Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: Тойргийн асуудлаар АН-д буулт хийж болох юм

2016-5-09
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ.  МАН-ын бүлэг нийт 30 гишүүнтэй болсныг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцоллоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар оролцсон байна.

 

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нийт гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Сонгуулийн тойрог байгуулах, тойрог мандатын дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох асуудал болон Прокурорын байгууллагын тухай хууль,  Татварын багц хуулиудын талаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрчээ.

 

Сонгуулийн тойрог байгуулах асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуулинд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хувиарлах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид буулт хийж болох юм.  Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандатыг хөдөөд, 10-12 мандатыг хотод хувиарлагдах ёстой гэж ярьж болох юм” гэлээ.

 

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Прокурорын байгууллагын тухай хууль аж. Тус хуулийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор Прокурорын байгууллагын тухай хууль болон шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой багц асуудлыг хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг завсарлага авсан. Маш чухал асуудал. Өнөөдрийн парламентын бүрэн эрх дуусах гэж байна. Мөн сонгууль болох гэж буй энэ үед уг хуулийг алдаа, мадаггүй батална гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр барьсан хуулиар хуулийн байгууллагын ажиллагаанд улс төрчид орох боломж нээгдэж байна. Хууль зүйн сайд хавтаст хэрэгтэй танилцана гэх заалтуудыг тусгасан байна. Энэ мэт олон ноцтой асуудлууд байна. Тиймээс уг асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцэж батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн” гэв.

 

Харин Татварын багц хуулиудтай холбоотой асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулиуд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэгдэхээр тавигдсан байгаа. Энэ асуудал дээр бид ямар байр суурь илэрхийлэхээ ярилцлаа. МАН-ын гишүүдийн санаачилсан энэ төрлийн хуулиуд хэлэлцэгдэхгүй хаягдсан байгаа. Тухайлбал, Я.Содбаатар нарын санаачилсан ААН, байгууллагын орлогын албан татварыг борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош бол нэг хувийн татвартай болгох хуулийн төслийг хэлэлцэхгүй, оруулж ирэхгүй байгаа. НӨАТ-тай холбоотой асуудлаар дэлгүүр цайны газар, баар рестарон, худалдаа эрхлэгч нар асуудал тавьж байгаа. Тэд НӨАТ төлөх бололцоо боломж өнөөдөр алга байна гэсэн асуудлыг тавьсан. Кассын машин авах нь хүртэл хүнд тусаж байгааг бидэнд уламжилсан байгаа. Мөн ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүд ч бас ийм асуудлыг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу манай бүлэг хууль санаачилсан. Энэ хуулийг УИХ-ын дарга хүлээж авахгүй байгаад байна. Уг нь энэ татварын багц хуулиудтай хамтарч хэлэлцэх учиртай гэж бүлгээс үзэж байгаа юм” гэлээ.  

 

Уг асуудлаар тус бүлгийн гишүүн Ч.Улаан үргэлжлүүлэн ярихдаа "УИХ дээр тавтварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд өргөн баригдсан байгаа. УИХ-ын гишүүдээс энэ чиглэлийн нэлээд хуулиуд бөргөн баригдсан. Мөн ойрын үед МАН-ын бүлгээс өргөн баригдсан хуулийн төсөл УИХ, байнгын хорооны анхааралд ороод 2-3 сар болчихоод байна. Эдгээр хуулиудыг цогцоор нь авч үзэх учиртай. Дээрээс нь бизнес эрхлэгчид,  үлйдвэрчний эвлэл, ТББ-уудаас татварын шинэчлэлтэй холбоотой нэлээд олон асуудлаар санал хүсэлт ирсэн байгаа. Ер нь энэ жил татварын бүтэц зохион байгууалт, нэр төрөлтэй холбоотой томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага бий болсон. Энэ ажлууд эхнээсээ явж байна. Төсвийн байнгын хороон дээр тухайлсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг эдгээр хуулиудыг нэтгээж, нэгдсэн цогц байдлаар гаргахаар ажиллаж байгаа юм. Ер нь татварын хууль өөрөө төсөв, эдийн засгийн  суурь нь байдаг. Ийм ч учраас холбогдох хуулин дээр нь хөнгөн гоомой хандаж болохгүй. Тийм ч учраас эдгээр асуудлуудыг төсвийн байнгын хороо нухацтай авч үзнэ. Намын бүлэг дээр энэ асуудлаар санал солилцож,   ажлын хэсэг байгуулах санал хүртэл яригдлаа. Төсвийн байнгын хороон дээр татварын шинэчлэлтэй  холбоотой асуудлыг ойрын болоод алс ирээдүйн үр дагавар, гарч болох эрсдэл, эерэг талыг нь харгалзан үзэж, нухацтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.131.249.122)
    Улаан Тэрбишдагва хоёроос ичлээ
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • a (103.57.95.34)
    Хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой .. гэчихээд юун хөдөө 20 хотод 8 бэ ? Ардын намын шоучин гарууд ичих нүүртэй байгаач
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • иргэн (103.26.194.190)
    МАН Улаанбаатарт илүү гарах байх. АНамын луйварчин сайдууд гар хөлтэйгээ нийлж төрийн байгууллагуудыг самарсан болохоор ТАХ нарын инэнхи нь МАН-д саналаа өгнө гэж ярилцаж байгаа. АН-с ямар ч сайн хүн байсан дугуйлахгүй. Харин МАН хөдөө орон нутагт гол анхаарлаа хандуулж, чадалтай хүмүүсээ хөдөөд сойх нь зөв болов уу.
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    14 цаг 53 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    17 цаг 17 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    18 цаг 35 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    18 цаг 46 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    18 цаг 54 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    19 цаг 17 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК