УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо. Учир нь бүлгүүдийн хуралдаан давхацсан байна. АН, МАН-ын бүлэг хуралдах гэж байгаа бөгөөд хуралдаанаар сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.
Тус хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах тухай Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх байсан юм.