Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгууль 2016: Орхоныг онилогчдын хэн нь, хэн бэ?

2016-5-20
0
ЖИРГЭХ

Намууд УИХ-д нэр дэвшигчдээ ирэх долоо хоногт тодруулна. Тиймээс тойрог булаацалдагчдын ширүүхэн тэмцэл намуудад өрнөж байна. 24tsag.mn УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт хэн, хэн нэр дэвшихээр  горилж буйг хүргэж байна. Тус тойрог нь гурван мандаттай. Хүн амын хувьд аль хэдийн 100 мянгад хүрсэн, уул уурхай, үйлдвэрлэл гээд хөгжлөөрөө ч хотын дайтай яваа гэгдэх тус аймагт намууд нэр хүндтэй, арай дөнгүүр нэгнээ илгээдэг. Одоо Орхон аймгийг төлөөлөн УИХ-д УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар сууж байна. Харин энэ удаагийн сонгуулиар тус тойрогт хэн, хаанаас хүч үзэх вэ?

 

Ардчилсан нам хэнийг Орхон уу илгээх вэ?


 

Эрх баригч хүчин энэ тойрогт Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн М.Батчимэг,  Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д.Одхүү нарыг илгээх мэдээлэл байна.

 

 “Хатуу самар” Д.Дорлигжав

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав тус дүүрэгт нэр дэвших сурагтай. Түүний хувьд 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэгдэх тэрбээр сүүлийн үед Х.Баттулгатай сүжрэх болсон. Ямарсайндаа л Х.Баттулгын ойр, дотны хүмүүсийг барьж, хорьж эхлэнгүүт Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг огцруулахаар гүйж байхав. Хууль зүйн сайдын албан тушаал, ажил үүрэг, нэр хүндээ умартан мөрдөн шалгах ажилд хөндлөнгөөс оролцож бүр Цагдаагийн газрын даргаа хүртэл чөлөөлөхөөр гүйж яваа нь түүнийг Х.Баттулгад хэр үнэнчийг батална. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх л ёстой. Харин Хууль зүйн сайд нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож салбарынхаа даргыг хүртэл огцруулахаар гүйж явсан нь үнэндээ ёс зүйгүй харагдсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нар бол хонь, чоно шиг байдаг хүмүүс. Х.Тэмүүжингийн хувьд Д.Дорлигжавыг “Хууль зүйн салбарыг самарсан. Хууль бус бүхнийг дэлгэрүүлэгч” гэж ил, цагаан шүүмжилдэг. 2014 оны 12 сарын 3-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин их хэмжээний авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэсэн. Түүний дэлгэсэн 4 сая долларын баримтын цаана 16 сая долларын авлига, хээл хахуулийн хэрэг нуугдаж байж болзошгүй байсан юм. Уг хэрэгт хэд хэдэн газар хувь хүний нэр ч холбогдоод авсан.  Тэдний дунд Хууль зүйн сайд Д.Дорлигжав  байсан юм. Тэрбээр тухайн үед “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дараахан нь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг. Тухайн үед Д.Дорлигжав сайдын өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан гэж мэдээлэгдсэн ч АТГ албан ёсоор дүгнэлтээ танилцуулаагүй. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгах ажлыг зогсоогоогүй бөгөөд шалгалтын ажлын явцад 4 сая доллар нь 16 сая доллар хүртэл өсөж, энэ нь сайдынх нь дургүйцлийг Женког шалгаж байгаагаас ч илүү ихээр хүргэж, улмаар ЦЕГ-ын даргыг зайлуулж, оронд нь өөрийн итгэлтэй хүнээ тавих шийдвэрт хүргэсэн гэдэг ч яриа байгаа аж. Ямартай ч АН-ын даргаас эхлээд төрийн бүхий л хүндтэй албанд ажилласан хашир, хатуу Д.Дорлигжав Орхоныг онилсон нь ялалт, ялагдлын алинд хүргэхийг хэлэхэд эрт байна.

 

М.Батчимэг Орхонд шинэ хүн үү

 

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хувьд 2012 онд намын жагсаалтаар УИХ-д суусан. Харин одоо анх удаа тойрогт үзэх гэж байгаа нь энэ. Орхон түүнд хатуу дэвжээ боловч хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тодуулбал, тэрбээр Орхон аймгийн АН-ын даргаар ажиллаад удаж байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд боловсрол өндөр, улс төрчийн ёс зүйгээрээ ялгардаг түүнийг Орхоноос сонгогдоогүй ч сонгогдсон юм шиг ажилласан гэж ярьдаг. Нам нь түүнд сөрөг хүчинтэй хийх амаргүй хэлэлцээрийн ажлын хэсгийг ахлах үүргийг оногдуулж байсан бол гадаад харилцаатай холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлах үүргийг УИХ түүнд мөн ногдуулж байсан юм. Ер нь тэр бодлого ярих түвшинд бэлтгэгдсэн улс төрч. Өөрийнх нь туслах З.Пагмажав улсын нууцтай холбоотой бичиг баримтыг Тайванийн талд шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсоноос өөрөөр түүнд өөлөөд байх зүйл үгүй юм.

 

Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д. Одхүү

 

УИХ-ын гишүүн, Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д.Одхүү Орхонд горилж байна. Тэрбээр 2008 онд тус тойргоос сонгогдсон юм. Харин УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Баялагтай нутгийн балагтай гишүүн” гэдэг нэр авч явжээ. Учир нь Монголын хамгийн их баялаг бүхий том ордтой Орхоноос сонгогдчихоод Эрдэнэт үйлдвэртээ халтай хуулийн төслийг санаачилсан гэдэг. Үүнээс нь болж эрдэнэтчүүд түүнд дургүй болж дахин итгэл хүлээлгээгүй байна. Тэрбээр Орхон аймагт Хүүхдийн ордон, хүүхэд залуусын паркийг байгуулсан гэж цээжээ дэлдэж байсан талаар хэвлэлүүдэд бичсэн байна. Яг үнэндээ тэр бүгдийг нь Төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр босгосон  гэдэг.  Харин одоо Эгийн голын усан цахилгаан станцыг барина хэмээн ярьж яваа. Харин түүнийг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой олон жилийн турш гар нийлэн ажиллаж ирсэн учраас нэр дэвших мандатыг намаасаа төвөггүй авчихна хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

 

МАН


 

Орхончууд МАН-д дахин итгэл хүлээлгэх үү

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүний хувьд 2012 оны сонгуулиар тухайн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авч байсан хэдий ч одоо харин дахин өрсөлдөхөд тэр хэмжээний итгэл хүлээхэд эргэлзээтэй байгаа аж. Учир нь тэрбээр ард түмний итгэлийг хүлээж УИХ-д суусан ч сонгогдсон тойрогтоо дорвитой ажиллаагүй, эргэж уулзахгүй нүүр мэт аашилсан  болохоор одоо дахин очиход нүүр халуун. Гэхдээ л гүрдийгээд очиж магадгүй. Энэ жилийн сонгууль жижигрүүлсэн тойргоор явна. Жижигрүүлсэн тойрогт мөнгөтэй хүн л ялах магадлал өндөр байдаг. Тэгэхээр тэрбээр энэ удаа мөнгөөрөө зодоод иргэдийн саналыг авч магад. Түүнийг 2012 оны сонгуулиар иргэдэд мөнгө тараасан байж болзошгүй хэргээр шалгаж байжээ. Уг хэргийг хаасан хэмээн О.Содбилэг мэдэгдэж байсан ч албан ёсоор хаасан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна.  О.Содбилэг нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Аяатунгаагийн нөхөр Чарьлз Ирвэнтэй дотно харилцаатай байсан гэдэг. Уг хэрэгтэй холбогдуулан түүнийг цагдаагийнхан хэд, хэдэн удаа дуудаж уулзсан гэдэг. Үүний дараахан тэрбээр прокурор бүсгүйтэй зоогийн газарт уулзаж цүнхтэй мөнгө нууцаар өгсөн гэх мэдээлэл гарч дуулиан дэгдээсэн юм. Хуулийн байгууллагын албан тушаалтанд ямар учраас мөнгө гардуулав. Хээл хахуультай холбогдсон юм биш зэргээр тухайн үед хардаж байлаа. Монголдоо толгой цохих баян тэрбээр хэт тансаг амьдралтай улс төрчдийн нэг. Хамгийн сүүлд түүнийг оффшор бүсэд данстай гэх мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Ингэхдээ Монгол бус Москва гэж бүртгүүлсэн гэж буй. Гэхдээ энэ талаарх мэдээлэл эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа юм. Эрдэнэтийн сонгогчдоос “Таны өмнөөс нойр хоолоо умартан гүйе” гэсээр байгаад УИХ-ын гишүүн болсон О.Содбилэг үндсэн ажил болсон УИХ-ын чуулганыг тасалсан үзүүлэлтээрээ 76 дотроо айргийн тавд давхижээ хэмээн Орхоны төв мэдээллийн сайтад бичжээ. Тэгэхээр тэрбээр үндсэн ажлаа ч үүрэгт ажлаа ч аль алийг нь халтуурдаж хийдэг нэгэн бололтой юм. Харин түүнд ямар дүн тавихыг Орхоны иргэдийн сонголт л харуулах байх.

 

Д.Дамба-Очир ба “Там-Очир”

 

Д.Дамба-Очирыг Монголчууд андахгүй. Тэрбээр "Очир” төв нэртэй авто замын компанитай бөгөөд МАН-ыг эрх барьж байх үед ямар ч аргаар юм замын голлох тендерүүдийг авдаг байжээ. Харамсалтай нь түүнийгээ хугацаанд хийдэггүйгээр үл барам хамгийн муу чанартай гүйцэтгэдэг байсан гэгддэг. Түүний хувийн компани Улаанбаатар-Лүнгийн 135 км замыг барих ажлыг 2006 онд тендерт ялж авсан  ч эвдрэл ихтэй, стандартын дагуу баригдаагүй гэсэн үндэслэлээр  2011 он хүртэл уг замыг нь улсын комисс хүлээж аваагүй юм. Гэхдээ тэрбээр эр хүний 13 мэхээ хэрэглэсэн үү ямар ч уг замаа улсад хүлээлгэж өгч дөнгөсөн байдаг. Иймээс ч иргэдийн дунд Лүнгийн замыг Дамба-Очирын зам гэх, замын тендер чанаргүй гүйцэтгэхийг Дамба-Очирдох гэсэн үг хэллэг хүртэл үүссэн билээ. Тус замаар зорчиж байгаад амь, нас, машин техникээ эвдсэн хүмүүс холбоо байгуулан Д.Дамба-Очироос хохирлоо гаргуулна хэмээн заргалдаж явсан удаатай. Эх орны хишиг Эрдэнийн хувиас, Эрдэнэтийн нэг сая төгрөгийг Эрдэнэтчүүддээ олгуулна хэмээн бүлт үсэрч явсан тэрбээр энэ жил ямар амлалт хэлж Орхонд очихыг харах үлдлээ. Түүнийг Анод банкийг дампууруулахад хүртэл оролцсон хүн гэдэг билээ.


 

Н.Энхтайван гэх “битүү морь”

 

Эдийн засагч Н.Энхтайван нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгаа сураг дуулдана. Н.Энхтайван бол сайн эдийн засагч. Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Гадаад харилцааны яаманд газрын даргын алба хашсан байдаг бол өнгөрсөн жил МАН Ардчилсан намтай хамтран Засаг барилцах үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.  Өнгөрсөн жилээс Орхоныг усалж тордож эхэлсэн байна. Нутгийн унаган хүү гэдэг утгаараа Эрдэнэтийнхэн түүнд их ам сайтай байгаа гэнэ.

 

Л.Гүндалай гэх “аюул”

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрсөн жил туурга тусгаарлан “Ард түмнээ хайрлая” нам байгуулсан. Орхон аймагт хүч үзэхээ аль хэдийн мэдэгдэж дуу дуулж, клип хүртэл хийлгүүлээд амжсан тэрбээр гурав дараалан сонгогдсон Хөвсгөлөө хол, зардал, суудал ихтэй гэж голоод Эрдэнэтэд ирсэн гэх. Ингэхдээ наймын тооны бэлгэдлээр Эрдэнэтчүүдийг баяжуулна гэж буй. "Би айлын найм дахь хүүхэд. Наймын тоо бол их бэлэгдэлтэй. Найм дахь хүүхэд болохоор манай гэр бүлийнхэн баяжсан. намайг сонговол баяжина. Далай ламыг л сонгож байна" хэмээн ярьж буй түүнд орхончууд итгэл хүлээлгэх эсэх нь сонин байна.

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Баажий (112.72.12.12)
    Батчимэгээс өөр хүн нэг л харагдахгүйл бна шүү
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (112.72.12.31)
    дандаа л эрдэнэтийнхэнийг ходордог,холгодог хүмүүс нэр дэвшихийн энхтайван гүндалай хоероос бусад нь нэр нь дэвшээд ирхээрээ нэг үзэгдээл гараад ирхээрээ алга болдог хүмүүс шүүдээ!одоо хэн нь гарч бас л эрдэнэтчүүдийг шилдэхийн болдоо бүү мэд!!!!!
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • zaluus (150.129.140.173)
    Odkhuug dahin songoe. Tet hun nileed zuil hiine shuu. . Busdiig ni huuj yavuul. Sodbileg munguur alban tushaal hudaldaj avaad ll hural tasaldag tiim hun hereggui dee.
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (150.129.140.173)
    Odhuu ih buteelch ajil hiisen shuu dee. Hen bihnii huuhduud saihan ordond duguiland hicheellej bauna. Huuhed buhen uuriin unaagaar surguulidaa yavj baina. Huuhdiin togloomiin talbaig bairuudiin dund baiguulj ugsun geed l tuunii hiisen buteesen ajil ih dee.
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (112.72.12.107)
    MAN ene damba- ochiroos oligtoi hun ywuulchij chaddgui ym bhdaa. erdnentiihniig hulihdaj duussan huniig olj ywuulah ym tam-ochir yagaad ch garahguishdee.
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Enkhtaivaniig hoer garaa urgun Demjie. Ner tsever, Mundag ediin zasagch
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.213.196)
    Нүдний шилтэй эмэгтэй чинь их дажгүй хүн санагдаад байгаа юм даа.
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.119.77)
    Батчимэг,Содбилэг хоёроос бусдыг нь Эрдэнэтрүүч бүү оруул Молигоочир,Гүнбалай,дорлигжав,одхүү г,м хэлтгий хэлтэнгүүдийг -бүүрч хүлээж авахгүй шүү Эрдэнэтчүүдээ!!!
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • ДЭМЖИГЧ (122.201.21.102)
    БАТЧИМЭГИЙГ Л ДЭМЖИХ ХҮН БАЙНА. УУЛЗАЖ ҮЗЭЭГҮЙ БАЙДАЛ, ЯРИА НЬ САЙН ЭРДЭМТЭН ХҮН ШИГЭЭ. АН-ЫН АМАРЖАРГАЛ ЭНЭ 2 Л ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮСЭЭ
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.115.222)
    Dorligjav bol nemerguishdee
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Батчимэгийн харь найз. (202.9.41.110)
    Монголд хятад, тайваний тагнуул үнэхээр ус агаар мэт хэрэгтэй шүү. Батчимэг үнэхээр сайн тагнуул шүү.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • Зрчин
      Битгий атаарх
      2016 оны 05 сарын 20
  • Зочин (112.72.12.2)
    Enkhtaivan l ene dundaa arai shine ner tsever yum daa
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.202)
    Ardchilaliin 3 aria dongvvr um ba doo erdenetiinhenii itgeliig aldahgviee naadyyl chibi
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.12.23)
    БАТЧИМЭГ ТАЙВАНЫ ТАГНУУЛ ОДОО ЭРДНЭТЭД ОЧИЖ ЯАХ ГЭСИЙН БОЛ ЭРДЭНТИЙХЭН МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДСОН ЮМ БАЙХДАА ЭНЭ ТАГНУУЛЧ ХҮҮХЭН ТУСЛАХДАА ХЭРГЭЭ ҮҮРҮҮЛЧИХЭЭД АХИАД ИХ ХУРЛИЙН ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ БАЙГАА МУУ ЛУЙВАРЧИН БЭ
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • ЗОЧИН
      ЧАМТАЙ ЧАМГҮЙ ЭРДЭНЭТЧҮҮД БАТЧИМЭГИЙГ СОНГОНО. ЯЛНА Ч СОНГОГДОНО Ч
      2016 оны 05 сарын 20
  • Зочин (103.10.23.117)
    НААД БАЛАЙ ХУДАЛЧ ХУУРНҮҮДЭЭ ХӨӨЖ ЯВУУЛ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ҮГ ХЭЛЭЖ БАЙСАН ХҮН ГҮНДАЛАЙГААС ӨӨР ЭНЭ ХҮМҮҮС ДОТОР АЛГА БАЙНА ДАН ГӨЛИЙСӨН ХУЛГАЙЧ НАР МУУСААН ҮХЭЭРҮҮД ҮХЭЖ ДАЛД ОР
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.10.23.117)
    МАН АН аас өөрийг л сонгоорой 25 жил хууртаж идүүллээ одоо болий доо ард түмэн минь Луйварчин нарын тарийг таналаа хулгайч нар хэт баяулаа ард түмэн хэт ядуурлаа хувийн Аж ахуй сүүрлээ Байгалын баялаа луйвардуулаа одоо болий
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.98)
    Энэ сонгуулиар Батчимэг л дэмжчихмээр хүн байна? Одхүү ч гэсэн бас болох л хүн дээ?
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.34)
    Батчимэг төрд байх ёстой хүн дээ. Энд хэлснээр Эрдэнэтээс гараагүй ч эрдэнэтээс гарсан юм шиг л ажилласан даа.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • золоо (202.55.190.174)
    Одхүү л юм хийсэн дээ .....
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • zocin (202.9.42.2)
    Enhtaivanniig demjij bn
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • ГҮНДАЛАЙЦЭРЭНДОРЖГОТОВСҮРЭН (103.212.117.131)
    ЧАЦГУУДАА НАМАЙГ СОНГОВОЛ,ДАЛАЙ ЛАМЫГ СОНГОЛОО ГЭЖ БОД.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.29.43)
    Эрдэнэтээс улсын мөнгө хамт хулгайлж ганзага нийлсэн Дорлигжав Одхүү 2 бол жинхэнэ луйварчин
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • Ан
      Яг үнэн гэж бодож бна.
      2016 оны 05 сарын 20
  • зөв монгол (103.50.207.19)
    Н.Энхтайваныг дэмжиж байна. Мэдлэгтэй боловсролтой залуу шүү.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (112.72.12.12)
    Энэ 5 дотор чинь авах хүн алга Энхтайваныг сайн мэдэхгүй юм байна
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Орхончууд (202.179.18.208)
    О ДАРГЫН ГАНЦ ХҮҮ ААВЫНХАА НЭРИЙГАВАД ЯВНАГЭСЭН ИТГЭЛТЭЙ БАЙСАН АВЧ ГИШҮҮН БОЛООД АЖЛАА ХҮНИЫ ДАЙНЫ ХИЙСЭНГҮЙ ТАТЛАА ТҮТЛЭЭТЭЙХЭН ЯВЖЭЭ.ОРХОН Ч ҮГҮЙ,ИХ ХУРАЛ Ч ҮГҮЙ БАЙСАН ЦАГ САЯХАН
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Орхончууд (202.179.18.208)
    О ДАРГЫН ГАНЦ ХҮҮ ААВЫНХАА НЭРИЙГАВАД ЯВНАГЭСЭН ИТГЭЛТЭЙ БАЙСАН АВЧ ГИШҮҮН БОЛООД АЖЛАА ХҮНИЫ ДАЙНЫ ХИЙСЭНГҮЙ ТАТЛАА ТҮТЛЭЭТЭЙХЭН ЯВЖЭЭ.ОРХОН Ч ҮГҮЙ,ИХ ХУРАЛ Ч ҮГҮЙ БАЙСАН ЦАГ САЯХАН
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.18.208)
    О.Содбилэг гишүүн юугаар дутлаа гээд сонгогдох гээд байгаа юм бэ.Энэ хүний аав нь нөлөөтэй бизнисмен байсан гээд хүү нь дахин дахин гишүүндэнэ гэхээ болимоор доо.Өөрөө юу хийсэн юм бэ.Эхнэр гэх сайхан мөнгөтэй хүүхэн энд тэнд шоудлаа,дэлхийн хэмжээний мөнгөтэй гээд л яригдах нь үлгэрийн мэт одоо болиочээ.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • hulgaichiin hvv
      biznismen bish tom gariin hulgaich baisan
      2016 оны 05 сарын 20
  • zochin (103.229.178.2)
    Enkhtaivan l baina daa. Busad ni ch butehguiee. Enkhtaivan nileen medleg bolovsrol yos surthuuntai hundee.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • ЭРДЭНЭТИЙНХЭН
      МАНАЙ ЭРДЭНЭТИЙНХЭН ЯРЬЖ БАЙГААД ЭНХТАЙВАНЫГ НОМЫН САНГИЙН ДАРГААРАА ДУУ НЭГТЭЙ СОНГОЧИХСОН БАЙГАА Ш ДЭЭ. НОМЫН САНГИЙН ДАРГЫГ БОЛ ХӨӨРХӨН ХИЙГЭЭД БАЙХ ЯНЗТАЙ ХҮҮХЭД БАЙНА ЛЭЭ. ТЭР ИХ ХУРАЛ БОЛ ТОМДОХ БАЙЛГҮЙ ДЭЭ
      2016 оны 05 сарын 20
  • Зочин (202.131.226.86)
    Чанар муутай 5 жилийн ч насгүй орон сууц барьж өндөр үнээр шахдаг, зарим нь одоо бүр нурж унах дээрээ тулаад байгаа энэ Отгонбилэгийн Содбилэг гэгч удахгүй дээлээ нөмрөх нь гарцаагүй
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.34)
    Дорлигжав, Батчимэг 2-оос өөр гялайх амьтан алга даа. Содбилэг эхнэр хүүхдээ дагуулж гадаадад зугаалж, гоё пэнтхаусныхаа зургийг ФБ-ээр гайхуулахаас өөр юу хийсэн юм?
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • zz (59.153.115.20)
    Содбилэгийг жаахан л ухахад асар их юм илэрнэ гэдэг худлаа биш Эцэг нь ГОК-г их идсэн Ер нь тороос торсон олигархуудын угшилыг таслах хэрэгтэй Тэмуужин байна Там-Очироо чи оорооо Эрдэнэтэд ямархуу нэр хундтэй байгаа билээ дээ Энхтайван гэдэг нь гарчиж магадгуй Гэхдээ 1 Каролля нэмэгдэх байх
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (43.228.130.178)
    dorligjav batchimeg gundalai gurav garakh yum baina daa uur oligtoi amitan alga
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Бат-Эрдэнэ :p (112.72.9.178)
    Баттөмөр гэдэг нэрээ засаарай. ДамбаОчирын нэрийг солиод бичсэн бололтой
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    МАН нууцлаад байгаа Эрдэнэтийн төгсөгч Саулег зүтгүүлнэ гэсэн яриа байгаа шүү. Энэ бол АН-ыхан амаргүй өрсөлдөгч
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
    • huygaa
      gundalail unen ug heldeg sh dee busadan tag odhuu bas dere
      2016 оны 05 сарын 20
    • huygaa
      gundalail unen ug heldeg sh dee busadan tag odhuu bas dere
      2016 оны 05 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 38 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2 цаг 52 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    3 цаг 38 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    3 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    4 цаг 8 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 16 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    5 цаг 19 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    5 цаг 43 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    6 цаг 37 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    6 цаг 37 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    7 цаг 10 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    7 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    7 цаг 21 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    7 цаг 26 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    7 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    7 цаг 40 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    7 цаг 42 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    7 цаг 46 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    7 цаг 47 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК