ДБЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ыг зорино

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-ноос ирэх сарын 4-нд болох Ази, Номхон далайн орнуудын хөгжмийн гуравдугаар наадамд ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнхцэцэг, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо нар урилгаар оролцохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар Ж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” дуурь, А.Апаны “Жизель” балетийг удирдах юм. Р.Доржхорлоо “Эрвээхэй хатагтай” дуурийн Сүзүкигийн дүрд дуулах ба гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнхцэцэг нар хүндэтгэлийн тоглолтонд оролцож, ая дуугаа өргөх ажээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)