"Эх Орон Нам"-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, "Эх Орон Нам"-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.