Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Одонтуяа: Эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувьд хүргэсэн нь том ухралт боллоо

2016-5-07
0
ЖИРГЭХ

Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

 

- Сонгуулийг 100 хувь мажоритар системээр явуулахаар хуульчиллаа. Сонгуулийн хуулийг ингэж баталсаны үр дагаварыг та яаж харж байгаа вэ?


- Нийгэмд ухралтууд хийгдэх боллоо. Холимог тогтолцоо нь улс төрийн намуудыг төлөвшүүлдэг, нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөлөл УИХ-д орж ажиллахыг дэмжсэн чухал хууль байсан. Өмнөх парламентууд сонгуулийн ардчилалын төлөө олон жил ажилласан. Тэдний баталсан сонгуулийн хуулиудаас холимог тогтолцоо нь нилээн дэвшилттэй хувилбар байсан юм.  Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэний дагуу УИХ-аар хэлэлцлээ. Тэгээд УИХ-ын ихэнх гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа. Миний хувьд  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж буй хүнийхээ үүднээс Сонгуулийн хууль батлагдсан даруйд нэр дэвших эмэгтэйчүүдээ бэлдээд эхэлсэн байсан. Сонгуульд оролцох шаардлагатай бүх бэлтгэлүүдийг хийсэн байлаа. Харамсалтай нь сая батлагдсан Сонгуулийн хуулиар энэ бүх ажил талаар болчихлоо.


- Сонгуулийг жижиг 76 тойрогт явуулахаар боллоо. Үүний сул ба давуу тал нь юу юм бэ?


- Сонгуулийн тойргийг жижиг 76 болгосон нь бүр дордуулсан зүйл боллоо. УИХ бол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш шүү дээ. Энэ бол Улсын Их Хурал. Бид энд зөвхөн бодлогоо ярьж байх ёстой. Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ?,  төсвийг батлахдаа зөвхөн нэг дүүрэг, тойргийн хэмжээнд бус нийт улсын хэмжээнд яаж ажиллах вэ гэх мэтээр илүү том зургаар харж ажиллах ёстой. Харин жижиг 76 тойрог болгосноор жалга, довны үзэл рүү буцаад орж байна. Том тойрогт тухайн жилүүдэд улс орныхоо хэмжээнд ажилласан хүмүүс сонгогдох магадлалтай байдаг. Харин жижиг тойрог их эрсдэлтэй байдаг. Учир нь жижиг хэмжээтэй учраас мөнгөний хүчин зүйл их нөлөөлнө. Мөн намууд маш олон бие даагчийг гаргаж ирж саналыг хуваадаг. Манай улсад сонгуулиар мөнгө хийдэг гаршсан хэсэг хүмүүс байна шүү дээ. Эдгээр хүмүүс санал хувааснаараа тодорхой төлбөр авч амьдардаг. Сая сонгуульд оролцох гэрчилгээгээ авсан намуудыг харъя даа. Тэдний зарим нь өмнө огт харагдаж байгаагүй сонгуулиас бусад цагт хаана байдаг юм бэ гэж бодохоор намууд байна. Эдгээр намууд сонгуулийн үеэр үйл ажиллагаа нь идэвхжиж байдаг. Тэгэхээр сонгуулийн энэ хууль том утгаар нь харвал маш том ухралт болсон. Жижиг тойрогт эмэгтэйчүүд өрсөлдөхөд их хэцүү байдаг. Дээрээс нь сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж байгааг далимдуулаад эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг 20 хувь болгочихлоо. Тэгэхээр долоо хоногийн дотор олон ухралтыг хийлээ. Энэ сарын 4-ны өдөр бүх намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл уулзан эмэгтэйчүүдийн квотын асуудлаар ярилцаж, эвлэлдэн нэгдэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Гэтэл "Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг холимог системтэй байхад дэмжсэн. Одоо 76 жижиг тойрог болсон учраас эрэгтэйчүүд бид нэр дэвшмээр байна. Та нар чадахгүй. Мөнгөгүй. Санал алдана" гэдэг шалтгаанаар квотын тоог бууруулчихлаа.


- Уг нь УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэрээс бид нар эмэгтэйчүүдээ шахдаг муу эрчүүд биш гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн биз дээ?


- Харин бүгд тэгэж хэлж байсан. Гэтэл ажлын хэсэг дээр ийм санал гарсан гээд оруулаад ирлээ.


- Хууль нэгэнт батлагдчихлаа. Сая батлагдсан Сонгуулийн хуулийг та алдаа гэж харж байгаа юм байна. Энэ алдааг яаж засах вэ?


- Нэг хэсэгтээ засагдахгүй. Бид энэ баталсан хуулийн горыг ойлгоод ирснийхээ дараа  үүнийгээ засах байх. Улс төрийн нам бол байх ёстой.  Нэгэнт улс төрийн нам нь байгаа бол эрх мэдэлтэй, удирдлагатай, зохион байгуулалттай, хяналттай, төлөвшилтэй байж улс төр тогтвортой байна. Өнөөдөр улс төр тогтворгүй, намууд нь төлөвшөөгүй байгаа учир гишүүд нь нэг намаас нөгөө нам руу гарах үзэгдэл хэвийн юм шиг харагдаж эхэллээ. Тэгэхээр улс төрийг төлөвшүүлэх механизмгүй болчихлоо шүү дээ. Одоогийн парламентад ажиллаж буй 11 эмэгтэй гишүүний 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн. Бид нар 11 үүлээ байсныхаа хүчинд нийгмийн олон чухал хуулийг батлахад үүрэг гүйцэтгэлээ. Цөөхүүлээ байвал болдоггүй юм байна. Байнгын хороо бүрт хоёр, гурваараа сууж байж хуулийн манаач болдог. Бид аливаа хуулийг хэлэлцэх шатанд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэрэгтэй заалтыг чи хариуцаарай гэх мэтээр ажилладаг. Ингэж ажилласаны хүчинд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудад эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн эрхийг зөрчиж байгаа хариуцлагуудыг чангатгаж оруулж өгсөн. Нийгмийн бодлогын байнгын хороонд Хүүхдийн эрхийн хууль, Эмнэлэгийн хууль гэх мэт нийгмийн асуудалтай холбоотой олон чухал хуулиудыг батлуулчихлаа. Зөв хууль баталж чадвал олон сая хүнд тусалж чаддаг. Тэгэхээр хууль тогтоох байгууллагад нь эмэгтэйчүүд олноор ажилламаар байна.


- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд сая батлагдсан хуулиндаа тааруулаад АН-ын эмэгтэйчүүдийг сонгуульд ямар зохион байгуулалттайгаар авч орох гэж байна вэ?


- Манай эмэгтэйчүүд чадвартай. Эмэгтэйчүүдийг дэмжиж олон улсын байгууллагуудаас сургалт явуулдаг. Улс төрд эмэгтэйчүүд олноороо орж ирснээр улсын хөгжилд ахиц гарна, илүү хүнлэг энэрэнгүй болно, бохир улс төр нь цэвэрлэгдэнэ гэж олон улсын байгууллагууд үздэг. Тэгэхээр олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг их хэрэгтэй. Бид маш олон сургалтыг явуулсан. Манай эмэгтэйчүүдэд ганц тулгамдсан асуудал байдаг нь хөрөнгө, санхүү. Тэгэхээр эмэгтэйчүүдийнхээ хөрөнгө, мөнгийг яаж босгох вэ?, сонгуулийн хуулийн хүрээнд хандив цуглуулах ажилд анхаарах талаар төлөвлөж байна. Хэрвээ санхүүгийн асуудлыг шийдвэл эмэгтэйчүүд маань ялах боломж 100 хувь байгаа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • зочин (103.229.123.165)
    юу ч хийдэггүй авгай зайлаа
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (150.129.140.229)
    Энэ квот энэ тэр гэсэн дампуу юмаа болимоор юм. Олгох гэж байгаа бол бүгдэд нь хөгшид, хүүхэд, оюутан, биеэ үнэлэгч , бомжа гэх мэт Үнэхээр даварч байна 10 байртай болох гээ юу?
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ub-ion irgen (122.201.31.95)
    Odoo bolno.20 huvi hangalttai Sanandaj baina. Er turiin heregtei neg in hushuu dureed bh hereggui dee.Songuult ajlaa sain hiigeerei.iTand amjilt husie.
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (150.129.141.227)
    Ene Odontuya tursun ahiigaa Amerikad konsulaar tomiluulsan mash ih zalitai hun dee . emegtei gishuud ene 4 jild yu ch hiigeegui eh huuhdiin myngu hasaj baihad say ulaan burhanaar olon huuhduud endej , 4 dugaar turuhiin sanhuujilt zogsoj ashiglaltand orj chadahgui baihad ogt dugraagui baij kovot hassan bid nar dahin songogdoj chadahgui bolloo geed yariltslaga uguud suuj baihaasaa icheechee ta nariig dahij songohhui erni emegteichuudiig songovol iim l baih yum bain!!!
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (103.242.47.242)
    монголын төр хөгжил руу алхья гэвэл эмэгтэйчүүдийн квотыг улам их нэмэх хэрэгтэй. Нэр бүхий луйварчдын захиалгаар хийгдсэн ээлжит жүжгийг чинь ард түмэн мэднэ. Ажлын хэсгийхэн санаачилсан луйврын хууль чинь хичнээн их гай тарихыг мэддэггүй юмнууд
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.41.85)
    Undsen xuulind zaasan tegsh erx xaana baina. Erchuudiig bas kvottoi bolgox uu?
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.77)
    IMERHU Bie UNELDEG AVGAICHUD END NIGEMD HEREGGUI NOHOR N MAN NAMIN NOLO BUHI GEJ BAIGA JINHEN YNHAN
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Баагий (203.91.115.40)
    эмэгтэйчүүд олон байлаа гээд юу хийсэн юм бэ хэдэн жил идэж ууцгаалаа Одонтуяа чи одоо болно шунал чинь ихдээд шулам болчихож хичнээн эмэгтэйчүүдийг сонгуульд оруулна гэж мөнгө авчихаад харваж үхэх нь халаг болоод яваа балай авгай вэ олонхын саналаар асуудалаа шийдэх нь парламентын дүрэм гэдэгийг 4-н наанаа тэнэгтэж суухдаа мэдээгүй юм байхдаа
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Лалар (103.26.194.3)
    Уянгаас бусад нь яг л гудамжны биеэ үнэлэгчид шиг царайлсан даа. Ер нь УИХ-д биеэ үнэлэгчдийн квот тогтоож яах юм бэ? Одоо больж үз!
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Botoks (150.129.142.212)
    Yu ch hiideggui avgai huuhnuud zaigaa tavih heregtei Yamar deel huvtsasni reclam uzuulj baigaa bish
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Доржсүрэн (103.212.118.60)
    Ер нь сүүлийн үед хоёрын хооронд юм хийсэнд орвол огт хийгээгүй нь дээр юм байна гэж үнэхээр нэг бодогддог болоод байгаа. Түүнтэй адил хоёрын хооронд юмнууд төрд гараад ажил явдаггүй юм байна гэж бодогддог боллоо. Үүний жишээ энэ Отгонтуяа Батчимэг Сарангэрэл Оюунгэрэл нар.... Одонтуяа чи өнгөрсөн 4 гавьтай юм юу хийсэн юм бэ?? Чи төр авч яваа хүний өөрийн олон гишүүдээ хар. Ямар бантан болж тэрний хэрээр ард түмний амьдрал яаж доройтож байгааг хар. Гэтэл чиний хийсэн дорвитой ажил байтугай дорвитой үгийг ч мэдэхгүй байна, больж үз шар авгай минь.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    uurtei chin adilxan yumnuud ali bolox baga baisan ni deeree
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.194.114.186)
    Эмэгтэйчүүд олон байх нь сайн зүйл биш ээ. Тэр сайд болсон Бурмааг харж байгаа биз дээ. Хөдөө аж ахуйн салбар нураад дууслаа шдээ.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.235.84.149)
    Би хөөрхөн харагдаж бна уу гсэн үндсэн т1 ойлголтоороо л сууцгааж 4 жил боллоо. Одоо хаваажид.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.235.84.149)
    Олигтой байсангүйш дээ. Бууруулхаас ч яахав дээ. Одоо эсэн бусын яриа мариагаа болио. Гүүд бай.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Цагдаа (202.21.106.102)
    Заа Салдангийн навсгар шар хүүхэн яршиг л байна. 90-ээд оны дундуур гадаадынханыг эргүүлж УБ, Баянгол, энд тэндэхийн төлөөлөгчийн газраар тэнүүлчилдэг байсныг чинь мэдэх хүн олон л байгаа байх шүү. Шаардлагатай бол булхайг чинь дэлгэж болно л доо.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
    • Asar
      Oyungerelees busad ni bolij uz
      2016 оны 05 сарын 07
  • Зочин (122.201.21.72)
    Дэмжиж байна
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.48.98.8)
    С.Одонтуяа ta nar shig avgai naraar uls oron dutahdaa hureegui. Uneheer uhaantai bolovsroltoi, uls ornihoo toloo gesen setgeltei bol ard tumen ter huniig oorsodoo songono. Ta narig songohgui geheer l uhralt boldog yum uu. Ih hurald suusan heden uhnaa yaj zailuulah ve gej bhd ta nar metiin hereggui avgai nar ch yu bilee dee. saihan huvtsas yaj omsoh ve, zurgan deer yaj saihan garah ve, yaj erchuudees dutahgui idej uuh ve gehees oor bodolgui ta nar bol ugui shuu.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    15 цаг 51 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    18 цаг 14 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    19 цаг 33 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    19 цаг 43 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    19 цаг 51 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    20 цаг 15 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК