Оюутолгой ордыг түшиглэн цахилгаан станц барьж эхэлнэ

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эцсээр 13 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн “Rio Tinto” групп тооцолсон байна. Одоогоор тус төсөл Монгол улсын нийт эдийн засгийн 35 хувийг бүрдүүлж байгаа гэнэ. Тус компанийн Ерөнхийлөгч , гүйцэтгэх захирал Камерон Мак Рей хэлэхдээ “БНХАУ-ын Өвөр Монголоос эрчим хүч худалдан авах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байснаас зургаан сараар түрүүлж хэрэгжиж байна” гэлээ. Мөн Оюутолгойн ордыг түшиглэн удахгүй цахилгаан станц барьж эхэлнэ. Үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.
Д.Ундрах 24tsag.mn