Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон

2016-5-13
0
ЖИРГЭХ

Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Өнөөгийн байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18.0 хувийг бүтээж, энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Цаашид ч эдийн засгийн бүтцийг солонгоруулан төрөлжүүлж, зохистой бүтцийг бүрдүүлэх, олон улсын зах зээлд экологийн гаралтай цэвэр хүнсний экспортын бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хөдөө аж ахуйн салбар, түүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар малчин өрхийн аж байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.  

 

1. Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сард баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, бэлчээрийн даац, төлөв, байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох зэрэг тулгамдсан олон асуудлыг цогц шийдвэрлэхэд чиглэгдэж байна.

 

2. Малчдын ирээдүйн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсон бол өнгөрсөн оны эцэст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг нь шимтгэл төлж ажилласан 1 жил 2 сараар байхаар тооцох арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

3. Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөнгөн,хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:

 

-Засгийн газраас 2014 онд Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах ажлыг Монгол банктай хамтран зохион байгуулснаар зарим аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгөтэй болж, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна;

 

-Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн.  Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан  мал аж ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон.

 

-Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.

 

-Мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байна. 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.

 

4. Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байр бий болгоод байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

 

Засгийн газар энэ оны эхнээс “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.

 

Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг  энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.

 

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоотой байна. Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулах боломжийг бүрдүүллээ. Энэхүү малчны зээл олгох арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг хамрах нөхцөлийг бүрдүүллээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (112.72.12.3)
    юу хуцаад байгаа зээл вэ хаана тэр зээл бна худалаа яариад муу луйварчин,,,чи тэр авгайгаа хуур монголчууд чамд хууртахгүй за
    2016 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (202.126.91.103)
    зээл хичнээн бага хүүтэйч гэсэн өр шүүдээ өртэй хүн өөдөлддөггүй өттэй ямаа таргалдаггүй шүүдээ Сайханбилэг сайдаа
    2016 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (202.9.40.79)
    зээлээр амьдралийн ойр зуурийн хэрэгцээгээ хангана гэдэг улс шигээ дампуурна гэсэн үг бүгдээрээ дампуурах юм байна
    2016 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (159.203.97.205)
    xamag aris shir maxiig ni xen ch avaxgui bolgochixood yu xutsaaad bna aa.aris shir ni unetei bsan bol malchid zeel avaxguigeer bolood bx bsiin saixanbalai mini
    2016 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.110)
    ЦАЛИНГАА НЭМЭЭЧ ЭЭ
    2016 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.116.244)
    or tabiad l asuudal sniidlee geed hulhidaad baih um aa, hudal helsen hun ogtsordog jisnig baimaar um aa
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.31.61)
    Нэхий цагтаа 10.000 байлаа. Одоо 100 боллоо...
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      An yum hiij bgaa shuu humuusee
      2016 оны 05 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    13 цаг 42 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 5 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    17 цаг 24 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    17 цаг 34 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    17 цаг 42 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    18 цаг 6 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК