Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд Лалын ахан дүүс намаас нэр дэвшсэн Мохаммед Морси ялалт байгуулжээ. Тэрбээр 51,7 хувиар Х.Мубаракийн үед ерөнхий сайд байсан Ахмед Шафикийг ялсан байна. Энэ саналын дүнг өнгөрсөн пүрэв гарагт зарлах ёстой байсан ч хоёр нэр дэвшигч хоёул өөрсдийгөө 50-иас илүү хувийн санал авч ялсан гэж мэдэгдээд байсан. Тиймээс сонгогчдын саналыг дахин тоолоход ийм үр дүн гарчээ. Сонгуульд ялагдсан Ахмед Шафикийн хувьд цэргийн хүн тул ерөнхийлөгч болсон тохиолдолд Египетэд дахин хатуу дэглэм тогтох магадлалтай гэж ажиглагчид үзэж байсан. Харин Лалын ахан дүүс намын М.Морс ерөнхийлөгч болвол Египет ардчиллын зарчмаар явахалд илүү нааштай болно гэж байсан юм.


Б.Баяр