Төв аймагт зам тээврийн осол олон гарав

Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхэн хамгийн олон гарч байгаа гэмт хэрэг болоод түүний учир шалгаан, шийдвэрлэлтийг судалжээ. Судалгаанд тус аймагт гардаг гэмт хэргүүдээс хулгайн болон авто осол дийлэнх хувийг эзэлсэн байна. Үүнд малын хулгай зонхилдог гэнэ. Түүнээс гадна улсын хэмжээний томоохон замууд дайран өнгөрдөг учраас авто ослын гэмт хэрэг нэлээд гардаг аж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүнийг санаатай алах хэрэг зургаа, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан 17, хүчингийн гурав, бусдын эд хөрөнгийг хулгайлах 24, танхайн найм, зам тээврийн осол 27 удаа гарсан байна.
Д.Ундрах 24tsag.mn