зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгууль 2016: Чингэлтэйг манагчдын хэн нь хэн бэ?

2016-5-19
0
ЖИРГЭХ

2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт дөрвөн мандат оногдсон. Гэхдээ Налайх дүүрэгтэй нийлүүлээд. Тэгэхээр тус тойрогт нам тус бүрээс дөрвөн нэр дэвшигч өрсөлдөх юм. Намууд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх талаараа хэлэлцээд тун завгүй байгаа энэ үед Чингэлтэйн тойргийг манаж суугаа эрхмүүдийн хэн, хэн бэ гэдгийг хүргэж байна. Горилогчид олон ч тойрог цөөн учир нам доторх өрсөлдөөн улам ширүүссэн байна.


Ардчилсан нам хэнийг Чингэлтэй дүүрэгт сойх вэ?

 

АН-аас тус дүүрэгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нар өрсөлдөх мэдээлэл байна.

 

Чингэлтэйчүүд Г.Баярсайханд дахин итгэл хүлээлгэх үү

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр удаа дараалан Чингэлтэйд ялалт байгуулсан нэгэн.  2008 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тус дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байжээ. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх Б.Батбаатарын хамтаар өрсөлдөн ялжээ.

 

Г.Баярсайхан сонгогчдынхоо санаа, сэтгэлийг наашлуулахын тулд нүүрс хүртэл тараасан нь энэ сонгуулийн манлай онигооны нэгээр тодроод байгаа.

 

Харин энэ жил Чингэлтэйчүүд түүнд итгэл хүлээлгэх эсэх нь сонин байна. Тэрбээр дараалан хоёр удаа ялалт байгуулсан ч энэ жил өмнөх амжилтаа бататгаж чадахгүй байх гэсэн бяцхан айдастай байж мэднэ. Учир нь иргэд шинэ хүнийг хүлээж байгаа. Хууччуулд итгэл хүлээлгэсэн ч итгэлийг нь хөсөрдүүлсэн учраас тэд улс төрийн гуравдагч хүчнийг хүсч байгаа нь үнэн юм. Үүнийг нь мэдсэн Г.Баярсайхан сонгогчдынхоо санаа, сэтгэлийг наашлуулахын тулд нүүрс хүртэл тараасан нь энэ сонгуулийн манлай онигооны нэгээр тодроод байгаа.

 

АН-ын “Шонхор” фракцид харъяалагддаг тэрбээр У.Хүрэлсүхтэй төрийн ордонд гар зөрүүлж нэлээдгүй сенсаац дэгдээсэн. Ихэнх хүмүүс түүнийг аавынхаа нэрээр улс төр хийдэг гэдэг. Боловсролын хувьд 1997 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. АУИС-д сурч байхдаа тэрээр Монголын Ардчилсан холбооны салбарыг байгуулж байсан ажээ. Байгаль орчин, экологийн судалгаа хийж, Ph.D докторын зэрэг хамгаалжээ.  Их эмч, экологич мэргэжилтэй. Харин түүнийг  АУИС-ийн дипломийг хуурамчаар худалдаж авсан эсэх тухай мэдээлэл цацагддаг. Боловсролын баримт бичиг шалгаж дипломын хавсралтын эх хувьтай тулган үзэхэд дүнгийн зөрүү, төрсөн он сарын бичилт зэрэг алдаанууд гарсан гэдэг. Мөн Анагаах ухааны магистрын зэргийн гэрчилгээний хуулбарыг "Анагаах ухааны магистрын зэрэг олгох эмч нарын нэрсийн жагсаалт"-тай тулгаж үзэхэд Гарьдхүү овогтой Баярсайхан гэсэн нэр байхгүй байдаг ажээ. АН дахь хөрөнгө, мөнгөтэй гишүүдийн нэг тэрбээр машинаараа харин ч  гайхуулдаг нэгэн. Тэрбээр энэ талаараа "Би Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан” гэж ярьж байжээ. Түүнийг одоогийн Хас банкны газрыг зарж баяжсан гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Г.Баярсайхан бол Шонхорынхон хүчтэй байх үед тэрбээр байнгын хорооны даргаас сайд хүртлээ дэвшиж чадсан юм.

 

О.Эрдэнэбулган гэж хэн бэ?

 

Үүнээс үзвэл тэрбээр ургамалаас дээрдэх гэж УИХ руу орохоор амбицлаж байгаа нэгэн аж.

 

О.Эрдэнэбулганы хувьд ТӨХ-ны дэд дарга, Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашиж байсан нэгэн. О.Эрдэнэбулган "Алтангадас" фракцийнх. 2005 оноос хойш Сүхбаатар аймгаас АН-ын ҮЗХ-ны гишүүн болж ажилласаар өнөөдрийг хүрчээ.

 

Тэрбээр Итали улсад уул уурхайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан туршлагаараа уул, уурхайн салбарт өөрийгөө тохирно гэж үздэг нэгэн. О.Эрдэнэбулган “Хэтэрчихсэн амбийц гэж хаана ч байхгүй. Амбийцгүй хүн ургамлаас ч дор” хэмээн ярьж байжээ. Үүнээс үзвэл тэрбээр ургамалаас дээрдэх гэж УИХ руу орохоор амбицлаж байгаа нэгэн аж.

 

Батын Батбаатар шинэ хүн үү?

 

Маруужин тараасны буянаар хүүхдүүд түүнд талтай болсон.

Харин Батын Батбаатарын хувьд УИХ-ын гишүүн Батын Батбаатар 2004 онд УИХ-ын дэд Ж.Бямбадоржийг ялж, УИХ-д “баавартай” орж ирсэн залуу. Жанжин Сүхбаатар 30 настай хувьсгал хийсэн Батын Батбаатар 17 настайдаа ардчилсан хувьсгалд оролцсон, 30 настай УИХ-ын гишүүн болно гэсэн утгатай сүртэй сурталчилгаа хийж, хажуугаар нь хүүхдүүдэд “маруужин” тараасаар УИХ-ын гишүүн болсон билээ.

 

Тэр үед Батын Батбаатарын реклам сурталчилгааг одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянга гардан хийснээр ялалтанд хүргэсэн, хариуд нь унах унаатай болсон гэж тухайн үед яригдаж байсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт Батбаатартай Гарьдхүүгийн Баярсайхан, сэтгүүлч Г.Уянга, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нар өрсөлдөж, Батын Батбаатарын пиарыг хийж явсан Г.Уянга УИХ-ын гишүүн болж, УИХ-ын гишүүн байсан Батын Батбаатар ялагдсанаар сураг алдарсан юм. Харин саяхнаас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад байна.

 

Ш.Түвдэндорж хэнээс хэн рүү очих вэ?

 

Ш.Түвдэндоржийн хувьд урвагч, шарвагчаараа алдартай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Ардчилсан намыг  1990 онд байгуулагдахад анх элссэн хүмүүсийн нэг. 1996 онд АХ эвсэл сонгуульд ялж, намынх нь лидерүүд бүгд Төрийн ордонд тухлахад  МҮАН-ын генсек болж голомтоо сахин  үлдэж байжээ. 

 

Ш.Түвдэндоржийн хувьд урвагч, шарвагчаараа алдартай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг

 

Тэр 1999 он хүртэл уг албаа хашаад Ж.Наранцацралт агсны Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, улмаар Р.Амаржаргалын танхимд ч уг албаа үргэлжлүүлэн хашсан юм. Ардын армид салаан захирагч байсан нь түүнийг Батлан хамгаалахын сайд болгох  гол нөхцөл болсон гэдэг. Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсныг хуурамч захиалгаар унагах үед О.Дашбалбар агсанд урвагчаараа дуудуулан байж сайдын суудалтайгаа үлдэн, Р.Амаржаргалын танхимд орсон нөхдийн нэг гэнэ. Ш.Түвдэндорж 2000 оны сонгуулиар АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдсан. Хэдийгээр түүнийг  цэргийн ангиуд олонтой дүүрэгт ялах магадлалтай хэмээн нэр дэвшүүлсэн ч тэр ялагдсан юм.  2000 оны УИХ-ын сонгуульд эвслийн намууд тус тусдаа сонгуульд ороод МҮАН-ын 76-аас ганц л гишүүн сонгогдсон нь Ж.Наранцацралт агсан. Өөрсдийгөө ардчиллын төлөө намууд гэдэг эдгээр намууд сонгуульд ялагдчихаад бүгд нэгдэж нэг нам болохоор шийдсэн. Гэхдээ хамгийн гол нь тухайн үеийн МСДН-ын дарга Р.Гончигдоржид 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл оволзож байсан нь энэ нэгдлийг санаачлахад хүргэсэн юм. Өөрийнх нь МСДН ганц суудалгүй үлдсэн учир МҮАН-аас сонгогдсон Ж.Наранцацралт агсны суудлыг ашиглах гэсэн хэрэг. Таван нам АН нэрийн дор нэгдээд удалгүй намаасаа нэр дэвшихийн төлөө Р.Гончигдорж, М.Энхсайхан нар марафондож, эргэлзээтэй байдлаар ялалт эхнийхэд нь очсон юм. Энэ үед Ш.Түвдэндорж С.Эрдэнэ, П.Цагаан, До.Ганболд нарын хамт М.Энхсайханы багт ажиллаж байлаа. Түүний дараа М.Энхсайханыг АН-ын дарга болгохын төлөө 2002-2003 онд Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ нар зүтгэл гаргасан гэдэг. Дараа нь 2003 онд Ш.Түвдэндорж  МоАХ-ны даргаар сонгогдов.  Гэвч 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхсайханаас урван  “Алтангадас” фракцад орсон гэдэг. Ингэхдээ  Р.Гончигдоржийг   АН-ын дарга болголцоход асар их хувь нэмэр оруулж, үүнийхээ төлөө намынхаа  Их хурал дээр зодоон цохион хүртэл хийж явжээ.  Түүнийхээ хүчинд   тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2005-2006 онд ажилласан юм. Энэ үедээ Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ХЭГ-ын орлогч даргын алба хашиж байлаа. 2008 онд Ш.Түвдэндорж МоАХ-ны даргаа  Х.Баттулгад өгсөн. Үүнийг цэвэр наймаа байсан гэх яриа ч явдаг. МоАХ-ны дэмжлэг, оролцоогоор  2010 онд  Нийслэлийн АН-ын дарга  өөрчлөгдөж,  С.Эрдэнийн оронд   Ш.Түвдэндорж томилогдсон юм. МоАХ-ны даргаа өгсөн наймааны ашиг  ч гэж үүнийг ярьдаг. Ингэж  АН-ын гурав дахь том дарга болсон  тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын тавдугаарт  жагсаж, УИХ-ын  гишүүнээр сонгогдсон байна. УИХ-д орж ирсэн даруйдаа УИХ-ын гишүүн Х.Баттулгатай сүрхий сүжирсэн. Харин сүүлийн үед энэ байдал нь ажиглагдахгүй байгаа. Дээрх бүхнээс харвал Ш.Түвдэндорж Ж.Наранцацралтаас, С.Эрдэнээс, одоо Х.Баттулгаас гэхчилэн дөрвөн том урвалт хийжээ. Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн ч АН-аас дураараа нэрээ дэвшүүллээ хэмээн буруутгаж нэрийг нь татуулсан юм.

 

МАН хэнийг Чингэлтэй дүүрэгт сойх вэ?

 

МАН-аас өмнө нь өрсөлдөж байсан Уул, уурхай эрчим хүчний сайд Д.Зоригтыг дахин үзнэ гэх мэдээлэл байна. Д.Зоригтын хувьд Чингэлтэйд ялаад гарах нь юу л бол. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа  дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдарсан юм.

 

Сайн ахынхаа нэрээр улс төрд хөл тавьсан тэрбээр Оюутолгойн гэрээг гардан хийсэн "Ялтан"-уудын нэг. Үүнийхээ төлөө ноён Фрийдландаас чамгүй шан хүртсэн гэдэг.

 

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ойлгомжгүй асуудалтай тулгарахад тэрбээр гадаадад нуугдаж байлаа.  Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор  сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд ямар хүн гэдгийг нь хэлнэ. МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон  зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн

 

Ер нь, түүнийг Оюутолгойн гэрээг хийснийхээ төлөө их хэмжээний шан, харамж хүртсэн гэдэг.  Манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа зугтаж, 4 жил нуугдаж байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Д.Зоригт юм. Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэссэн шигээ амьдарсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг 300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд "шинэ жилдүүлсэн”. Т.Зоригтын хувьд Оюутолгойн гэрээг хийснээс болж Г.Уянга тэргүүтэй нөхдүүдэд баалуулж ирсэн. Учир нь УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй болсон хэмээн хатуу шүүмжлэгчдийн нэг билээ. 

 

Тэгэхээр Г.Уянгатай нэг тойрогт өрсөлдөх нь түүнд  л хэцүү. Оюутолгойг гадныханд " худалдаад идчихсэн" хүн ард түмнээ бол нэг их бодохгүй нь лав. Бие засаад төрөө зас гэдэг үгийг яг эсрэгээр нь хэрэгжүүлсэн хүн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг алагдсаны дараа ахынхаа нэрээр шоу хийн "Төрөө засна" хэмээн улс төрд хөл тавьсан хэдий ч төрд ороод биеэ засахаар мэрийсэн нэгэн.

 

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин энэ тойрогт өрсөлдөхөөр горилж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд Хөвсгөл аймгаас сонгогдож байсан бөгөөд   2012 оны сонгуулиар намын жагсаалтаар УИХ-д суусан юм. Харин энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөх гэж байна.

 

Туслахын ширээнээс туг барьсан Т.Аюурсайхан

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар тус дүүрэгт өрсөлдөж магадгүй байгаа аж.  Т.Аюурсайханы хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан ч олон түмэн тэгтлээ танигдаж чадаагүй нэгэн. Дүгнэвэл ажлаа муу хийсэн хүн олны танил болж чаддаггүйн нэгэн жишээ юм.

 

Уг нь "Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар"-ын даргын албан тушаал нь түүнийг шууд УИХ-д сонгогдох дамжин өнгөрүүлэх гол хаалга нь байсан боловч ашиглаж чадаагүй юм. Харин ихээхэн цаг хугацаа алдсаны дараа өмнөх даргынхаа улыг шагайж, бөгсийг ухан улс төр хийх гэж аргаа барсан түүхтэй нэгэн

 

Анх Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж улс төрийн талаар дөртэй болсон тэрбээр "Тэжээсэн бяруу тэрэг эвдэх"-ийн үлгэрийг биечлэн харуулсан билээ. Тодруулбал, МАН-ыг баалж, шинэчлэнэ хэмээн улс төрийн хүрээнд танигдсан МАН-ын гишүүн. Гэхдээ "Шинэчлэлийн" гэх нэр зүүсэн Т.Аюурсайхан нарын залуусын хувьд намаа шинэчлэх хүсэл үнэндээ байгаагүй. Харин "Өрвөлзвөл үсдүүлнэ" гэдгээ мэдэн тэгсхийгээд нам жим болсон нь албан тушаалын шан харамж авсных байсан гэдэг.

 

Үнэндээ үүнийхээ дараа "Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар"-ын даргаар томилогдсон ч мөн л ажлаа олигтой хийж чадаагүй. Түүнд удирдах авъяас даанч байсангүй. Уг нь "Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар"-ын даргын албан тушаал нь түүнийг шууд УИХ-д сонгогдох дамжин өнгөрүүлэх гол хаалга нь байсан боловч ашиглаж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн ихээр эсэргүүцдэг хэдхэн гол асуудлыг шийдчихсэн бол тэр улс төрд ногоон гэрлээр орж ирэх шанстай байлаа. Гэвч мэдлэг дутав уу, менежер дутав уу ямартай ч энэ асуудалд хошуу ч дүрээгүй. Харин ихээхэн цаг хугацаа алдсаны дараа өмнөх даргынхаа улыг шагайж, бөгсийг ухан улс төр хийх гэж аргаа барсан түүхтэй нэгэн билээ. Тэрбээр амар хялбар аргаар улс төр хийж, дээш аврихыг бодохоос, ард түмний төлөө зүтгэх чин сэтгэл байна гэхэд нэг л итгэл муу.

 

Г.Уянга Чингэлтэйн 16, 17, 18, 19-р хороонд нэр дэвшинэ

 

Тусгаар тогтноол эв нэгдлийн намын дарга Г.Уянга Чингэлтэй 16, 17, 18, 19 буюу хамгийн хойд талын тойргуудад хүч үзэхээ аль хэдийн мэдэгдсэн. Г.Уянгын хувьд жинхэнэ поп буюу популист улс төрч гэдгээрээ нийгмийн нэг хэсэгт нь муу нэртэй. Харин үргэлж ард түмэн, эх орон минь гэж дуугардаг болохоор дийлэнх масс түүнийг дэмждэг нь улс төрийн судалгаанаас харагдаж байгаа. Улс төр дэхь гацаагч, түгжээгч гэх энэ эмэгтэй анх Н.Энхбаярыг муулж танигдсан ч удалгүй Н.Энхбаяртайгаа эвссэн байдаг. Тэрбээр сурвалжлагчаар ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж, түүнийг шинэ цагийн дарангуйлагч хэмээн цоллож явсан нэгэн. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад гадаах гудамжинд Г.Уянга иргэний хөдөлгөөнд оройлон оролцож, түүнийг огцрохыг шаардаж байв. Гэсэн ч тэрбээр УИХ-д Н.Энхбаярын намтай энэ дөрвөн жилийн турш эвсэж ажилласныг та бид мэднэ. Мөн тэрбээр анх АН-д байсан. Нэгэн удаа тэрбээр “Би ардчилал бол Ардчилсан нам гэж ойлгож, АН засгийн эрхийг барьж байж л бүх зүйл хэвэндээ орно гэж итгэдэг байж билээ. Гэвч харамсалтай нь Ардчилсан нам бол ардчилал биш байсан” хэмээн ярьж байв. Тиймээс АН-аас салж МҮАН-д орсон юм. Удалгүй МҮАН-аа муулж бүлгээсээ гарсан бөгөөд одоо Х.Баттулгын халаасны нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар ажиллаж байна.

 

З.Баянсэлэнгийн өргөн намтар

 

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ бол өргөн намтартай нэгэн. Түүнийг нь олон нийт мэдэх учраас энд бичих нь илүүц биз. Н.Энхбаярын ачаар Хорооны засаг даргаас УИХ-ын гишүүн Төрийн сайд хүртэл дэвшиж чадсан энэ эмэгтэйг Монголын улс төрийн түүхэн дэхь хамгийн азтай эмэгтэйгээр ч тодруулж болно.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Zochin (139.5.216.200)
    Hotiin darga baisan Munhbayar haana bnaa
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    ayursaihan l baina daa busad ni ch dee medekuee
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.123.237)
    Enhtuvshin saidiigaa demjinee bolovsrold ih yum hiisendee daanch eeriigee reklamdahgui yumaa
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.217.204)
    Уяангаагын элссэн намын жагсаалт 1 АН,2. АТН, 3 .ИХН, 4.МҮАН, 5. ТТЭНН. Намын ерөнхий нарын бичгийн даргын албан тушаал өгвөл элсэхэд бэлэн гэдгээ ИЗНН. С Оюунд илэрхийлж ,МАХН д 1. Өрөө байр өгвөл элсэхэд бэлэн гэж бөйжээ
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Чингэлтэйн сонгогч (103.10.21.56)
    Уянгаас өөр хүн алга. Эд нарыг сонговол ямар ч өөрчлөлт гарахгүй.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.116.199)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.180.220.186)
    Өнөөдөр Баянсэлэнгэ Монгол улсыг удирдаад явах мэдлэг боловсрол хаана байна вэ? ухаан нь дутна шдэ Зоригт бол боловсролтой залуу гэрээ байгуулсан боловч түүнийг авч хэрэгжүүлж байгаа яам буруу ажиллаад байна шүү дээ
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.88.50)
    энэ хэдээс сонговол Энхтүвшин Уянга Баянсэлэнгэ Аюурсайхан гэж миний хувьд өгнө дөө
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.239.130)
    Хулгайч царайлсан Зоригт л биш шүү.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.224)
    Сонгууль ойртхоор хэн худал ярина, хэн таны чихэнд цэцэг ургуулан тэр нь ялдаг биз дээ, хэзээнээс чадвар, мэдлэг, хүн чанарыг нь харж сонгож байлаа, хэрвээ тийм байсан болоо одоо суг хөгжөөд амьдарч байхгүй юу. ЭНЭ БҮХЭНД БИД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ шүү. ХЭНИЙГЭЭ СОНГОЖ БАЙГААГ САЙН СУДАЛДАГГҮЙ ХЭДЭН ХАР ЦААСАНД, ХЭДЭН ХАР НҮҮРСЭНД, ХЭДЭН ХАР УСАНД НЬ ХУУРТАЖ АМЬДАРСААР ИРСЭН БИЗ ДЭЭ.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.31)
    bayanselenge ayursaixan gd saixan zaluus zunduu bnaa demjij bn bvgdiig ni
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.115.183)
    Аюурсайхан Эрдэнэбулган зэрэг чадварлаг залуучууд гарна
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.177)
    зориг юун нэр дэвших шоронд орох ялтан
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.154)
    Баярсайхан,Зоригт,Энхтувшин,
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.117.176)
    Баянсэлэнгэ гэж хоригдлуудтай шаалцдаг хүүхэн мөн үү??? Ха ха ха
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • songogch (103.229.123.210)
    Ingehed ner tsever,gar ni ariuhan nuhud ene 76 dotor bgaa yomuu.Heniigee songodog bilee.Dan tom garuud ,hudlaa ineegeed yavj bna.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (69.30.230.130)
    ODOO ENE MANAN-IINHAN HAANA CH GARAHAASAA ONGORSON HIISEN BVTEESEN YUMTAI BOL HAANA CH GARNA ED NART DAANCH HIIJ BVTEESEN ZVIL ODIIHON CH ALGA TIIM BHD DAHIAD 4 JILD YU HIINE GJ GARDGIIN
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Уянга л байна өөр авах юм алга...Амжилт хүсье.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Уянга дахиж гарч чадахгүй л болов уу
      2016 оны 05 сарын 19
  • zochin (203.91.115.45)
    ENHTUVSHIN ZORIGT 2 hamaagui deeree
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      яг үнэн.
      2016 оны 05 сарын 19
  • zochin (203.91.115.45)
    zorigt sain zaluu oyutolgoi mongolchuudiig tejeej ihellee 6035 terbumiin tatvar tulj bnaa 1nomeriin tatvar tulugch
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (27.123.214.103)
    Баярсайхан одоо болно
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (49.0.184.30)
    Баянсэлэнгэ гэж гудамжны авгай болих хэрэгтэй. Тэр гудамжиндаа гудамжны үг хэллэгээ хэлээд явбал таарна. Чамаар улс орон дутахгүй харин гай болно. Эмэгтэй улс төрчдөөс аваххүн цөөн шүүдээ.тэр Бурмаа гэж авгай байна. Зайлах хэрэгтэй МАН-ы төлөө урагшаа ард түмэн та нарыг дэмжинэээ. АН гэж боловсрол муу, сурлага муу байсан ямар ч чадваргүй хүмүүс үг хэллэг нь ч идэж уух нь дэндсэн. бүгдийг 90 онд хувьчилж авсан хувалзнууд .Ардчилалыг ард түмэн дэмжсэн. Гэхдээ энэ нэрэн дор АН -тн цөөн хувалзнууд хагарталаа баяжсан. Одоо буухаасаа өмнө АСЕМгэж асар их мөнгө идэж байна. Ард түмэнд хэрэггүй . Эдийн засаг сайжирсаыны дараа замаа засч болох байсан . Ард түмэн хүн ардаа гэхээс идэж уухаа урдаа тавиад тэрийгээ ажил хийсэн гээд байгаа_ Та нар гарахгүй тэгээд шалгуулнаа
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • erdene uul (112.144.133.202)
    Hamgiin turshlagatai tulhtai parlamentch ni MAN iin Enhtuvshin bna
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (27.123.214.103)
    АНамд санал өгөхгүй.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Дамдин (65.49.68.186)
    Баянсэлэнгэ бол жинхэнэ гэр хороолол дахь цорын 1 гишүүн түүнийг ард түмэн танисан дахин сонгох хэрэгтэй амжилт хүсье
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Дамдин (65.49.68.186)
    Баянсэлэнгэ бол жинхэнэ гэр хороолол дахь цорын 1 гишүүн түүнийг ард түмэн танисан дахин сонгох хэрэгтэй амжилт хүсье
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    Нийслэлчүүд ээ, 12 онд бид АН-ыг сонгосон, тэд харин эдийн засаг унагааж, ажилгүй орлогогүй, өрөнд баригдсан ард түмэн болголоо, улс орон маш хүнд боллоо,,, одоо МАН-ыг сонгоцгооё, АН-ын оруулж ирж байгаа хуулийн төслүүдийг анхааралтай харцгаа, гадаад иргэдийг,, хятадуудыг л оруулж ирж суурьших бололцоог олгосон хуулиуд өргөн барьж байгаа нь аймшигтай санагдаад байна шүү, энэ аюул шүү
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    Нийслэлчүүд ээ, 12 онд бид АН-ыг сонгосон, тэд харин эдийн засаг унагааж, ажилгүй орлогогүй, өрөнд баригдсан ард түмэн болголоо, улс орон маш хүнд боллоо,,, одоо МАН-ыг сонгоцгооё, АН-ын оруулж ирж байгаа хуулийн төслүүдийг анхааралтай харцгаа, гадаад иргэдийг,, хятадуудыг л оруулж ирж суурьших бололцоог олгосон хуулиуд өргөн барьж байгаа нь аймшигтай санагдаад байна шүү, энэ аюул шүү
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.25.248)
    МАН залуу хүмүүсээ тавиачээ. МАН-ын Зоригт дажгүй шдээ. Ардчилсан нам О.Эрдэнэбулган гээд залуу чадвартай хүмүүсээ тавьсан байна шүү дээ. Харин Уянга, Баянсэлэнгэ хоёр бол яршиг л байна даа.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Зоригтыг бол үгүй шүү
      2016 оны 05 сарын 19
  • сонгрогч (202.179.24.194)
    ИШ ЧААВААС ЭНЭ ЗОРИГТ БОЛИЕОО ХАРИН ГАНБОЛД ДАРГА АРАЙ ДЭЭР БАЙХ ГЭХДЭЭЛ ХЭЦҮҮДЭЭ БАЯНГЭЛЭНГЭ БОЛ ЧИГЭЭРЭЭ БАЗАР БАЙХГҮЙ БАТБААТАР БОЛ 70 ХУВЬТАЙ БАЯРСАХЙН БОЛ БАРАА Ч БАЙХГҮЙ
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • сайнаа (124.158.109.62)
    хамгийн тулхтай нэр цэвэр нь Энхтүвшин гуай бнаа бусад нь хэрэг алгаа
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.232)
    Энэ Ө.Энхтүвшин гэх шимэгч бясаа насаараа их хуралд сууж ард түмэн улс орныхоо цусыг сорж дууслаа одоо няц гишгүүлж далд орох цаг чинь болсон өмхий бясаа
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.177)
    МАНЫ ОФШОРУУД БОЛЬМООР ЮМ ДАА
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.177)
    БАЯНСЭЛЭНГЭ УЯЯНГА ЯДУУ БОЛХООРОО ГАРХГҮЙ БИЗДЭЭ БУСАД НЬ ӨНГӨЛӨГ МӨНГӨЛӨГ НӨХӨД БАЙНА МОНГОЛЧУУД ӨӨРТ НЬ МӨНГӨ ӨГӨХ Ч ЮМ ШИИГ БАЧН ХҮНД ДОЛЬ ЦОХИЖ ЧВДАГ БОЛХООРОО ДЭМЖИГҮЙ БИЗ ГЭХДЭЭ БАЯНСЭЛЛЭНГЭД АМЖИЛТ ХҮСЬЕ ХҮЧТЭЙ УДИРДЛАГАТАЙ БАЙЙХАД БОЛНО ДОО БОЛНО
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Хужаа Д.Зоригт 50 тэрбүмын хөрөнгөтэй гэж бүртгүү (202.9.41.121)
    Хужаа Д.Зоригт 50 тэрбүмын хөрөнгөтэй гэж бүртгүүлсэн. Энэ ЛУЙВАРЧИН Оюу Толгойн гэрээг гадны луйварчидын эрх ашигт нийцүүлсэн хийснээс хойш ийм их мөнгөтэй болсон шүү дээ. Тэгээд Хийсэн хэргээсээ айгаад 4 жил гадаадад нуугдаж байгаад сая сонгуульд оролцох гэж ирсэн. МАН-ын бөгсийг долоож ХУЛГАЙГ нь хийж өгж баяжсан ХУЖАА ЗОРИГТ. ОТ-оос авилга авсан муу луйварчин УЙХ-д нэр дэвших ёсгүй!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.121)
    Хужаа Д.Зоригт 50 тэрбүмын хөрөнгөтэй гэж бүртгүүлсэн. Энэ ЛУЙВАРЧИН Оюу Толгойн гэрээг гадны луйварчидын эрх ашигт нийцүүлсэн хийснээс хойш ийм их мөнгөтэй болсон шүү дээ. Тэгээд Хийсэн хэргээсээ айгаад 4 жил гадаадад нуугдаж байгаад сая сонгуульд оролцох гэж ирсэн. МАН-ын бөгсийг долоож ХУЛГАЙГ нь хийж өгж баяжсан ХУЖАА ЗОРИГТ. ОТ-оос авилга авсан муу луйварчин УЙХ-д нэр дэвших ёсгүй!!!
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin (27.123.214.95)
    Uyanga zailaa. Odoo ger horoolliin heden hunii tolgoig yu gj erguuleh gj bnada. Ichij amidar. 4 jil chamaas yu ch olj harsangui. Mongolchuud hezeenese urvaj sharvasan hund durgui. Hudla eh oronchiin dur esgegch zail.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    uag uneniig helehed ofsnor danstai um uu, Oyutolgoitoi holbogdson humuus hicnineen goe saohan uarisan cn garahgui snuu, namaa bodson cn ter , ooriigoo bodson cn ter erthen bolison ni deer dee, bas populizm hiideg humuus odoo bas bolih heregtei dee, ene populizm cnin uls ornoo jibuulj duuslaa
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (119.40.98.98)
    Уянга,Баянсэлэнгэ энэ хоёроос бусад нь болно. Энэ хоёр гараад яг юу хийх вэ тийм алсын хараа бий юу зүгээр тонил цаашаа.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Bayrsaihan tubdendorj idej hanasan zail
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.179.27.39)
    Уянга,Баянсэлэнгэ,Баярсайхан одоо болноо.Мөн Энхтүвшинч бас одоо болно.Залуу шинэ чадварлаг шударга хүмүүс хэрэгтэй байнаа.Зоригт гарахад зөв.Намууд зоригтой залуу хүмүүсээ тавиачээ.
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
    • Хужаа Д.Зоригт 50 тэрбүмын хөрөнгөтэй гэж бүртгүү
      Хужаа Д.Зоригт 50 тэрбүмын хөрөнгөтэй гэж бүртгүүлсэн. Энэ ЛУЙВАРЧИН Оюу Толгойн гэрээг гадны луйварчидын эрх ашигт нийцүүлсэн хийснээс хойш ийм их мөнгөтэй болсон шүү дээ. Тэгээд Хийсэн хэргээсээ айгаад 4 жил гадаадад нуугдаж байгаад сая сонгуульд оролцох гэж ирсэн. МАН-ын бөгсийг долоож ХУЛГАЙГ нь хийж өгж баяжсан ХУЖАА ЗОРИГТ. ОТ-оос авилга авсан муу луйварчин УЙХ-д нэр дэвших ёсгүй!!!
      2016 оны 05 сарын 19
  • Шавжнууд (202.179.27.173)
    Орон нутгийн ИТХ бол манайхны хялбаршуулан ойлгож байгаа шиг багасгасан парламент биш юм шдээ! Иргэдийн төлөөлөгч гэдэг чинь улс төрийн намаас нэр дэвшдэг депутат бишээ! Зүгээр л тухайн орон нутгийн оршин суугч иргэд дотроосоо дэвшүүлсэн жирийн нэг иргэн л байх ёстой байхгүй юу!!! Гэтэл 2000 оноос хойш мушгин гуйвуулсаар яг парламент сонгодог шиг улс төрийн улангассан тэмцлийн талбар болгоод хаячихлаа!!! Дуракууд одоо түүндээ бүр үнэнээсээ итгэчихсэн, ийм л байх ёстой гээд хатангир уураг тархиндаа хадчихсан, арзайтлаа инээгээд явцгаах болжээ!!!!!!
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    8 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    1 цаг 0 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    1 цаг 5 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 59 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    18 цаг 27 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    18 цаг 33 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    18 цаг 51 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    19 цаг 54 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    20 цаг 13 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    20 цаг 48 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    20 цаг 57 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    21 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    21 цаг 10 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК