Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд: Эрх зүйн том шинэчлэлийг хийж чадлаа

2016-5-16
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хууль эрх зүйн салбарт Үндсэн хуулийн дараа орохуйц том шинэчлэлийг хийж чадлаа хэмээн онцолсон юм. Тэрбээр, эдгээр хуулиудыг батлагдах хүртэлх бүхий л шатанд мэдлэг оюунаа дайчлан ажилласан УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны ажлын алба, Хууль зүйн яам, холбогдох бусад байгууллагын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн салбарын суурь өөрчлөлт хийгдлээ хэмээн энэ үеэр мэдэгдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиудаар дамжин амилна хэмээгээд дээрх хоёр хуульд гүйцэтгэх нууц ажиллагааны талаар нарийвчлан тусгаж, дүрэм журмаар хүний эрхэнд халддаг байсан явдлыг зогсоосон гэж мэдээлэлдээ дурдсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, энэ удаагийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүх шатанд хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож ажилласан гээд хүний эрхтэй холбоотой урьд өмнө хуулиар зохицуулж байгаагүй харилцааг шинэ хуулиудад тусгасан гэдгийг онцоллоо. Хуульд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг тусгасан гээд хууль сахиулагч нь хүний амь нас эрсдэлд орж болзошгүй тухай дуудлага хүлээн авсан бол хамгийн түрүүнд очих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч байж болзошгүй тохиолдолд тухайн орон байранд нэвтрэн орох, аюулыг үнэлээд хохирогчийг хамгаалалтад авах талаар хуульд тусгасан талаар тодруулан мэдээлсэн. Хууль бүхэлдээ хүний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн гэж Ц.Оюунгэрэл гишүүн мэдээлээд 1992 оноос хойш хүний эрхийг баталгаажуулсан хамгийн том хуулиуд батлагдсан гэж хэлсэн юм.

 

Түүнчлэн тэрбээр хүнийг гэмт хэрэгт сэжиглэн барьж хориод байцаалт авалгүй мартдаг, олон сар жилээр хорьдог байдлыг эцэс болгон хүнийг хорихын тулд нотлох баримтад тулгуурлах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн байцаалт, шүүх хуралд тодорхой хамгаалалттай оролцдог байхаар хуульд тусгасан хэмээн мэдээлсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Болд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд батлагдах хүртэл бүх шатанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага оролцсон гээд эдгээр хуулиуд батлагдсанаар хүний эрхийн хувьсгал хийгдлээ гэж хэлж болно хэмээн мэдэгдсэн. Төр, иргэн хоёр нэг байр сууринд ирж, иргэн бүр хуулийн хамгаалалтад орж байгаагаараа онцлог юм гэж эрхэм гишүүн тэмдэглэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийг цаасан нотлох баримтад үндэслэн байцаалтаар нотолж буй байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар хэргийг нотлох эрх зүйн орчныг бий болсныг онцолсон.

 

Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг тусгасан гээд хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны явуулах ажиллагааны талаар нарийн хуульчилсан болохыг тодруулан мэдээлсэн юм.

 

Үүний дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.9.90.226)
    Кнопны ХУЛГАЙЧ НАР БӨӨНӨӨРөө өөрсдийгөө илчлэхшив дээ.Үндсэн хуулийг гуйвуулагчид.Нэгэн эрхэмийн хэлснээр хуульчид шударга ёсыг Лангуун дээр зардаг шдээ.гэж хэлсэн нь бараг л оночихож дээ. энэ Тэмүүжингээр л бол.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.159)
    Хуулийг 76 гишүүнээс хамгийн багадаа 51 гишүүн байж хэлэлцэн батлах ёстойч 9-7 гтшүн сууж байхгүй гишүүний өмнөөс санал хураалт өгч баталсан хуулиудыг үндсэн хуулийн цээцэд өгөх өгөх хэрэгтэй
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • songogch irgen (122.201.31.95)
    Temuujin gej hoit,urdahaa martsan,bagsh-shaviinhaa nandin hariltsaag martsan,huulichdiin olonhiin uzej baigaagaar zahialgat huulihiigch bishuu?! Ene gishuunii ihenh huuliig uurchilj IH-iin tsagiig baahan ureh shig bolloo.Dahiad songohod boduushtai l hun sanagdana.Tanii merge oyuon taalag?!
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.121.63)
    тэмүүжин гэж боловсрол муутай нөхөр ёстой самарч байнаа
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (126.112.224.102)
    Ene huuliin gai udahgui garna shuu
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.41.94)
    МАН -ын үнэн төрхийг ойлгоё гэвэл Аварга Бат -Эрдэнийн ярьж байгааг харж ойлго. Бат -эрдэнэ Ард түмэн жагсаалтаар ордогийг, бас хар машиныг л болиулаад өгөөч гэдэг гэнэ. Бас тэр Таван Толгойн хувьцааг Эмээлтын Хятадууд худалдаж аваад байхад анхаараачээ гэж тэнэгтдэг.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Тэмүүжинд итгэж байна. (182.160.41.94)
    Тэмүүжин хуулийн шинэчлэлийн талаар гайхалтай ойлгомжтой ярьж чаддаг онцгой нэгэн. Тэр сайн хуульч төдийгүй том сэтгэгч юм. МАН -д ийм хуульч үнэндээ байхгүй, бүгд хоцрогдсон амьтас. Хуульч хэмээх аварга Бат -Эрдэнэ бол МАН -ын үнэн төрх юм даа, зайлуул.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
    • зочин
      шалихгүй мөртлөө өс хонзонсог хэдэн жил лекц уншсан болохоор илтгэх урлаг нь гайгүй , хий хоосон мөөрөх нь хэцүү сүүгүй үнээ их мөөрдөг гэдэг шиг сайн хуульч биш ээ байдаг л нэг сүр бадруулагч
      2016 оны 05 сарын 16
  • зочин (103.229.121.63)
    за за энэ тэмүүжингийн хийсэн хуулийн балаг дуусаагүй байхад хойноос нь дахиад хууль баталууллаа гэнээ, тэмбүүжин ч яахав уих аас зайлаад өгдөг юм байгаа биз одоо энэ хуулийн буруу гарсан хариуцлагйг хэн хүлээх юм бэ
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.10)
    МАН-хан ч эрүүдэн шүүх дуртай шүү дээ.хятадаас сандал хүртэл оруулж ирж онигоо болоо биз дээ.ХЗБХ сайн ажиллаа.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Сайн байцгаана уу Улсын Их хурал хууль батлахдаа 9 гишүүнтэйгээр баталдаг болчихсон юм уу эсхүл ард түмнээ тэнэг гэж бодоод байгаа юм уу
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Хуралдаа суух үндсэн ажлаа хийх нь яасын.хэрэгтэй хуулийг баталсан нь зөв.
      2016 оны 05 сарын 16
  • zzz (89.217.200.133)
    za ashgui tegvel, zaasan deer notolgootoi 49 panamiin jagsaaltand baigaa hymyyst eryy ysgej dee , hurdal hurdal, zaana chin uls bolon ard tymen hoosorch guizlee
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (103.229.121.63)
    7 гишүүн күнопдож батлуулсан хуулийн гор удахгүй гарна биз дээ
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    13 цаг 41 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 5 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    17 цаг 24 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    17 цаг 34 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    17 цаг 42 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    18 цаг 5 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК