УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо. Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг сонсохоор төлөвлөөд байсан юм.
Сэтгэгдэл (1)