Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Уг хууль батлагдсан нөхцөлд Давж заалдах шатны шүүх нэмж байгуулагдах юм. Тодруулбал, Давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм.
Уг асуудлыг хэлэлцээд чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Т.Энхэлээ