаа хүн дээ. Энэ гайг битгий сонгоорой Баянголчуудаа.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (124.158.111.6)
    Одоо ард түмэн л сонголтоо зөв хийх хэрэгтэй. МАН,АН- д шударга зөв хүмүүс бол бий , ИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн дараа л намын гишүүнээс нь түдгэлзүүлдэг байх хэрэгтэй. Гишүүн бол намын төлөө ажилладаг биш, төр, ард түмний төлөө ажилладаг байх ёстой.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ийм аргаар согууль луйвардах гэжбайгаа бол иргэд (112.72.12.22)
    сонгуульд бүү оролц
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • буруу буруу шийдвэр маш буруу (112.72.12.1)
    даа Одоо нэг сайн арга л яах аргагүй иргэдэд үлдсэн Эцсийн эцэст иргэд засгаа шийднэ гэдэг үнэнг дарга нар илтээр гишгэж доромжилж нулимж байгаа бол сонгуульд иргэд огт оролцохгүй саналаа огт өгөхгүй байхад л болно Энэ сонгуульд оролцох хүсэл одооны хэрээсээ хэтэрсэн хуйвалдаанаас болоод огиудас хүрч байхад яаж сонгууль өгөх юм вэ угаасаа Зи гуай минь бусдын тавьсан урхинд өөрөө орох ч өнгөрч гэхэд намын нөхдөө чирээд орох нь хамгийн харамсмаар биш гэжүү Нийгэм танай хоёр намыг үргэлж эсрэгцүүлж тавьсаар ирсэн атал гэнэт л өвөр түрийдээ ороод унадагт ихэнх иргэд үргэлж дургүйцэж гутдаг гэдгийг мэдэхгүй гэж үү АН-ыг иргэд дангаараа данагар байгаасай гэж дандаа хүссээр ирсэн Үүнийг ч мэдэхгүй дарга уу та Алтанхуягийн еүд Ан-ыг данагар болох нь гэж үнэээр их итгэсэн дээ Гэтэл танай намын хорчингууд энэ хүслийг хясал болгоогүй гэж үү Бусдаар тоглох гэж байж ухсан нүхэнд нь өөрсдөө унахвий дээ
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • оюун (203.169.50.152)
    -Хоёр нам зөв харж инээж, буруу харж уйлж байгаад холимог тогтолцоонд санал нэгдлээ. Холимог тогтолцоо хэр зөв хувилбар вэ? -Сонгуулийн тогтолцоо хамгийн гол нь тухайн улс орныхоо нөхцөл, онцлогт тохирсон байх ёстой. Бид мажоритар тогтолцоогоор дөрвөн удаа сонгууль явуулсан. Энэ тогтолцооны хамгийн сөрөг зүйл нь сонгогчдын санал маш их гээгддэг, савладаг. Дөнгөж 50 хувийн санал авсан нам 90 гаруй хувийн суудал авч болдог. Энэ бүхэн хамгийн гол гажуудал учраас мажоритар тогтолцоо тохиромж муутай гэж олон улс оронд үздэг. Нөгөөтэйгүүр цэвэр пропорционалийг авчихвал уудам газар нутагтай улс орон эзэнгүйдэх, газар нутгийн эрх ашгийг хамгаалдаг, түүний төлөө дуугардаг төлөөлөл байхгүй болох аюултай. гэж 2012 онд бурмаа хэлж байснаа санадаа
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • оюун (203.169.50.152)
    -УИХ таван удаагийн сонгуулиа мажоритар тогтолцоогоор явуулж ирлээ. Сайн, мууг нь хангалттай үзсэн учраас одоо пропорциональ тогтолцооны давуу талыг нь авах ёстой. Мажоритар тогтолцоогоор хуваасан тойрогт мөнгө тараадаг, сонгогчдыг худалдаж авдаг, санал гээгддэг байдлыг халах цаг нь ирж. Улс төрийн намуудын төлөвшлийг шинэ шатанд гаргах цаг үе ч болов. Ард түмний дунд ч тогтолцоогоо өөрчлөөч гэсэн хүлээлт бий болсон байна. гэж эрхэм сайханбилэг 2012 онд хэлж байсан байх юм
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Болороо (203.169.50.152)
    Ардчилсан нийгмийн суурь зарчим бол нэг ч гэсэн иргэний санал гээгдэх ёсгүй. Олонхи нь цөөнхөө ямар ч эрх мэдэлгүй, хэн ч хэрэггүй болгодог тогтолцоог бид халсан. Гэтэл одоо буцаж орох гэж байна. Ядуу сонгогчид ухамсартай сонголт хийж чадахгүй байна. Иргэдийгээ ядууруулж, туйлдуулж байгаад саналыг нь мөнгөөр худалдан авч байна.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Болороо (203.169.50.152)
    МАНАН-гийн захиалга төрийн эргэлтийн шинжийг агуулж байна” илтгэлдээ “Эрх баригч намуудын бодлого мухардалд орж, хариуцлага тооцохдоо тулж байхад Цэцтэй хуйвалдаж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах гэж байна. Энэ хоёр нам бусад намуудаа түлхэж, хүний эрхийг боогдуулж, эмэгтэйчүүдийг шахаж байна. ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго яг энэ асуудлаар хоёрхон сарын өмнө “Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт, тайлбар гаргаж байсан. Гэтэл одоо МАН,АН-ын захиалгаар шийдвэрээсээ ухарч байна
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.26.184)
    Шудрага ёс гэж байдаг бол С Эрдэнээг шалгах цаг болсон
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    15 цаг 54 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    18 цаг 17 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    19 цаг 36 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    19 цаг 46 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    19 цаг 54 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    20 цаг 18 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК