Гуравдугаар амаржих газрын засвар ирэх сарын 5-нд дуусна

Нийслэлийн гуравдугаар амаржих газрын засвар эхлээд нэг сар болж байна. Иймд тус амаржих газрын харьяа Баянзүрх дүүргийн эхчүүд түр хугацаанд нэгдүгээр төрөхөөр үйлчлүүлж байгаа бөгөөд мөн уг эмнэлгийн эмч, сувилагчид тоног төхөөрөмжтэйгээ нүүж очоод байгаа билээ. Засварын ажил одоогоор 80 хувьтай явагдаж байна. Харин дуусах хугацааг тодруулахад ирэх сарын 5-нд гэсэн хариуг Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяр хэллээ. Түүнчлэн, жилийн өмнө энэхүү амаржих газрын барилгыг шинээр барихаар шав тавьсан хэдий ч эмнэлэг баригдаж эхлээгүй байна.
Д.Ундрах 24tsag.mn