АН-ын бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хууль өөрчлөлт оруулах, жагсаалтын 28 мандатыг тойрогт хэрхэн хуваах, том тойрог уу, жижиг тойрогоор сонгуулийг явуулах уу зэрэг асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бүлэг жижиг 76 тойрогтой байх нь зүйтэй гэдэгт саналаа нэгтгэжээ.
МАН-ын зүгээс 20 мандатыг хөдөөд, 8-ыг хотод хуваах хувилбарыг илүүд үзэж байгаа юм. Энэ нь засаг захиргаа хүн амын тоог харгалзан үзэх Үндсэн хуулийн заалттай нийцнэ гэж мэдэгдсэн. Гэвч цаад талдаа жагсаалтыг хуваах гурван хувилбар яригдаж байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)