Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд сая
төгрөг өгөх шийдвэр гарснаас 330 мянган төгрөгийг нь олгоод байгаа.

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд сая төгрөг өгөх шийдвэр гарснаас 330 мянган төгрөгийг нь олгоод байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт хоёр дахь ээлжний 330 мянган төгрөгийг тараана гэж хүлээлт үүсгээд байсан ч санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар өгч эхлээгүй байгаа. Тэгвэл энэ мөнгийг энэ долоо хоногт багтаан тарааж эхлэхээр болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Өнөөдөр НХХЯ-ны хурлын танхимд 11 цагт мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Мөн энэ үеэр ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд эзэмшүүлэх болон түүнтэй холбоотой бусад асуудлаар тайлбар өгөх аж.
Т.Гэрэл