Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор аймгийн Засаг дарга Л.Одсэрийг огцруулжээ.
Аймгийн засаг дарга Л.Одсэр нь хууль тогтоомж зөрчсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон байхад Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үл тоон дээрх хариуг ирүүлсэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хүлээн авах боломжгүй гэж үзэж, дахин огцруулан Засаг даргыг огцруулсан тухай шийдвэр, холбогдох бичиг баримтыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу “...Ерөнхий сайд ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ...” гэсэн байдаг. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 35 хоногийн дараа хариу ирүүлсэн нь хууль бус үйлдлүүдийг өөгшүүлэн дэмжээд зогсохгүй бичлэн оролцож нутгийн өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээний шийдвэрийг гаргаад байгаа нь илтэд хууль тогтоомжийг үл тоомсорлосон зүйл болж байна.
Л.Одсэр нь өөрөө хууль бусаар томилогдсон байж төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаа нь шударга үйлдэл мөн үү.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу “...Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ба Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаад хуульд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт Говьсүмбэр аймгийн иргэд найдан хүлээж байгаа аж.
Сэтгэгдэл (4)