УИХ-ын Ниймийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг өглөө 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 11.20 цагт эхэлсэн.
Хуралдаанаар Эрүүл мэндийн сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр байнгын хорооны дарга Д.Батцогт “Ц.Лхагвасүрэнгийн нэрийг “Шударга ёс” эвслийн бүлгээс өргөн барьсан. Гэвч эвсэл задарч одоогоор дөрвөн гишүүнтэй болоод байгаа. Нэгэнт ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайд өргөн барьсан учраас хэлэлцэх ёстой” гэв.
Үүний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд уг асуудлыг дэмжсэнгүй.
Сэтгэгдэл (6)