АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 27-нд товлогдожээ. Уг хуралдаанаар нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулах юм байна. Тус намын ҮЗХ өнгөрсөн сарын 18-ны өдөр хуралдаж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Үүний дараа дахин хуралдаж сонгуульд нэр дэвшигчдийн асуудал болон намын дотоод асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч хуралдалгүй өнөөдрийг хүрсэн юм.
Тэгвэл тус нам ирэх долоо хоногийн баасан гаригт хуралдахаар болсон нь энэ аж. Намууд нэр дэвшигчдээ энэ сарын 23-28-ны хооронд багтаан тодруулах ёстой юм.
Т.Энхэлээ