Хятадын археологчид 500 жилийн өмнө живсэн хөлөг онгоцыг гаргав

БНХАУ-ын археологчид сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 500 жилийн өмнө живсэн “Сяобай Жайо-1” худалдааны хөлөг онгоцыг гаргаж авсан байна. Тэд хөлгийг Нинбо хотын эргийн ойролцоо 18-22 мятрийн гүн усанд байхад нь 2008 онд олсон ч гаргаж чадалгүй өдийг хүргэжээ. Нинбо хот Цинь гүрний үед далайн гаралтай бүтээгдэхүүний төв боомт байсан ба “Сяобай Жайо-1” хөлөгөөр тэнд наймаачдыг тээвэрлэдэг байсан ажээ. Тус хөлөг дотроос шаазан аяга, зоос, модон болон чулуун ваар, гүц зэрэг эртний 500 гаруй эдлэл олдсон бөгөөд тэдгээрийг энэ онд багтаан сэргээн засварлах гэнэ. Харин ирэх жил усан онгоцны эх биеийг засахаар төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn