УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Дорнод аймгийн Халх гол гэх үржил шимт газрыг төрийн мэдэлд авч, бүтээн байгуулалт хийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах зорилгоор ашиглах аж. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэхүү тогтоолын хүрээнд үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушаасан малчинд урамшуулал олгож байх тухай зохицуулалт хийжээ. Хоршоонд харьяалагдах малчин нь үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушаасан бол урамшуулал хүртэнэ гэж заах нь хүндрэлтэй байна гэсэн санал ирүүлжээ.
Сэтгэгдэл (2)