УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хойшилсон.
Тэгвэл өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Байнгын хороогоор хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос санал болгосноор УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоог дараах байдлаар хуваарилжээ.
Нийслэлд 28 мандат ногдуулсан байна.
Үүнд,
Баянзүрх, Сонгинохайран дүүрэгт тус, тус 6,
Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг тус тус 4,
Сүхбаатар 3 мандат хуваарилсан бол Багануур, Багахангай, Налайх дүүргийг нийлээд 1 тойрог нэг мандаттай байна гэж үзжээ.
Харин аймгуудын тухайд,
Булган, Говь-Алтай , Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг тус бүр нэг,
Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өмнөговь аймаг тус бүр 2 мандат,
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон зэрэг аймаг тус бүр 3 мандаттай байх нь зүйтэй гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос үзсэн байна.
Т.Энхэлээ