Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулган: Тойрог байгуулах, мандатын тоог тогтоох асуудлыг шийдвэрлэв

2016-5-13
0
ЖИРГЭХ

Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс албан бичиг ирүүлж Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар тус намын бүлэгт нэгдэж орохоо илэрхийлснийг гишүүдэд танилцуулаад ингэснээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 37 гишүүнтэй болж буйг мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас саналаа эгүүлэн татах тухай албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг томилуулах санал Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар олонхын дэмжлэг аваагүй тул уг саналыг татан авч буйгаа уг албан бичгээр мэдэгдээд Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа хуулийн дагуу өргөн мэдүүлэх болно гэдгээ дурджээ.

 

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.

 

Мөн уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан. Иймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж оруулж иржээ. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 76 дугаар тойрог байгуулж, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог хавсралтаар батлахаар тусгасан байна.

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад сонгуулийн зарим тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэрийг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзах хуулийн зарчмыг үл тоомсорлон сонгогчдын эрх ашгийг зөрчихөд хүргэсэн гэж үзэж буйгаа хэлээд энэ асуудлыг эргэн харах боломж олгохыг хүсэв. Харин хуралдаан даргалагч сонгууль болохоос 45 хоногийн өмнө сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоосон байх хуулийн хугацаа дуусах гэж байгаа учраас тогтоолыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатайг сануулаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд нь шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтоохоор заасныг үндэслэн 18 цаг хүртэл завсарлага өгч буйгаа мэдэгдсэн юм.

 

 

Ингээд 18 цаг 13 минутаас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Тус байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд тогтоолын хавсралттай холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон уг тогтоолын хавсралтыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, С.Бямбацогт нар Сүхбаатар аймгийн 2 тойргийг 1 тойрог болгох асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалттай холбоотой асуудлаар цөөнх болжээ. Мөн хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт гаргасан боловч Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь хэсгийг баримтлан хуралдаан даргалагч завсарлага өгөх боломжгүйг мэдэгдсэн.

 

 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр, Су.Батболд, О.Баасанхүү, Ж.Батсуурь, Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, О.Содбилэг, Д.Лүндээжанцан, Н.Батбаяр, Д.Оюунхорол, Б.Гарамгайбаатар, М.Энхболд, С.Бямбацогт, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, Л.Болд, Н.Энхболд, З.Баянсэлэнгэ, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.

 

Ингээд байнгын хорооны саналаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 39 нь буюу 61.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм. Ингэснээр Улсын Их Хурал “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

 

Тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • od (202.9.41.10)
    turii erhiig ard tumniig alar uzej undsen huuli zurchij abah gej bn an nam
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • хуульч (202.9.40.171)
    АСУУДЛЫГ ШИЙДДЭГ БАЙГУУЛЛАГА ОЛОНХООРОО ХУУЛЬ ГАРГАЖ ШИЙДСЭНИЙГ ЭНЭ жижигхэн тархитай сэтгүүлчийн бичсэнээр ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭХ БОЛОХГҮЙ БАЙХАА??? Ядахдаа төрөө хүндэлж сурах хэрэгтэй ???
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Сэтгүүлч Б (38.83.105.194)
    МАНАН хууль бус сонгууль явуулж байна.Эрүүгийн хуулийн 82дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах Хуйвалдаан зохион байгуулах 82.1т зааснаар Төрийг эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    13 цаг 42 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 5 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    17 цаг 24 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    17 цаг 34 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    17 цаг 42 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    18 цаг 6 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК