Өнөөдөр "Mongol news" болон Улс төр мэдээллийн төвд дараах хэвлэллийн бага хурал болно.

11.00 цагт “Зэс эрдэнийн хувь” компанийнхан “Ерөнхий сайдад хулхидууллаа” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Иргэний хөдөлгөөний нам буюу “Ижий нам”-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 95 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
“Улс төр” мэдээллийн төвд есөн хэвлэлийн хуралтай юм байна.
10.00 цагаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ш.Төмөрсүх мэдээлэл хийнэ.
11.00 цагаас “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийхэн цөмийн хаягдлыг Монголд булшлах гэсэн үйлдлийн талаар баримт дэлгэж, сав газруудын бохирдлын тухай мэдэгдэл хийнэ.
12.00 цагаас УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Г.Баасанг дэмжиж буй иргэд мэдээлэл хийнэ.
12.30 цагаас УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог, Баянгол дүүрэгт өрсөлдөж байгаа намуудын нэгдсэн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлгэнэ.
13.00 цагаас УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог, Баянгол дүүрэгт “Гурав дахь хүчин эвсэл”-ээс нэр дэвшигч Галигаагийн Баярсайхан мэдээлэл хийнэ.
13.30 цагаас “Манангүй Монгол” хөдөлгөөнөөс уриалга гаргаснаа танилцуулна.
14.00 цагаас “МАХН-ын дарга Н.Энхбаярын улс төрийн эрхэнд шүүх болон төрийн бусад байгууллагууд зохион байгуулалттайгаар халдаж байна” сэдвээр МАХН-аас мэдээлэл хийнэ.
15.00 цагаас Хохирогчдын холбооноос хүч тэнцвэргүй сонгуульд тэмцэж байгаагаа мэдэгдэнэ.
16.00 цагаас “Гурав дахь хүчин эвсэл”-ийн дарга Б.Жаргалсайхан сонгуультай холбоотой мэдээлэл хийнэ.