Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс энэхүү суудал одоогоор эзэнгүй байгаа билээ.
Харин ойр үед Ч.Батцогтыг томилохоор улс төрийн хүрээнд ярьж байгааг эх сурвалж мэдээллээ.
Ч.Батцогт нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимэд агсны хүү гэдгээрээ нь олонд танигдсэн нэгэн юм. Тэрбээр инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Мөн “Агротехимпекс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал, “Монгол даатгал”-ын дэд болон гүйцэтгэх захирал, “Соёмбо даатгал”-ын гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх байсан аж. Тэрбээр Хөвсгөл аймгийн АН-ын даргаар ажилладаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)