Улаанхуарангийн зам засварын ажил өнөөдөр дууслаа

Сүхбаатарын талбайн баруун тал буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас, Засгийн Газрын ордны баруун талын Улаанбаатар банк хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, засварын ажил хийгдэж байгаа. Өнөөдөр тус замын засварын ажил төлөвлөгөө ёсоор дуусах юм. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Улаанхуарангийн зам, Хан-Уул дүүргийн нутаг Зайсан толгойн урд замын засварын ажил хийгдэж дууссан байна.